Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Золжаргал: Байгалийн баялгийг хаягдалгүй ашиглахын тулд АМНАТ-ыг зөв тогтоох ёстой

Ж.Золжаргал: Байгалийн баялгийг хаягдалгүй ашиглахын тулд АМНАТ-ыг зөв тогтоох ёстой

 

"Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
 
 
-Цар тахлын улмаас Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийг удаа дараа зогсоосон. Тэг зогсолтоос хэр их алдагдал хүлээв. Нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
 
-Гашуунсухайтаар 300 хүрэхгүй машин гарч байна. Шивээхүрэн боомтоор огт гарахгүй байгаа. Хятадын талаас өвлийн олимп хүртэл чангалах төлөвтэй байгаа учраас компаниуд ажилчдаа цөөлөх арга хэмжээ авч байна. Уул уурхайн том техник зээлээр авчихсан, хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд бий. Санхүүгийн зардал их гарч байгаа. Ажилчдаа жил гаруй хугацаанд 60 хувийн цалинтай сул зогсоосон.
 
-Саяхан "Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгээр салбарынхан асуудлаа ярилцаж жишиг үнийг бодит бус хөөсөрсөн үнээр тогтоож байна гэсэн. Жишиг үнийг яаж тогтоох нь зөв бэ?
 
-Жишиг үнийг нүүрсний ангиллын стандарт, Хятадын нүүрсний Sxcoal.com сайтаас тогтоодог журамтай. Манай улс нүүрсийг ислэг, коксжих чанараар нь 20 гаруй төрлөөр ангилдаг. Гэхдээ 3-4 ангиллаар багцлан жишиг үнэ тогтоодог. Ерөнхийдөө "залхуу” үнэ. Боомт бүрийн хоорондын зай, нүүрс өөр байхад адилхан үнэ тогтоодог. ААН-үүд үнийг бага тавиулахдаа биш бодит болгох хүсэлтийг олон жил тавьж ирсэн. Зах зээлд нүүрсний үнэ ойролцоогоор 300 ам.доллараар нэмэгдэхэд Цагаанхадаас хил хүртэл 30 гаруй километрт нэг тонн нүүрсний тээврийн өртөг дагаад 300 ам.доллараар нэмэгддэг. Зах зээлд зарагдаж буй үнэтэй тээврийн зардал нь пропорционалиар өсөөд байгаа учраас компаниудад зах зээлийн өсөлт нөлөөлдөггүй. Гэсэн хэрнээ тээврийн зардалдаа бүх үнийн өсөлт нь шингэчихсэн өндөр үнээр тооцож компаниудаас АМНАТ авдаг. Жишээлбэл, коксжих нүүрсийг уурхайн аман дээр нэг тонныг 127 ам.доллараар зарж байхад Сангийн яам 440 ам.доллараар тооцож АМНАТ авна гэж байгаа юм. Тайлбар нь зах зээлд нүүрс өссөн гэдэг.
 
Тээврээ хариуцаагүй уурхайгаас зах зээлийн өндөр үнээр АМНАТ авах нь ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хааж байна. Түүнчлэн газрын гадаргад ойрхон, агаар, ус бороонд өгөршсөн бутарсан, нурмаг исэлдсэн нүүрс гэж бий. Тухайн нүүрс нь коксжихгүй, гэхдээ сайн шатдаг. Үүнийг "Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амнаас 13 ам.доллараар зардаг ч 13 ам.долларын АМНАТ-тай.
 
Зах зээлд эрчим хүчний исэлдсэн нүүрс 130 ам.доллар болохоор тэр. Ийм өндөр татвар авахаар нүүрсний компаниуд исэлдсэн эрчим хүчний нүүрсээ борлуулахаа болино. Гэвч байгальд нүүрс холилдсон байдалтай, үүнийг нийтээр нь зарахгүй бол газрын баялаг дутуу ашиглагдана. Зөвхөн коксжих нүүрсээ олборлож борлуулаад байвал уурхайг тэлэх, ашиглах боломжгүй болдог.  Мөн исэлдсэн нүүрсийг удаан байлгахад өөрөө шатдаг эрсдэлтэй. Нөгөө талаараа Монгол Улсад байгалийн баялгийг хаягдалгүй иж бүрнээр нь ашиглах бодлого бий. Байгалийн баялаг нь ард түмний өмч учраас ашигтай, ашиггүйгээс үл хамааран олборлосон бол АМНАТ төлөх ёстой. Гэхдээ АМНАТ нь бодлоготойгоо уялдаатай байх хэрэгтэй. АМНАТ буруу байгаа учраас байгалийн баялгийг иж бүрэн ашиглах бодлого хэрэгжихгүй.
 
-Одоо манай улс 10 хувийн АМНАТ авдаг. Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?
 
-Австралид 90 ам.доллараар нэг тонн нүүрс зардаг байж байгаад 120 ам.доллараар зарвал 90 ам.доллар хүртэл нь нэг хувь, 90-ээс 120 ам.долларын зөрүү 30 ам.долларт нь өндөр АМНАТ ногдуулдаг. Түүнээс биш 120 ам.доллараас нийтээр нь тооцдоггүй. Тэгэхээр өндөр үнээр зарвал компани, улс аль алинд нь ашигтай. Монголд өндөр үнээр зарвал нийт үнээс нь тооцдог. Энэ бол буруу бодлого. Нэмэгдсэн үнээс нь өндөр АМНАТ төлөөд суурь нь тогтмол байдаг тогтолцоотой болох ёстой. Муу нүүрсээ хаяад сайн нүүрсээ зарахад хүргэдэг. Байгалийн баялгийг иж бүрэн ашиглахын эсрэг мэт АМНАТ-ын бодлого байж болохгүй. Өөр нэг асуудал нь АМНАТ бага төлөх зорилгоор компаниуд нүүрсний үнийг гэрээнд хямд бичээд Хятадын талтай тохиролцож цаанаа үнэтэй зардаг гэсэн хардлага бий. Энэ бол 20 жилийн өмнөх үзэгдэл. Одоо нүүрсний компаниудын үйл ажиллагаа тогтворжиж төртэй тогтмол, урт хугацаанд ажиллах сонирхолтой. Хэрэв тэгж хардаж байгаа бол хилээр гарч буй нүүрсний борлуулалтын үнийн хамгийн өндөр үзүүлэлтийг жишиг үнээр тооцож болно. Энэ нь одоо тогтоож байгаа үндэслэлгүй тооноос арай илүү үнэнд дөхнө. Мөн уул уурхайн биржтэй болбол жишиг үнэ зөв тогтох тул ААН-үүд эерэг хүлээлттэй байгаа. Гэхдээ одоогийн зохицуулалтаараа байвал бирж байгуулсан ч үр дүнгүй.
 
-Манай гол худалдан авагч Хятадад нүүрсний эрэлт өндөр, дэлхийн хэмжээнд ханш ч өсөлттэй байна. Гэтэл манай улс алтан боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байгаа. Нүүрсний экспорт дээр гарч буй гол алдаа?
 
-Бодлогын шатанд төрөөс тээвэр, логистикийн асуудлыг зөв зохицуулж чадахгүй байна. Компаниуд борлуулалтгүй, хүнд байдалтай байхад дээрээс нь шударга бус АМНАТ тавьж байгаа нь том асуудал. Энэ нь зарим төрлийн нүүрсний борлуулалтаа зогсоож нөөц боломжоо шавхахад хүргэж байна. "Энержи ресурс” компани гэрээт тээвэрт 260 орчим юанийн санал тавихад нэг ч тээвэр оролцоогүй учраас өөрсдийн машинаар хэвийн өртгөөр тээвэрлэж байгаа. Шивээхүрэнгээс Нарийнсухайтын нүүрсийг 250-300 юаниар тээвэрлэж байна. Гэтэл наана нэг тонн нүүрсний богинын тээврийн өртөг 2100 юань болсон.
 
