Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уулын модыг шилжүүлэн суулгахыг зогсоо, Ерөнхийлөгч өө

 

Уулын модыг шилжүүлэн суулгахыг зогсоо, Ерөнхийлөгч өө

 

-УУЛЫН МОДЫГ ХЯМД ҮНЭЭР АВЧ, УЛСАД 10 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА-

            Монголын төр өөрөө байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байна. Уулын модыг Улаанбаатар руу шилжүүлэн суулгах нэрийдлээр амьд байгаль сүйтгэж, ойгоос соёлтойгоор хулгай хийдэг, мөнгө угаадаг, зулзаган моддыг "сэхээний тасагт” сэхэл авахгүй болтол нь тарчлаадаг, "хатсан борц” болгож, нийслэлийг модны "оршуулгын газар” болгодог ажлыг зогсоо, Ерөнхийлөгч өө. Таны эхлүүлсэн "Тэрбум мод” тарих хөдөлгөөн өрнөж, дуусахад тэрнээс ч ихийг үхүүлчихсэн, сүйтгэчихсэн, эсвэл тэрбум модны тань тоо хасагдчихсан байх бололтой.

           Монголын ойн сан бүхий газарт ургаж байгаа зулзаган модыг "Нийслэлийн өнгө үзэмж сайжруулах гэж байгаа  юм аа” гээд шилжүүлэн суулгах нэрийн дор хядаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байгааг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байгаа билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 2000 гаруй модыг ой сийрэгжүүлэх нэрийдлээр шилжүүлэн суулгаж, Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн байдаг. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүдэр сумын ЗДТГ, Ойн ангийн удирдлагын "Өтгөрөлттэй учраас сийрүүлэхгүй л бол болохгүй” гэж зааж, мод сугалахыг зөвшөөрсөн газар нь малын бэлчээр, модны зах. Мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан таван аж ахуйн нэгж алтыг нь аваад, авдрыг нь хаяна гэгчээр модыг нь аваад, эргэн тойрныг нь сүйтгээд, нүхийг нь бөглөхгүй орхисон гэдгийг бид газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн. Манай сурвалжилгын мөрөөр Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

УУЛНЫ МОДЫГ 37-39 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВААД УЛСАД 380-600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУЮУ 10 ДАХИН ИЛҮҮ ҮНЭЭР НИЙЛҮҮЛЖ БАЙНА

          Тэгвэл уншигч та бүхэнд энэ удаагийн сурвалжилгаараа уулын модыг Улаанбаатар хотод авчирч шилжүүлэн суулгаад нэг модноос 300-500 гаруй мянган төгрөгийн ашиг хүртдэг мөнгө олох бохир бизнесийн талаар хүргэж байна.

  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны гуравдугаар сарын 16-ний өдрийн тушаалаар Ойн экологи, эдийн засгийн үнэлгээ баталж байсан аж. Тус тушаалаар өсвөр залуу 1-2 метртэй нарс модыг 124.176 төгрөгөөр үнэлжээ. Харин 2-3 метр өндөртэй модыг 184.123 төгрөг, 3-4 метртэйг 244.170 төгрөг, 5-6 метртэй өндөртэйг 368.246 төгрөгөөр үнэлсэн байдаг ажээ. Тэгвэл тус үнэлгээний дагуу аж ахуйн нэгжүүд шилжүүлэн суулгах модныхоо төлбөрийг төлдөггүй юм байна. Тухайлбал, "Энх ногоон газар” ХХК Хүдэр сумаас 500 ширхэг нарс мод шилжүүлэн суулгаж авсан байдаг. Ингэхдээ 1.5-2 метр өндөртэй мод 300 ширхэг, 3-4 метрийн өндөртэй нарс 200 ширхгийг авах зөвшөөрөл авчээ. Зөвшөөрөл олгох тухай бичигт бичигдсэнээр "Энх ногоон газар” ХХК нь 500 ширхэг модыг 19.640.000 төгрөг төлсөн аж. Эдийн засгийн үнэлгээгээр тус компани нь 86.086.000 төгрөгийг тушааж модоо авах эрхтэй болох байсан. Гэтэл 500 ширхэг модыг 19.640.000 төгрөг буюу нэг модыг дунджаар 39 мянган төгрөгөөр бодож авчээ. Байгалийн ойн модыг 39 мянган төгрөгөөр худалдаж аваад Улаанбаатар хотод 380-600 мянган төгрөгөөр тушааж, их хэмжээний ашиг олж байгаа нь энэ тооноос тодорхой харагдаж байгаа болов уу.

          Мөн "Форест докторс” ХХК нь Хүдэр сумаас 70 ширхэг мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл авсан бөгөөд ингэхдээ тус аймгийн төрийн санд 2.657.520 төгрөгийг тушаажээ. Өөрөөр хэлбэл, нэг модыг 37 мянган төгрөгөөр тооцож авсан гэсэн үг. Уулын модыг 37-39 мянган төгрөгөөр худалдаж аваад, хэд дахин нугалж улсад тушааж, их хэмжээний мөнгө угааж байгаа нь мөн л батлагдаж байна гэлтэй.  Өөрөөр хэлбэл, "Форест докторс” ХХК-ийн сугалж авсан 70 ширхэг мод эдийн засгийн үнэлгээгээрээ 14.687.320 төгрөг болох байсан. Гэтэл ердөө 2.657.520 төгрөгөөр худалдаж аваад, улсад 26.600.000 төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгож, аймгийн газрын дарга нар эдийн засгийн үнэлгээнээс бага үнийг дүнгээр модоо худалдаж, авсан компаниуд нь 10 дахин өндөр үнээр нийслэлийн ногоон байгууламжид уулнаас зөөж ирсэн модоо нийлүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй.

"ТОД ГАЗАР” ХХК СУГАЛЖ АВСАН 1000 ШИРХЭГ МОДОО 380-600 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙСЛЭЛД НИЙЛҮҮЛЖЭЭ

             Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгосон зөвшөөрлийн бичигт "Тод газар” ХХК компанид хэчнээн төгрөгөөр мод олгосон нь тодорхойгүй байна. Тодруулбал, тус аймгийн газрын дарга З.Түвшинтөгс бусад дөрвөн аж ахуйн төлөх мөнгөн дүн, гүйлгээ хийх данс, үүрэх үүргийг тодорхой зааж, нэгд нэгэнгүй бичсэн хэрнэ "Тод газар” ХХК-д зөвхөн 4-5 метрийн өндөртэй 1000 ширхэг нарс шилжүүлэн суулгахыг зөвшөөрлийн бичгийг "халтуурдаж” нууцалжээ. Өөрөө хэлбэл, "Тод газар” ХХК-д олгосон зөвшөөрлийн албан бичигт 1000 модыг хэчнээн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байгаа юм. 4-5 метрийн өндөртэй 1000 ширхэг нарс нь эдийн засгийн үнэлгээгээр 304.017.000 төгрөг болох ёстой. Хэрэв "Тод газар” ХХК дээр дурдсан аж ахуйн нэгжүүдтэй адил үнээр 1000 ширхэг модоо авсан бол 39.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Төрийн санд тушаасан байх ёстой. Тэгэхээр "Тод газар” ХХК 1000 ширхэг модыг 39 сая төгрөгөөр авч, нийслэлийн ногоон байгууламжид нийлүүлэхдээ нэг ширхгийг 380-600 төгрөгөөр худалдсан байгаа юм. Хамгийн бага дүнгээр бодож үзэхэд "Тод газар” ХХК нь уулнаас 39 сая төгрөгөөр авсан 1000 ширхэг модоо 380 сая төгрөгөөр нийлүүлсэн болж таарах нь. Хэрэв нэг ширхэг модоо 600 мянган төгрөгөөр нийлүүлсэн бол 600 сая төгрөг болж байгаа юм. Ингэснээр тэд олсон ашгийнхаа ердөө 10 хүрэхгүй хувиар улсаас мод худалдаж аваад, улсад буцаагаад 10 дахин нугалж зарж байгаа гэсэн үг. Шуудхан хэлэхэд, төрийн  харалган шийдвэр, хуулийн цоорхой, тогтоол, захирамж зэргийг өмнөө барьж буй маш  тодорхой гэмт хэрэг юм.

           Дээрх тоо, мөнгөн дүн бол зөвхөн Хүдэр сумаас авч явсан тоо баримт. Үүнээс гадна Булган аймгийн Хялганат тосгон, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас хэчнээн тооны мод авч явсан нь одоогоор тодорхойгүй байна.

              Улаанбаатар хотод 2016 онд 380, 2017 онд 1972, 2018 онд 3714, 2019 онд 1000 ширхэг мод уулнаас шилжүүлэн суулгасан гэх тоо цаасан дээр байдаг аж. 2019 онд тухайн үеийн Хотын дарга байсан С.Амарсайхан уулын модыг шилжүүлэн суулгах ажлыг хориглож байжээ. Тэрбээр "Хэдэн зуун саяар нь авчирч тариад байгаа модны хэд нь яг ургаж, хэд нь ургах боломжгүй болж, давхар зардал гарч, хөрөнгө мөнгө үргүй зарцуулагдаж байгаа гэдэг асуудал дээр хатуу хяналт тавьж байгаа. Ямар ч байсан энэ жил (2019 онд) уулнаас мод авчирч, тарих асуудлыг зогсоож байна. Үүний оронд бусад үр өгөөжөө өгөх ажлыг хийж хэрэгжүүлье үүрэг, даалгавар, чиглэлийг өгөөд ажиллаж байна” хэмээн тухайн үед ярьж байсан аж. Харамсалтай нь, түүнийг Хотын даргын суудлаасаа буусан даруйд хориглосон тушаал нь "суллагдаж” ойгоос мод шилжүүлэн суулгах ажиллагаа эрчимжиж эхэлжээ.

Ойн тухайн хуульд мод шилжүүлэн суулгах зөвшөөрлийн талаар нэг ч үг өгүүлбэр, үсэг байдаггүй аж. Харин албаны хүмүүсийн тайлбарлаад байгаа зөвшөөрсөн гэх Ойн тухайн хуулийн 29.1.8, 14.1 дэх заалтад ингэж бичсэн байдаг ажээ.

            Тодруулбал,

14 дүгээр зүйл.Ойн асуудал эрхэлсэн нэгж

14.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги /цаашид "ойн анги” гэх/ ажиллана.

29 дүгээр зүйл.Ойд хориглох үйл ажиллагаа

29.1.8.байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах” гэж заасан байдаг аж.

Д.ГАНБОЛД, Т.ГАНТӨМӨР НАР ХУУЛЬ БУСААР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН УУ

             Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын байгуулсан гэх амьд байгалийг сүйтгэх санамж бичиг, хамтран ажиллах гэрээний дагуу мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгогдож байгаа гэх.

Тус зөвшөөрлийн санамж бичигт "Сийрүүлэлт хийсэн модыг Улаанбаатар хотод тарихыг дэмжиж, хамтарч ажиллана” гэх утга бүхий зүйлс бичигдсэн гэнэ. Тэдний хууль бусаар, хууль зөрчиж байгуулсан зөвшөөрлийн санамж бичиг ойн модыг сүйтгэж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл байдал үүсгэж байж болзошгүй талаар эх сурвалж онцолж байв.

Ц.ТҮМЭНБАЯР: УЛС ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙГААС 100 ШИРХЭГ МОД АВАХ МӨНГӨӨР УУЛНААС НЭГ ШИРХГИЙГ АВДАГ

          Бид уулын модыг шилжүүлэн суулгах талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж, тодруулсан юм. 

         "Ургамлын далай” ХХК-ийн захирал, "Хашаандаа сайхан амьдаръя” төслийн санаачлагч, Хөдөө аж ахуйн инженер Ц.Түмэнбаяр

"Миний бие аравдугаар сарын сүүлчээр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу зорчиж яваад уулнаас мод ачиж яваа машинтай таарч, баримтжуулж авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сийрэгжүүлэх чиглэлээр шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгож байгаа бололтой. Сийрэгжүүлэх шаардлагатай ой гэдэг бол моднууд нь зай завсаргүй, тулаад ургачихсан, шигүү газрыг хэлдэг юм. Зайгүй шахам ургасан мод гол иш нь нарийнхан, нар руу тэмүүлээд өндөр болсон, сагсгар титэм байхгүй, сийрэг шилмүүстэй байдаг. Гэтэл сийрүүлнэ гэх нэрийдлээр Улаанбаатар хот руу зөөж байгаа мод нь уулын зулзаган мод, ой болох гэж байгаа, ирээдүйд ой үүсгэх сортой, сайхан, саглагар, бүдүүн иштэй мод байна. Ууланд ургаж байгаа модныхоо хамгийн сортой, саглагар, залуу моддыг авчирч, нийслэлд суулгаж байгаа нь нэгдүгээрт хууль зөрчиж байна.

Хоёрдугаарт, цаасан дээр бичсэн тооноос давуулж, авч байх магадлалтай гэж би хардаж байна. Тухайлбал, уулын модыг ачихад тооллого байхгүй, замд нь тоолохгүй, зөвшөөрлийн бичиг гэх цаас үзүүлээд дураараа давхиж байна шүү дээ. БОАЖ-ын сайдын тушаалаар  шилмүүст модны үнэлгээ өндөр байдаг. Энэ мөнгөн дүнг тухайн газар нутгийн тусгай хамгаалалтын санд тушааж байгаа нь эргэлзээтэй. Тушааж байгаа ч 20 модны мөнгө төлөөд, 50, 100 ширхэг мод авч байж болзошгүй.

Гуравдугаарт, мод шилжүүлэн суулгах зөвшөөрлийг БОАЖЯ, орон нутгийн Ойн ангиуд, нийслэл, аймаг, сумын ЗДТГ-аас олгож байгаа. Нэг үгээр хэлбэл, төрийн байгууллагуудаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл гарч байна. Дээрээс нь, энэ том моднуудыг төрийн байгууллага захиалж, уулнаас нь суга татуулж авчруулж байгаа. Монгол Улс нэг төртэй, нэгдмэл бодлоготой улс. Гэтэл одоо "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Төр засаг маань нэг гараараа ойгоо сүйтгээд, нөгөө гараараа мод тарих гээд зүтгэж байна. Энэ бол байж боломгүй зүйл. "Мод шилжүүлэн суулгах асуудал "Тэрбум” үндэсний хөдөлгөөнд хамааралгүй” гэж ярих нь утгагүй зүйл. БОАЖЯ мод шилжүүлэн суулгах нэрийдлээр ойг сүйтгэх, үндэстний хэмжээнд тэрбум мод тарих ажлыг хамтад нь хийж байна шүү дээ. Модны хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Төр өөрөө уулын том модыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Тухайлбал, нийслэлээс уулын модыг 400-600 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа. Гэтэл мод үржүүлж байгаа хүмүүсээс 500 мянган төгрөгт 100 ширхэг мод авах боломжтой. Уулын нэг ширхэг мод авах мөнгөөр үржүүлгийн газраас хамгийн багадаа 100 ширхэг мод авна гэсэн үг. Харамсалтай нь, тэд мод үржүүлгийн газрын модыг "Жижигхэн, нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй байна. Мод тарьсан юм шиг харагдахгүй байна” гэж хэлдэг” гэлээ.

Д.ЭНХСАЙХАН: ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН 1000 ГАРУЙ МОДЫГ УСТГАЛД ОРУУЛЖ, ТҮЛЭЭНИЙ МОД БОЛГОСОН

           Улаанбаатар нэгтгэлийн дарга асан Д.ЭНХСАЙХАН

"Уулнаас мод авчирч, Улаанбаатар хотод суулгах ажил 2008 оноос эхэлсэн байдаг. 2008, 2009 онд уулнаас авчирч тарьсан 1000 гаруй мод ургаагүй. Би 2012-2016 онд Улаанбаатар хотын нэгтгэлийн даргаар ажиллах үедээ нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэж уулнаас авчирч суулгаад, үхсэн моднуудыг нь цэвэрлэж байсан түүхтэй. Манай ажилтнууд зарим модыг нь хогийн цэгт хаяж, заримыг нь түлээндээ хэрэглэсэн. Би ажиллаж байх үедээ уулнаас нарс модыг авчирч, шилжүүлэн суулгахыг эсэргүүцдэг байлаа. Би 2016 оны есдүгээр сарын 15-нд ажлаа өгсөн. Уулын модыг шилжүүлэн суулгах ажил 2016 оны аравдугаар сарын 1-ээс эрчимж, одоогийн байдлаар 10000 гаруй мод суулгаад байна. Шилжүүлэн суулгах ажлыг ойн чиглэлийн мэргэжилтнүүд "Энэ ажил буруу. Уулнаас авчирсан мод ургахгүй” гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Шилжүүлэн суулгасан эдгээр мод үхсэн, амьдын завсарт, "сэхээ”-нд байгаа. Энэ ажлыг хийсэн хүмүүс ойг сүйтгэж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэнээ бахархалтай ажил хийсэн мэт ярьдаг. Бид ойн цэвэрлэгээний ажил гэдгээ тодорхой ойлгох хэрэгтэй. Ойн тухайн хуульд "Ойн түймэр, хортон шавж, байгалийн гамшигт үзэгдлээс болж цаашид ургах боломжгүй болсон хуурай модыг ойгоос гаргаж, цэвэрлэхийг хэлээд байгаа юм. 10 гаруй насны ид ургаж байгаа модыг цэвэрлэгээний шугамаар шилжүүлэн суулгах нь хуульд таарахгүй. БОАЖЯ-наас цэвэрлэгээний огтлолын журам, арчилгааны огтлолын журам гэж бий. Зулзаган ойгоос сийрэгжүүлэх, гэрэлтүүлэх, тохируулах шугамаар арчилгааны огтлол хийдэг. Гэрэлтүүлэх гэдэг нь зулзаган ойд нарны гэрэл оруулж, модны ургалтыг нэмэгдүүлэх. Харин тохируулах гэдэг нь залуу модыг жигд ургуулах юм. Ийм зорилгоор арчилгааны огтлолыг хийдэг. Ойн тухайн хуулийн 3.5.15-т цэвэрлэгээний ажил гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ойн тухай хууль, дүрэм, журмыг зөрчиж байгаа нь ашиг, сонирхлын зөрчил байгаа гэж харж байна. Харин ойгоос мод шилжүүлэн суулгах маш их хэмжээний мөнгөөрөө үрслэгээний компаниудаа дэмжиж, суулгац худалдан аваад, өөрсдөө тарих хэрэгтэй. Мод шилжүүлэн суулгаж, тоонд оруулж байгаа нь "Тэрбум мод” тарих хөдөлгөөнд цаад агуулгаараа холбогдоно. Үүнийг холбогдох албаныхан өөрсдөөсөө холдуулж, няцаах хэрэггүй. Харин ч энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Мод шилжүүлэн суулгах ажлыг эсэргүүцэж, дуу хоолойгоор хүргэх гэсэн иргэдээ хааж, хавчиж, ажлаас нь халсан тохиолдол олон бий. Мод шилжүүлэн суулгах нь Ойн тухай хууль, дүрмийг зөрчөөд байхад холбогдох албаныхан өөгшүүлж, хамгаалж байгаа нь эмгэнэлтэй. Ойгоос авчирсан мод нь үхэхээр шөнө авчраад сольдог, сэлгэдэг асуудал бий. Төр хэдэн мянгаараа мод сугалж авчраад, тарьж байна нэрийдлээр байгаль сүйтгэж байхад ямар ч хариуцлага тооцдоггүй. Харин энгийн иргэн очоод нэг мод авахаар Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Ийм байж хэрхэвч болохгүй. Хууль бүх хүнд үйлчлэх хэрэгтэй” гэсэн юм

ЭХ СУРВАЛЖ-1: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛ ГЭДЭГ БОЛ ХАМГИЙН СОРТОЙГОО АВДАГГҮЙ

        Харин ойн судлалын мэргэжилтнүүд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айж байна. Бид хэд хэдэн ойн мэргэжилтэнтэй холбогдоход "Мэдээлэл өгч болно. Уулны модыг сугалж авчирч бага нь маш буруу. Буруу гэдэг үр дүн нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл зарим хүмүүсийг уулын модыг авчрахын тулд үг дуугарсан болгоныг ажилгүй болгож, амьдралаар нь тоглож байна. Ийм учраас чөлөөтэй, нээлттэйгээр үгээ хэлэх боломжгүй байдаг” гэлээ.

            Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө "Ойн мэргэжлийн бид мод шилжүүлэн суулгах асуудлыг анхнаасаа зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг байлаа. Одоогоор хэн ч дуугарч чадахгүй, хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон. Дуугарахаар л ажлаас нь халж, амьдралыг нь хохироодог. Хийж байгаа мод үржүүлгийн чиглэлийн ажлыг нь зогсоодог, хааж, хавчдаг асуудал бий. Ойг сийрүүлнэ гэдэг нь таваарлаг модоо үлдээгээд, таваарлаг биш модыг цөөлөх ёстой юм. Гэтэл шилжүүлэн суулгалт хийж байгаа хүмүүс хамгийн сайныг нь сонгож аваад, мууг нь ойдоо үлдээгээд байна. Мод шилжүүлэн суулгах нь байж болохгүй, буруу зүйл гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлж чадна. Хэрэв сийрүүлэлт хийх байсан бол өндөр болсон хойно нь биш, бага насан дээр нь хийх ёстой. 4-5 метр болж, таваарлаг болсон хойно сийрүүлнэ гэдэг хамгийн том тэнэглэл. Ойн арчилгаа, цэвэрлэгээг жил жилдээ хийж байсан бол энэ модод илүү таваарлаг болох ёстой. Технологийн буруу шийдвэрээс болж ийм асуудал үүсээд байна. Мод шилжүүлэн суулгахыг мэргэжлийн хүмүүс нь, ард иргэд нь эсэргүүцээд байхад төр нь дэмжээд, төрийн ордноосоо "Мод шилжүүлэн суулгах ажил явагдана” гээд байж байгаа нь утгагүй зүйл. Үүн дотор Ойн газрын дарга болохоор санаархаж байгаа нэгэн ч үүнийг дэмжиж байгаад харамсаж байна. Манай эрдэмтэд хоёр, гурван тал болчихоод нэг шийдэлд хүрч чадахгүй байгаа нь мөн харамсалтай” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ-2: ЭРДЭМТДИЙН СУДАЛГААГААР МОД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ГАРСАН

         Уулнаас модыг ухаж авах үе шатыг Ойн тухайн хуулиар зохицуулаагүй. Зөвхөн Стратегийн орд газраас л модыг нүүлгэн шилжүүлж, ухаж авах боломжтой. Тодруулбал, эрчим хүч, авто замын төлөвлөгдсөн талбайг шатах талбайгүй болтол нь огтолж, ухаж авахаас өмнө шилжүүлэн суулгах ажлыг зөвшөөрдөг. Энэ зөвхөн орон нутгийн түвшинд хийгдэх ажил.  Гэтэл Хүдэр суманд төлөвлөгдсөн талбай ганц ч байхгүй. Мөн Ойн тухайн хуулийн  29 дүгээр зүйл.Ойд хориглох үйл ажиллагаа гэж бий.

           29.1.8.байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах” гэж заасан байдаг. Зөвхөн зулзаган модыг шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байгаа биз. Гэтэл холбогдох албаныхан 3-5 метрийн өндөртэй модыг шилжүүлэн суулгаж байгаа нь хууль зөрчиж байна. Уулнаас шилжүүлэн суулгасан мод ургах уу, эрүүл үү гэдгийг мэдэхийн тулд 2019 онд БОАЖЯ МУИС-ын Ургамлын физиологийн лабораториор судалгаа  хийлгэж байсан. Энэ судалгааг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр захиалж хийлгэж байсан. Эрдэмтэд бол нэг судалгааны дүнг хоёр хувь хэвлэж, Т.Гантөмөр, БОАЖЯ-нд өгч байсан. Судалгаагаар мод шилжүүлэн суулгаж, тарьж байна гэдэг нь байж боломгүй үзэгдэл гэж гарсан. Шилжүүлэн суулгасан мод харахад мод хэрнэ ургамал ургахын тулд байх ёстой шүүсний эргэлт, чийг байх ёстой. Тэр нь байхгүй болсон байна гэдэг дүгнэлт гарсан” гэсэн юм.  

Ergelt.mn
Уулын модыг шилжүүлэн суулгахыг зогсоо, Ерөнхийлөгч өө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани