- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТУЗ-ийн хурал дахин хойшилж, пүрэв гарагт товлогджээ
"Оюу Толгой” компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хуралдах товтой байсан ч хойшилжээ. Улмаар энэ долоо хоногийн пүрэв гараг буюу 11-ний өдөр хуралдах товтой байна.
Сануулахад, "Рио Тинто”, "Туркойз Хилл” компаниудаас Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт хаягласан албан бичигтээ хэд хэдэн саналаа дурдсан байгаа.
Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх болон бусад саналуудыг нухацтай авч үзнэ гэдгийг Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо мэдэгдсэн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас өөр саналыг Засгийн газар хүлээж авахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн.
Төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчид Ажлын хэсгийн ахлагчид саналууд бүхий албан бичиг илгээхдээ "Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн хуралдаан дээр албан ёсоор хэлэлцээгүй. Ер нь бол өнгөрсөн наймдугаар сард далд уурхайн зардлын асуудлаарх Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш "Оюу Толгой” компанийн ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотой "Рио”-гийн тайлбарыг албан ёсоор сонсоогүй.
Хэлэлцээ хийх ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өнгөрсөн сарын 26-нд манай сайтад өгсөн ярилцлагадаа: Ер нь "Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл нь хэлэлцэж шийдвэрлэдэг байвал компанийн сайн засаглалын зарчимд илүүтэй нийцнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал удаа дараа хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа асуудлыг ТУЗ дээр хэлэлцэж тодорхой арга хэмжээ авах бүрэн боломжтой. Харамсалтай нь "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ менежментэд хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, энэ компанийн үнэ цэнийг бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд нэмэгдүүлэх тал дээр сайн ажиллаж чадахгүй байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж хөндлөнгийн аудит оруулах, цаашид менежментийг сайжруулж, хариуцлагатай ажиллуулах чиглэлээр дорвитой ажил хийгдсэнгүй. Засгийн газрын төлөөлөл болох ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж гаргасан тодорхой саналуудыг "Рио Тинто”, "Туркойз Хилл” компаниуд төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн мэдээллийг бид авсан.
Хэрэв хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд "Рио Тинто” тодорхой хариулт өгч чадахгүй бол гүний уурхайн хэтэрсэн зардлыг өөрсдөө хариуцаад явах нь зүйтэй болов уу. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүйгээс Монгол Улсад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, сөрөг үр дагаврыг мөн хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. "Рио Тинто” энэ төслийг анх төсөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээнд ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэнгүй. Том хэмжээний бүтээн байгуулалтын ажилд хугацаа хойшлох, зардал хэтрэх байдаг л асуудал гэсэн тайлбар их гардаг. Гэхдээ жил бүр 200 сая орчим ам.долларын төлбөр авч менежмент хэрэгжүүлдэг компанитай бид хариуцлага, ажлын гүйцэтгэл ярих л ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Сануулахад, "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс”-ээс 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн захидалдаа:
"Энэхүү төсөлд тулгарсан техникийн олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бүх нөөц боломжоо дайчилж, шийдвэр гаргахдаа бүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч, сэтгэл гонсойлгосон нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна. Оюутолгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж, энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусаж байгааг бид мэдэрч байна. Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд бид хүлцэл өчиж байна. Дээрх байдлыг залруулах замаар Оюутолгой төслийг урагшлуулахын тулд жинхэнэ түншүүдийн ёсоор зүтгэхэд бэлэн байна.
Иймээс өнөөдөр танай Засгийн газар УИХ-ын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй санал танд тавихыг хүссэн юм.
Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон ийм эгзэгтэй үед Засгийн газрын төсөвт чухлаар шаардагдах орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулж ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг Засгийн газрын төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байна” гэхчлэн саналууд тавьсан байсан.
Оюутолгойн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” компани төслийн үйлдвэрлэлийн 2021 оны гуравдугаар улирлын байдлаарх тайлангаа өнгөрсөн сард танилцуулахдаа, далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа дор хаяж 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг мэдээлсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||