1000 машин тээвэрлэх нүүрсэнд 5000 машин очоод бөөгнөрчхөөд байна. Тэгэхээр эргэлт тав дахин удааширч тэр хэрээрээ түлш, зардал өндөр гарч байгаа. Үүнээс болж тээврийн үнэ өсдөг. Мөн C зөвшөөрлийг хил дээр дараалал үүсгэхгүйн тулд 2017 оноос өгч эхэлсэн ч одоо замбараагүй олгодог болсон. Үүнийг тойрсон авлигын асуудал ч үүсдэг. Мөн тээвэрчдийн 150 ээлжийг тусгаарлах, шинжилгээ авах олон ажил байна. Олуулаа шавчихсан учраас халдварыг хяналтдаа авч чадахгүй, халдвараас болоод хилээр нүүрс гарахгүй байгаа юм. Тэнд жижигрүүлсэн улс үүсчихээд гаалийн дараалалд зогсоход хүртэл авлига, мөнгөний асуудал үүсэж төвөгтэй байдал бий болж зардал өсөж байна. Үүнд төр зохицуулалт хийж чадаагүйгээс компаниуд төдийгүй улсаараа орлогоо алдлаа.
 
-Нүүрсний экспорт тогтворгүй байхад ирэх жил манай улс 36.7 сая тонн нүүрс экспортолж чадах уу?
 
-Компаниуд 80 гаруй сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Хилээр гаргаж чадах дээд хэмжээ ойролцоогоор 50 сая тонн. Гэхдээ Хятад гаднаас 70 гаруй сая тонн нүүрс авдаг. Үүний талыг Монголоос авах уу гэдэг асуудал байна. Зах зээл хязгаарлагдмал, нийлүүлэх сонирхолтой олон улс байгаа учир Хятадын талтай зөвшилцөх ёстой. Тээвэртээ зөв зохицуулалт хийж чадахгүйгээс 30 километр газрын "хар нүхэнд” их хэмжээний орлого, боломжоо алдсаар байгаа. Гэтэл тэр зөрүүгээ нүүрсний компаниудад нааж байна. Зохион байгуулалтын асуудлаа шийдэх гарц нь чингэлэгт тээвэр. Чингэлэгт тээврийг Гашуунсухайт боомтын наана гурван компани бариад дууссан ч ажиллаж эхлээгүй. Шивээхүрэнгийн боомтод чингэлэгт тээврийг нэвтрүүлэхээр хувийн хэвшлийнхэн нэмэлт хаалга барьж улсад хүлээлгэн өгсөн. Гэсэн ч Монголын талаас Хятадын талтай хэлэлцэж тохироогүй учраас ашиглалтад ороогүй байгаа. Тохироо хийвэл талбайгаа бэлдээд чингэлгээр тээвэрлэхээр хүлээж байна. Тээврийн дэд бүтцийн асуудлыг төр шийдчихвэл экспорт жигдэрнэ. Төр өөрийн ажлаа хийж чадаагүйгээс үүссэн алдагдлаа хувийн хэвшлээс авах нь утгагүй. Төр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт биш зөвхөн тээврийн зохион байгуулалтаа зөв шийдэхэд л нүүрсний өсөлтөөс олох боломжтой орлогоо улсдаа оруулж чадна. Ирэх жилд нүүрсний өсөлт үргэлжлэх учраас зохион байгуулалтаа шуурхай сайжруулж боломжоо ашиглах хэрэгтэй. Өнгөрсөн оны хагаст Монголын нүүрсний экспорт 50 хувиар буурахад Австралийнх 50 хувиар нэмэгдэж байсан. Энэ жил ОХУ-ынх 50 хувиар нэмэгдэж манайх 50 хувиар буурсан. Энэ алдаагаа ирэх жилүүдэд нөхөхгүй бол манай улсын байр суурь улам суларна. Улс зохион байгуулалтаа зөв хийж чадвал өрсөлдөөнд оролцоход манайд олон давуу тал бий.
 
Б.Бямбажаргал
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ж.Золжаргал: Байгалийн баялгийг хаягдалгүй ашиглахын тулд АМНАТ-ыг зөв тогтоох ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани