Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад, Америк нүүрснээс болж тэврэлдэж байна

Хятад, Америк нүүрснээс болж тэврэлдэж байна

 

Хятад улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Дээр нь ган үйлдвэрлэх, халаалтад хэрэглэх гээд тоочоод байвал зөндөө юм бий. Гэтэл Хятадын хамгийн том нүүрс олборлогч Шаньси мужийн 60 орчим уурхай энэ жил удаа дараа тохиолдсон үерт автаж хаалгаа бариад байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрс хомсдож, сүүлийн сар гаруйн хугацаанд урд хөрш 20 гаруй муждаа тог цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсад ингэж хомсдол үүссэн шалтгаан ганц үер биш л дээ.

"Хуавэй” компанийн асуудлаас болж хятадууд нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралитайгаа сүрхий муудалцсан. Улмаар Хятад худалдааны хориг тавьсанаар Австралийн нүүрс Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнам руу чиглэчихээд байгаа.

Уг нь 2020 онд Хятадын импортын 72.57 сая тонн коксжих нүүрсний  35.37 сая тонныг Австрали нийлүүлж байсан юм билээ. Манай улсын хувьд жилд дунджаар 32 сая орчим тонн коксжих нүүрс Хятадад нийлүүлдэг байлаа. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 10.6 сая тонн нүүрс гаргасан байна. 35.8 хувиар буурсан үзүүлэлт л дээ. Дотооддоо ковидын халдварыг алдаж, хилээ нээж, хаасаар ийм байдалд хүрэв.

Мэдээж нэг талаас энэ том алимнаас хазах хүсэлтэй улс орнууд идэвхжиж эхлэх нь тодорхой. Нөгөөтэйгүүр хятадууд ч нүүрс олохын тулд буулт хийхэд бэлэн болсон байх. Жишээ нь, нэг жилийн өмнө Хятад руу ганц килограмм ч нүүрс импортолдоггүй байсан АНУ өнөөдөр манай урд хөршийн хамгийн том нүүрс нийлүүлэгч болчихоод байна. Сүүлийн долоон сарын дотор АНУ-аас Хятад руу хийх нүүрсний экспорт долоо дахин нэмэгдсэн байгаа юм даа.

Тодорхой хэлбэл, энэ оны эхний есөн сарын байдлаар Оросын нүүрсний компаниудын нийлүүлэлт энэ хугацаанд 77.4 хувиар нэмэгдэж, 7.7 сая тонн болсон байгаа юм. Тэгвэл ердөө зөвхөн есдүгээр сард  АНУ 1.46 сая тонн нүүрс нийлүүлжээ. Канад мөн тодорхой хэмжээгээр нүүрс экспортолж эхэлсэн байна. Ерөнхий дүнгээрээ АНУ, Канадын нийлүүлж буй нүүрс Хятадад нүүрс нийлүүлдэг бүх улсыг ардаа орхисон гэсэн үг.

Сүүлийн хэдэн жил дэлхийн улс төрийн тавцан дээр Хятад, Америк хэмээх хоёр орон хэн нь хамгийн том гүрэн бэ гэдгээ үзэхээр хатуу тэмцэлдэж байгаа мэдээг л бид авдаг байлаа. Харилцан худалдааны татвараа нэмэгдүүлэх, элдэв бараа бүтээгдэхүүнийг хориглох зэргээр эдийн засгийн дайн явуулж байв. Том гүрнүүдийн эдийн засгийн тэмцэл дунд жижгүүд нь үрэгдчих гээд байдаг тал бий. Тиймээс энэ хоёр улсын дайсагнасан байдлыг хэвлэлийнхэн анхааран мэдээлж байсан хэрэг. Урьдын явдлаар дүгнэх юм бол Хятадын ийм хүнд хэцүү байдалд орсон үед чухам Америк л хамгийн түрүүнд орхих учиртай. Гэтэл нүүрс нийлүүлэн гар гараасаа бариад урагшаа алхаж байна.

Энэ хамтрал ганцхан дипломат харилцаа гэхээсээ гайхмаар их мөнгөн дүн дээр тогтож байгааг дуулгах нь монголчууд бидэнд харамсмаар зүйл шүү. Энэ жил коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй дээд амжилтаа шинэчиллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын Жэнжоу хотын түүхий эдийн биржийн хамгийн идэвхтэй арилжааны үеэр эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 0.4 хувиар өсөж 1835,6 юань буюу 287 ам.доллар болон өссөн байна. Арилжааны явцад 1982 юань буюу 302 ам.доллар хүрсэн боловч буураад дээрх үнийн дүнд хүрсэн гэж байгаа. 219 ам.доллар хүрэхэд нь л түүхэн дээд үнэ хүрлээ гэж байсан нүүрс шүү дээ. Арав хүрэхгүй хоногийн дотор ингэж өссөн байгаа юм.  Магнитогорскийн төмөр, гангийн үйлдвэрийн тайланд дурдсанаар, Хятадын дотоодын зах зээлд  коксжих нүүрсний үнэ нэг тонн нь бүр 510-520 ам.долларт хүрээд байгаа аж. Ийм үнэтэй барааг нийлүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ дээ.

Тиймээс оросууд ч зүгээр суухыг хүсэхгүй байгаа. Тэд Хятадад нийлүүлдэг нүүрсээ улам бүр ихэсгэхийг зорьж буй нь илт байна. "RT” агентлаг Москвагаас Бээжинтэй нийлүүлэх чулуужсан түлшний хэмжээгээ нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлжээ. БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов "Хятадын эдийн засаг цар тахлын хямралаас нэлээд хурдацтай сэргэж байгаа ч урьдчилан тооцоолоогүй бэрхшээлүүд тулгарсаар байна.

Өвлийн улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор Хятадын зүүн хойд хэсэг эрчим хүчний хомсдолтой тулгарч магадгүй байна. Тиймээс  бидний зүгээс нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх  сонирхолтой байгаа бөгөөд энэ тал дээр анхаарч үзэхийг БНХАУ-ын холбогдох албанаас хүссэн. Манай тал нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр илүү ихийг нийлүүлмээр байвч хилийн боомтуудын тээврийн хүчин чадал, тоног төхөөрөмжөөс болоод илүүг чадахгүй байгаагаа халаглан ярьсан байх аж. Түүнчлэн Орос, Хятад хамтран төмөр замын хоёр томоохон гүүр байгуулах замаар нүүрсний нийлүүлэлтийг улам ихэсгэхээр ажиллаж байгааг ч тус мэдээнд дурдсан байна лээ. Оросын удирдлагууд хийгээд дипломат ажилтнууд нь Хятадад нийлүүлэх нүүрсээ нэмэгдүүлэхийн тулд асар идэвхтэй ажиллаж байгааг энэ мэдээллүүд илтгэж байна.

Харамсалтай нь, энэ эрэлт хэрэгцээ хийгээд үнийн өсөлтөөс төдийлөн зулгааж чадахгүй үлдэж байгаа нь бид билээ. Хатуухан хэлэхэд монголчуудын ганц амин зуулга нь нүүрс л дээ. Үүнтэй одоо хэн маргах вэ. Оюутолгой, Эрдэнэт нийлээд зах зээлд байгаа арван төгрөг тутмын хоёрыг нь бүрдүүлдэг байх. Харин үлдсэн найман төгрөгийн долоо нь нүүрснээс орж ирж байгаа. Тэгвэл бид нүүрсний экспортоо нэмэхийн тулд яг хэрхэн чармайсан бэ.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л арга буюу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийж халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллах талаар тохиролцож байж нэг жаахан урагшилсан байх. Түүнээс өмнө бол тээврийн жолооч нарын дунд байгаа ковидын халдвараа ч хумиж чадахгүй хэдэн сараар ангайн суусан биз дээ. Бодлогоор зохицуулж байх ёстой Зам, тээврийн хөгжлийн яам өчнөөн сар унтаа байлаа. Сүхбаатарын талбай руу хүнд даацын ачааны машинтай жолооч дайран орж байж, Ерөнхий сайд Засгийн газрын хурлаасаа салбарын сайдыг нь хөөн гаргаж байж л жаахан сэрсэн байх. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2022 оны улсын төсвийн төсөлд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөөлсөн байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан ч "Цонх үеийг ашиглана” гэж мэдэгдэж байна. Гэвч хойтон хавар болох Бээжингийн өвлийн олимптой холбоотойгоор хятадууд манай хил дагуу тун ч болгоомжтой хандах болсон. Өвлийн олимп зохион байгуулах гол бүс нь болохоор аргагүй байх. Манай улсаас Эрээн боомт хотод халдвар оруулсан гээд хаачихаад байгаа орон шүү дээ. Дээр нь манай нүүрс нийлүүлэх орон зайг АНУ, ОХУ нөхөж, нийлүүлэлтээ улам нэмэн урагшилж байна.

Уг нь бол өчнөөн жилийн өмнө урд хөрш рүү нүүрс гаргах төмөр зам тавих боломж бидэнд байсан. Тэгсэн бол өдийд АНУ биш Монгол Улс Хятадад хамгийн их нүүрс нийлүүлж буй орон байх байсан юм. Монголчууд урагшаа гарсан төмөр замтай байсан бол өдийд хөгжиж дэвшсэн байдаггүй юм гэхэд хүн шиг амьдрах нөхцөл бүрдэх байлаа. Яагаад барьж чадаагүйг бол улиг болтол бичсэн дээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэгэн цагт нарийн царигийн төмөр замаар хятад цэрэг орж ирнэ хэмээж явсан гунигт дууллыг одоо дахиад дуулах уу, яах уу. Дараа нь "Эрдэнэс Тавантолгой”-н ашгаар урагш нь биш хөндлөн төмөр зам тавьсан тухай ярих хэрэг байна уу даа. Бараг нэг оронд зэрэгцээд хэвтэж байгаа Хятадад бидний давуулан Оросууд, далайг давуулан Америкууд нүүрс нийлүүлж, энэ нь цаашдаа тогтворжих шинжтэй болчихлоо шүү гэдгийг л дуулгая.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Хятад, Америк нүүрснээс болж тэврэлдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани