Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадад нүүрс хэрэгтэй байна

 

 

Хятадад нүүрс хэрэгтэй байна

 

Коронавирусын мутаци хувилбар Хятадын нутаг дэвсгэрт тархсантай холбоотойгоор манай улсын экспорт, импорт гацаанд ороод тодорхой хугацаа өнгөрөөд байна. БНХАУ хилийн хяналтаа чангатгасан тул нүүрс тээврийн 3500 жолооч хилийн боомтод саатсан, урт дараалал үүсгэсэн байдалтай байна. Хятад улс өнгөрсөн есдүгээр сард 4.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 39 хувиар буурч 659 мянга 94 тонн болсон байна.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад экспорт ийнхүү багасаад байгаа ч нүүрсний үнэ өндөр байгаа нь орлогод эерэгээр нөлөөлж байгаа гэж Уул уурхайн сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 21-ний байдлаар манай улс 13.2 сая тонн нүүрс экспортолж, энэ оны гүйцэтгэл 46.2 хувьтай байгаа ч төсөвт төвлөрүүлсэн орлого нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 65.8 хувийн өсөлттэй байгааг тэмдэглэсэн юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 657 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн аж.

БНХАУ-ын нүүрсний импорт. Эх сурвалж www.reuters.com

Хэрэв хил дээр үүсээд байгаа гацаа, саатал арилж, байдал хэвийн болбол ирэх жилүүдэд манай улсын нүүрсний экспорт, энэ салбарын хувьд ирээдүй тун таатай харагдаж байгаа. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын байдал дэлхий даяар огцом сайжирч байгаа нь салбар бүрт нийлүүлэлтийн хомсдол үүсгээд байгаа билээ. Ромд болсон G-20-ийн уулзалтаар нийлүүлэлтийн асуудлыг чухлаар авч үзэж ярилцсан.  Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүхий эдийн нийлүүлэлтийн хомсдол дэлхийн худалдаанд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг онцолсон. Түүний хэлснээр "Иргэдийн зүүдэлж ч байгаагүй хомсдолоос үүдсэн хямрал боллоо. Автомашинаас электрон бараа, гуталнаас тавилга хүртэл бүхий л бүтээгдэхүүн хомсдолтой байна” гэжээ.

Ялангуяа, Хятад улсад түүхий эдийн эрэлт огцом өсөөд байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр БНХАУ-д өнгөрсөн онд нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлсэн Шаньси мужид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нүүрсний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Монголоос импортлох нүүрсний хэмжээ ч огцом багассан энэ үед тус улс Австралийн нүүрсний импортод тавьсан хязгаарлалтаа ойрын хугацаанд зөөллөхөөр судалж байж магадгүй гэж "SXCoal” мэдээлсэн нь анхаарал татаж байна. Ямар ч тохиолдолд Австралид тавьсан хоригоо сулруулахгүй гэж хатуу байр суурийг илэрхийлж байсан Хятад улс энэ асуудлыг авч үзэхээр ярьж эхэлсэн нь нүүрсний хомсдолоос шалтгаалсан эрчим хүчний тасалдалтай холбоотой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон тус улсын Гаалийн ерөнхий газар Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах эсэх асуудлаар өнгөрсөн сарын 8-ны өдөр уулзалт хийсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуанжоу боомтод Австралийн нүүрс ачсан усан онгоц ачаагаа буулгаж эхэлсэн гэж "SXCoal” мэдээлжээ.

Зөвхөн БНХАУ гэлтгүй улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байна. Тухайлбал, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцын тоо, хаагдаж байгаа цахилгаан станцын тоог давсаар байна.

Нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаагаас эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм. Энэ нь цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, нүүрс ойрын хэдэн жилдээ байр сууриа амархан тавьж өгөхгүй чухал түүхий эд хэвээр байхаар байна. Манай улсын хувьд ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар мөн 6.3 сая баррель газрын тос экспортолж 277.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөөд байгаа юм. Нүүрсний үнэ энэ хэвээр өндөр байвал биелэх боломжтой гэж мэдэгдэж байгаа. Уул уурхайгаас олох энэ орлого нь ирэх оны улсын нэгдсэн төсвийн орлогын 27.6 хувийг бүрдүүлэхээр байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.11.3 ЛХАГВА № 216 (6693)


Хятадад нүүрс хэрэгтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани