Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ /2014 оны 5 сар/

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ /2014 оны 5 сар/Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе.
Уул уурхайн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 201 ажлын хэсэг гаран ажилласнаас 99 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 102 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар 81 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 11 ажлын хэсэг, бусад яам болон холбогдох байгууллагуудтай хамтарсан 10 ажлын хэсэг тус тус ажиллаж байна

2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит  ажил

Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөвлөсөн 10 том ажлыг танилцуулж байна.

1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
2. Эрдэнэс таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Нүүрснээс шатах  синтетик хий гаргах "SNG” төслийг хэрэгжуулэх. Хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-ийг 08 сарын дунд гэхэд бэлэн болгох. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2014 онд багтаан эхлүүлэх. Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болно гэсэн ойролцоо тооцоо байна. Энэ утгаараа бол түүхэнд хамгийн том төсөлд орох магадлалтай.
4.  Газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлийг сонгож, бэлтгэлийг хангах.
5. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх (2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суврага, Гачуурт, Асгат гэсэн 4 орд)

6. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх  / Уламжлалт газрын тос: түүхий тос, Уламжлалт бус газрын тос; нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар /. Газрын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм.
7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж дуусгах. Бусад яамдтай хамтарч "Зэс", "Төмөр" хөтөлбөрийн хүрээнд Зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих хүнд үйлдвэр төслийг эхлүүлэх.

8. Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн УИХ-ын чуулганаар  "урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Ингэснээр урт нэртэй хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой  болно. Гол, ус хамгаалагдана. 1 мод огтолбол 5-10 мод ургуулдаг болох. Мөн цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх учиртай.
9.  50.000:1 машстабын Геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж баялагийн нөөцийн илэрцийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж  улсын төсөвт суулгах.
10. Геологи, уул уурхай, газрын тосны салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс энэ салбарын санхуужилтийг босгох зорилгоор Эрдэс баялагийн бирж байгуулах ажлыг зохион байгуулах.

Геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчныг ойлгомжтой, урт хугацаанд тогтвортой байлгах  зорилтын хүрээнд доорх хоёр хуулийн төсөл чухал нөлөөтэй байх болно.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байх зарчмыг баримталсан. УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр гэдгийг онцолж тус салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дэлхийн төвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Тус бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд одоо байгаа хуульд зохих өөрчлөлт оруулж байгаа юм. Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:
    - Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
- Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
     - Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь хариуцлагатай уул уурхайн зарчимтай нийцэх боломжтой болно;
     - Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малтмалын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
    - Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;
    - Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас олгодог болсон. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно.
     - Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль санаачлагчид судалгаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ дээр  эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг батлах эсэх дээр санал хураахад олонхийн дэмжлэг авч чадаагүй. Иймд Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариад байна. Энэ хууль нь 49 зүйлтэй.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна.Yүнд:
- Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно.
- Газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод, ойлгомжтой, тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна.
- Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
- Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
- Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.
- Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.
- Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.
- Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.

Хоёр ордыг стратегийн ордод хамааруулах тогтоолын төсөл өргөн барилаа

2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас Цайдамнуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлсэн юм.         
"Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон.
Монгол Улсын Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн 7 ордоос газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордууд нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс үр ашиг тооцох техник-эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулсан. Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыгирүүлсэн зэрэг үндэслэлээр энэ тогтоолын төслөөс хассан.

Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших тогтоолын төсөл өргөн барилаа

Ашигт малтмалын тухай хуульд "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийгнь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайнордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу Цагаан суваргын зэс-молибдений ордын 34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэхүү төслийн нийт хөрөнгөоруулалт болох 1 тэрбум гаруй ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр төслийн 34 хувийн хувьцааг эзэмших юм. Цагаан суваргын зэс-молибдений ордын бүтээн байгуулалт нь хийгдэж эхэлсэн бөгөөд төрийн оролцоог тодорхой болгосноор цаашид богино хугацаанд ашиглалтанд орох боломж бүрдэх юм.

"Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Уул уурхайн яамнаас 2014 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан ба баялаг бүтээгчдээ дэмжсэн олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд геологи, уул уурхай, газрын тосны салбарын ажлыг олон нийтэд сурталчилах үүднээс "Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Чингисийн талбайд энэ сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, Геологийн төв лобартори, ШУТИС, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоодын төлөөлж 20 гаруй байгууллага оролцож өөрсдийн хийж байгаа болон хийх гэж байгаа ажлын талаар иргэдэд танилцууллаа.

"Хөрөнгө оруулагчдын чуулган 2014”-д оролцлоо

2014 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан "Хөрөнгө оруулагчдын чуулган 2014"-д Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Уг чуулган нь санхүүгийн гол төв болох Лондон, Хонг-Конг хотуудад зохион байгуулагддаг бөгөөд тус чуулганд оролцох гол зорилго нь хөрөнгө босгох, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх талаар нэгдсэн ойлголтыг бий болгох явдал юм. Энэ жилийн чуулганд Монголын талаас Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхайн яам, ИБУИНВУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яам болон Монголын уул уурхай, банк санхүүгийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд болон гадаадын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид зэрэг нийт 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
Чуулганд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монголын Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл зэрэг сэдвүүдийг хамарсан "Монголын уул уурхай ба хөрөнгө оруулалт"илтгэл тавьсан.
Илтгэлүүдээс харахад хөрөнгө оруулалтын онцлог, тулгамдаж буй асуудал нь тухайн хөрөнгө оруулж байгаа салбараасаа хамааран харилцан адилгүй байх боловч ерөнхийдөө хөрөнгө оруулалтын бодлого тогтвортой байх нь хамгийн чухал зүйл болохыг чуулганд оролцогчид онцолж байлаа. Монгол Улсын өсөн хөгжиж буй уул уурхайн салбараас гадна үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг чуулганд оролцогчид дурьдаж байлаа.

Ирэх сараас  шинэ үнийн  томьёоллоор шатахууны нийлүүлэлт хийгдэнэ

2014 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Чуулга уулзалтын  үеэр  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон ОХУ-ын "Газрын тосны "Роснефть” НХК-ийн хооронд  "Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурлаа. Түүнчлэн  ОХУ-ын "Газрын тосны "Роснефть” НХК болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч компаниуд болох "НИК”, "Магнай трейд”, "Шунхлай” компаниудын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 5 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурагдсан болно.
Энэ нь  Роснефть компани болон Уул уурхайн яам, Газрын тосны газар, манай импортлогч компаниудын хооронд бүтэн 1 жил гаруйн хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүн юм.  Роснефть компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, газрын тосны бүтээгдэхүүний чанар болон үнийн хувьд бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өрсөлдөхүйц  санал тавьсан бөгөөд энэ нь  Сингапурын биржийн үнэ дээр  тулгуурласан үнийн санал байв. Үнийн саналыг 2 тал харилцан тохиролцож  шатахуун хангамжийн хэлэлцээрийг амжилттай хийлээ. 2014 оны 6 дугаар сараас  шинэ үнийн  томьёоллоор шатахууны нийлүүлэлт хийгдэнэ.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

2014 оны эхний 4 сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мян.тн, молибдений баяжмал үйлдвэрлэл 1.2 мян.тн байна. Алт 1.4 тн, нүүрс 6.9 сая тн, жонш 92.2 мян.тн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборложээ. Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл 2,145.0 мян.баррель байна. 5.4 сая тонн нүүрс экспортлоод байна 2014 оны 4 сарын өссөн дүнгээр зэсийн баяжмал 316.5 мян.тн, молибдений баяжмал 1.4 мян.тн, нүүрс 5.4 сая тн, алт 2.5 тн, жонш 83.0 мян.тн, төмрийн хүдэр 1.6 сая тн, цайр 27.0 мян.тн, газрын тос 2,094.6 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 4 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 41.0 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.2 хувиар тус тус өссөн байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 12.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 11.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 577.3 сая төгрөг, бусад орлого 660.7 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 69.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 68.7 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байна.

Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

2014 оны 5 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 49, Аи-92 автобензин 57, дизелийн түлш 42, ТС-1 13 хоногийн нөөцтэй байна.                                  

Улсын хэмжээнд нийт 2840 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны тавдугаар сарын 26-ны байдлаар нийт 2840 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1330 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1510  тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн  7.9 хувийг эзэлж байна.

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ /2014 оны 5 сар/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани