Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий

Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий

 

Одоо Оюутолгойн 2009 онд байгуулсан гэрээнүүдийн "чанар”-ын талаар яриад хэрэггүй. Тэр гэрээнүүдийн дүн гарчихсан. Харин Оюутолгойн ордыг хамтран ашиглагч Засгийн газар, "Рио Тинто” хоёрын хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ гэдгийг бол ярих хэрэгтэй.
Ингэхийн учир нь өмнөх дарга нар шиг олон хувьсагч ярихгүй ч "тоо”-гоо тун ойлгомжтой дарга нар "Рио Тинто”-тай хэлэлцээр хийж байна.
Харин тэд үр дүнд хүрч чадах уу. Хэлээд байгаагаа хийж барах уу. Тийм болгоомжлол гарч ирэхээр байна.
Тэгэхээр Засгийн газар "Рио Тинто”-тай ямар учраас юуг хэлэлцэхээр болсон бэ гэдгийг эргэж сануулъя.
УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар "Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоол баталсан. Тогтоолд найман чиглэл тусгасан байдаг.
 
Нэг. 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны "Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны "Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах,
Хоёр. Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай,
Гурав. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
Дөрөв. Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
Тав. Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
Зургаа. Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
Долоо. Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх,
Найм. Уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын ЭЗБХ-нд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох зэргийг тусгасан байдаг.
Тэгвэл энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, "Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан.
 
 
Үүгээр Засгийн газар өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавихаар төлөвлөж баталжээ.
 
 
 
Үүний дараа "Оюутолгой” ХХК татварын асуудлаар Лондоны арбитрын шүүхэд хандаж, тэр нь Засгийн газар дээр нэлээд асуудал болж байв. Ажлын хэсгийг хариуцах сайд Засгийн газраас олдохоо больж байлаа. Хоёр, гурван сайд цагийг нь тулгаж бултаад, эцэст нь ЗГХЭГ-ын даргад энэ албыг даатгаж байв.
Ингэж явсаар Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн хавар, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд Лондоны арбитрын шүүхэд "Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогч талаар нэмэх, "Рио Тинто”, "Туркойс Хиллс Ресурс” компаниуд "Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй, Ерөнхий прокурорын 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 1/2300 тоот албан бичигт дурдсаны дагуу нийтийн албан тушаалтнууд "Оюутолгой” ордыг ашиглах гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулж батлах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд, , НПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримт зэрэг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн 2021 оны наймдугаар сарын эхээр Олон улсын аудитын шинжээчдийн дүгнэлт болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 сая ам.доллараар хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэдгийг Засгийн газрын ажлын хэсэг олон нийтэд танилцуулж, улмаар сөрөг нэхэмжлэлдээ нэмсэн.
 
 
Харин "Рио Тинто”-тай хийж буй хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг Засгийн газрын ажлын хэсэг голлож тавьж буй юм.
 
 
 
Иймээс наймдугаар сарын сүүлчээр "Туркойз Хилл”, "Рио Тинто”-гийн удирдлагууд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн юм. Уг захидалд гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай эдийн засгийн хүнд үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн.Үүнтэй холбогдуулж Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан.
Мөн Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос "Эрдэнэс Оюутолгой”-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн гэсэн байдаг. Улмаар "Рио Тинто” компаниас дөрвөн асуудал бүхий саналыг 2021 оны аравдугаар сарын 25-нд Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд нь нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.доллар өр үүсэх санхүүгийн тооцоолол нь Монгол Улсын Засгийн газрын 1.4 тэрбум ам.доллар бүхий 34 хувийн өрийн бичилт 2009 оноос хойш 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал ирүүлжээ.
 
Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.долларын бинифит өгөх санал гаргажээ. Энэ мөнгийг гурван жилийн хугацаанд ямар нэг ногдол ашигт, татварт хамаарахгүй өгнө гэжээ. Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон тул менежментийн төлбөр авахгүй байхыг хүссэн. 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор энэ хугацаанд 1.9 хувийн шимтгэлийг зогсоох хүсэлт ирүүлсэн байна. Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулснаар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг илүү богино хугацаанд дуусгана. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа авах боломжийг Засгийн газар олгож, ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид хэвийн үргэлжилж 2022 оноос олборлолтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн.
 
 
Харин Засгийн газрын ажлын хэсэг "...Өмнө нь тавьсан саналаа бид дахин тавих байр суурьтай байна” гэж гүрийж буй.
 
 
 
Үнэнийг хэлэхэд, "Рио Тинто” өнгөрсөн 11 жилийн турш 34 хувийг эзэмшигч Засгийн газрын ямар ч захидал, санал, хүсэлтийг тоодоггүй, хариу ч өгдөггүй, ажиггүй явж ирсэн. Энэ Засгийн газартай харин ч "хүн шиг” харилцаж байгаа юм. Хэзээ ингэж байлаа даа. Тавьсан санал бүрт нь тодорхой буулт хийж, боломж ярьж байна. Тэгээд ч манайх 34, айлын тал 66 хувийг эзэмшдэг. Тэр утгаараа, Засгийн газар, "Рио Тинто” хоёр  санал нэг байж, аливаа шийдвэр гарах ёстой. Гэтэл Засгийн газар "...Гар бариад бугуй” гэдэг шиг "Рио Тинто”-гаас ирүүлсэн  2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг "тэглэх”, 350 сая ам.долларын "урьдчилгаа” өгөх зэрэг саналуудыг голж байна. "...Их санасан газар есөн шөнө хоосон” гэж үг бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж даварч байж, "Рио Тинто”-гийн өр, Дубайн гэрээ хоёроо хэвээр үлдээлгэх вий дээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ерөнхий сайд даварч байж, “Рио”-гийн өр, Дубайн гэрээ хоёртойгоо үлдэх вий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани