Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой дээр харилцан ашигтай санал тавьж байгаа

 

 

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой дээр харилцан ашигтай санал тавьж байгаа

 

Засгийн газраас урлаг, спортын зарим арга хэмжээг өчигдрөөс (2021.11.01) эхлэн нээх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нараас гадна Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай улстай эдийн засгийн гол харилцаатай Хятад улсад цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Энэ нь өнөөдөр зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. БНХАУ-аас баримталж буй журмаар сүүлийн тохиолдол тэг болсноос хойш 21 хоногийн дараа хөл хориог суллана гэсэн. Бид БНХАУ-д бүртгэгдэж байгаа тохиолдлын тоог өдөр бүр авдаг. Нэг өдөр нь тохиолдол бүртгэгдээгүй байвч маргааш нь нэг, гурав, дөрөв гарлаа гэдэг. Үүнээс үүдэж хил нээгдэх хугацаа хойшлоод байна. БНХАУ-ын хөл хорионоос үүдсэн зарим бараа бүтээгдэхүүний хомсдол Монголоос өөр улсад ч үүссэн байгаа. Бид одоо гол хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоос хангах ганцхан сонголттой байна. Түүнчлэн агаарын нислэгээр татан авалтаа сайжруулах чиглэлээр ажиллаад явж байгаа. Инфляц үүсгэж байгаа гол бүтээгдэхүүн бол мах, эрчим хүч, шатахуун байдаг.

 

Махны борлуулалт хийх цэгийг 38-40-өөр нэмэгдүүлэхээр болсон. Эрчим хүчний үнэ амаргүй байх нөхцөл байдал үүсэж байгаа тул УИХ-аар зохицуулах агуулга руу явж байгаа. Шатахууны үнийг хатуу барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй. Монгол улс ОХУ-ын ганцхан үйлдвэрээс шатахуун авдаг. Монгол Улсын хэрэглээ өөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл, Евро-2 стантарт хэрэглэдэг. Дэлхийн ихэнх улс Евро-5 стантардтай шатахуун хэрэглэж байна. Яагаад БНХАУ-аас татаж чадахгүй байна вэ гэхээр Евро-5 стандарт хэрэглэдэг. Аж ахуй нэгжийн удирдлагууд боломжит бүх түвшиндээ ажиллаж, өнөөдрийг хүртэл авч явж байна. Энэ бүх нөхцөл байдал хэзээ намдах вэ гэвэл КОВИД намдсаны дараа л алга болно” гэсэн байна.

Мөн тэрбээр Оюутолгойтой холбоотой асуудлаар "Засгийн газрын тогтоол болон захирамж хэлбэрээр гарах хуультай. Засгийн газрын тогтоол гараагүй. Тиймээс хууль бус гэж үзэх бүрэн эрхтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар захирамжаар шийдсэн. Асуудал энд л байгаа юм. Тэр нь олон улсын гэрээ болчихсон. Ерөнхий сайд Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг агуулгаар Арбитрын маргаан дээр оччихоод байгаа юм. Уг нь, шууд захирамжаар хийгээгүй байсан бол энэ их хэмжээний мөнгийг ирээдүйд өөр зүйлд зарцуулах байсан байж болно. Дубайн гэрээн 34 хувь ашиггүй байгаа болохоор зөвшилцөж байна гэж ойлгох хэрэгтэй. Чадах бүх зүйлээ л хийх болно. Оюунтолгойн гэрээ бол гуравдагч улсын хөрөнгө оруулалт орсон, барууны хэв шинжтэй уул уурхайн томоохон үйлдвэр бий болсон нь түүхэн том ололт.

 

Оюутолгойн гэрээг эхлүүлэх, Дубайн төлөвлөгөөнд засах зүйл бий. Татвартай холбоотой асуудлаар жил гаруй маргаан үргэлжлээд явж байна. Хоёрдугаарт, зардал өсөх тусам өрөнд ороод байгаа учраас зардал өсөх нь Монгол Улсын Засгийн газарт хамаагүй гэдэг байр суурьтай байгаа. Иймд зардал өсөөд, үүсчихсэн байгаа өрөө тэглүүлэх. Дараагийн зардал өссөн асуудлыг Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг саналыг тавиад байгаа юм. Дубайн төлөвлөгөөний санхүүжилтийг бүрдүүлж байгаа дэлхийн 15 том банк бий. Даатгалыг нь Дэлхийн банк гаргасан. Тиймээс улс орнуудын Засгийн газар олон асуудал дээр тайлбар хүсэж байгаа зүйл бий. Энэ удаад бид харилцан ашигтай байх тал дээр зөвшилцөл хийе гэж байгаа юм. Дубайн гэрээ байгуулах үед эдийн засаг хүнд байсан гэдгийг сайн ойлгож байна. Ерөнхий сайд бүхэн хүнд залуур дээр суудаг. Валютын нөөцгүй хэцүү үед Дубайн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ энэ төлөвлөгөө бол Засгийн газрын хуралдаанаар орсон баримт бичиг биш. Энэ бол Сангийн яамаар ороогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ч хянаагүй. "Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ч мөн адил Монголд ирснийг бид буруутгаагүй. УИХ-аар ороод явсан бол үүнд ямар ч маргаан байхгүй” гэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой дээр харилцан ашигтай санал тавьж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани