Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!

Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!

 

"+66”
 
"Рио Тинто” Монгол Улсын ЗГ-ын шаардсан 150 сая ам.долларын татвар төлөхгүй гэж гэдийгээд, Лондоны арбитрт хандсан биш өөртөө гай дууджээ. 
Манай Засгийн газар арбитрын хаалгыг нээж чадахгүй байлаа, гэтэл "Рио Тинто” Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дураар хөдөлгөж байсан шигээ санаж, аархаад өөрсдөө нээчихсэн. Цагтаа "Рио Тинто”-гийн Жак захирал "Би монголчуудын хүзүүн дээр гишгэж байгаа” гэж сайрхаж байсан юм. Гэвч жилийн дараа асуудал буруу эргэж байгааг мэдээд Монголын ЗГ-т 350 саяыг өгөөд шүүхийн хаалгыг хаах гэж үзээд барсангүй. 150 саяыг өгөхгүй гэж заргалдсан компани яахаараа 350 саяыг өгөх гэж гуйгаад ирэв! Эдийн засаг хүнд "ковид тусчихаад” байгаа энэ үед баргийн ЗГ баярлаад үмхэх өгөөш гэж бодсон байх? Ханш нь унасан төгрөгөөр их наяд гэх сүртэй тоо нь эцэстээ ердөө л 350 сая хүрэхгүй ам.доллар...
Өнгөрсөн 4 дүгээр сард энэ мөнгийг амлаад манай ЗГ-ыг Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ татахыг гуйгаад зогсохгүй, нэхэмжлэлээ татсан гэх цуурхал дэгдээж байв. Гэвч ЗГ нэхэмжлэлээ татаагүй ба 66 хувийг эзэмшигч "Рио Тинто” ба хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойз хилл” компанийг маргааны оролцогч тал болгох хүсэлт тавьчихаад байна. Хоёр ч сөрөг нэхэмжлэл тавьсан ба энэ нь оновчтой байсан тул "Рио Тинто” барьц алдан сандарч байгаа хэрэг. 
 
Засгийн газар хүлээж авсангүй. Хайрын захидал шидсэний хоёр дахид нь багц санал орж ирлээ. Ингэхдээ зүүдээ ярих гээд хулгайгаа ярихын үлгэрээр оров. Тэд Монголыг луйвардаж байснаа өөрсдийн захидлаар баталчихав...
 
Тодорхой баримжаатай болохын тулд яг ямар ямар саналууд тавьсныг харцгаая! Хоёр жил үргэлжилж байгаа хэлэлцээрийн явцад "Рио Тинто” группээс буулт хийсэн дараахь саналуудыг тавьжээ. Манай ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ын сайд Х.Нямбаатарын мэдээлснээр "Оюутолгой” компанийн Монголд ноогддог 34 хувьд 1,4 тэрбум долларын өртөг бүхий өрийн бичилт хийгджээ. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу 12 жилийн хугацаанд оруулсан Монголын зээлийн хөрөнгө ба үүн дээр хүүг нийлмэл хүүгийн аргаар бодоод 2,3 тэрбум ам.долларын өр болжээ. Энэ зарчмаар явбал 2051 онд 52 тэрбум төгрөгийн өртэй үлдэх ажээ. "Рио Тинто” одоо үүссэн 2,3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1,6 тэрбум ам.долларыг тэглэе гэжээ. Энэ эхний санал.
Хоёрт Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтанд орсон бол авах байсан татвар, орлогоор хохирч байгааг хүлээн зөвшөөрч, 350 сая орчим ам.доллар өгөх саналыг тавьжээ. Уг нь 350 саяыг өгөхгүй гээд 150 саяыг өгдөг байтал...  
Гурав дахь санал нь далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаас хэтэрсэн мөнгөнд менежментийн төлбөр авахгүй.  5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн ч цаг хугацааны хувьд хоцорч, хэтрэлттэй байгаа. Үүн дээр хүлцэл өчиж, 5.4 тэрбум доллараас зардал хэтэрсэн хэтрэлтдээ менежментийн төлбөр авахаа больё. Мөн 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотой баталгааны шимтгэл буюу 1,9 хувийн шимтгэлийг авахгүй гэжээ. Өөрөөр хэлбэл далд уурхайн хэтрэлт бол ерөөсөө өөрсдийн алдаагаа халхавчлах гэсэн луйвар байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг. 
Учир нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр геотехникийн нөхцлөөс бус төслийн менежментийн алдаанаас болж далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон гэсэн дүгнэлт гарсан тул "Рио Тинто” ингэхээс аргагүй байдалд орсон юм. Түүнээс сайхан сэтгэл гаргасан ч юм биш, гол нь манай ажлын хэсэг нямбай ажиллаж асуудлыг илрүүлсэн хэрэг. 
 
Харин "Рио Тинто” луйвраа хаацайлахдаа "Бид ингэж буулт хийснээрээ бүтээн байгуулалтын ажил илүү урагшилна. Зардлын хэтрэлтээ нэмж баталж байж далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлаа олж авна. Энэ боломжийг Монголын ЗГ олгооч. Ингэснээр цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлж, 2022 онд дуусгаад олборлолт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэжээ. Энэ нь өөрийн алдааг монголын ард түмэнд тохож, хамтарч хариуцлага хүлээлгэх гэсэн зальт оролдлого юм. Рио Тинтогийн гаргасан алдааг бид ирээдүйд өртэй болон байж засах шаардлагатай юу? 
Үүний дараа "Оюутолгой” группийн Зэсийн группийн захирал Л.Болд тэргүүтэй хэлэлцээрийн багийнхан иржээ. Х.Нямбаатар сайд "Ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна. Өмнө нь тавьсан саналаа бид дахин тавих байр суурьтай байна” гэлээ. Өөрөөр хэлбэл "Рио тинто”-гийн талаас тавьж байгаа санал хангалтгүй, бас буруу үндэслэлтэй тайлбартай, иймээс хүлээж авахгүй гэсэн үг байв. Албан ёсны мэдээ бол ийм.
Уулзалтын үеэр "Рио Тинто” группын зэсийн группын захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид саналыг танилцуулсны дараа Х.Нямбаатар "Бид УИХ-ын тогтоол хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхний саналыг сонслоо...” гээд л хаажээ.
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор "Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгон дээрх ажлын хэсгийг байгуулсан.
Х.Нямбаатарыг "тоо мэдэхгүй” гэж дайрч байлаа. "Рио Тинто”-гийн Монголд байгуулсан 5 дугаар цуваа 555-ын Власовчуудаас ч хүчтэйг бид мэдэх хойно. Гэхдээ
 
Х.Нямбаатар эдийн засагч биш, тоо мэдэхгүй байж болох ч харин хуульчийн хувьд хулгайг бол үнэрлэхдээ сүрхийг нь тооцоогүй бололтой.
 
Өнгөрсөн хоёр жилд Х.Нямбаатарын ярьсны 80 хувь нь авах юмгүй байсан байх, харин 20 хувь нь байндаа тусч байсан тулдаа хэлэлцээрийг Монголын талд амжилттай үргэлжлүүлж байсан хэрэг. Ингээд хэлэлцээрт Монголын ЗГ илэрхий давуу байрлалтай болов.
 
Ч.Сайханбилэг гэнэт гарч ирэв
 
Хэлэлцээр амжилттай явж байгаа сургаар "баатрууд” тэсгэл алдаж гавъяа булаацалдаж эхлэв. Харин тэднээс яг ямар гавьяа байгуулсныг асуувал нарийн ширийн зүйл мэдэхгүй балрах байх. Үнэндээ маргаан манай талаас хэт олон оролцогч байхгүй байгаа нь л амжилтын үндсэн шалтгаан юм шүү дээ, бүгд л дор бүрнээ нэг юм ярьсаар, эцэстээ түүнээ батлах гэж хоорондоо хэмлэлдээд мянган толгойтой нэг сүүлтэй могойн үлгэрээр үргэлж ялагдаж ирсэн, бид!
Тэдний нэг нь өнөө "Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан, Монголын шүүхээс зугтаж гадаадад "доншуучилж” яваа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байв. Тэрээр "Рио Тинто”-гийн санал хэчнээн бузар муухай байсан ч хүлээн авч Дубайн төлөвлөгөөг байгуулснаараа нөгөө талаа шаварт суулгаж дөнгөсөн, чухам ийм учраас өнөөгийн ЗГ амжилт олж байгаа гэв. 
Тодорхой хэлбэл "Рио Тинто” 15 компаниас 4.4 тэрбумыг зээлж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Одоо зогсоож чадахгүй, учир нь цаад зээлдүүлэгчид нь шахаж байгаа учраас буулт хийж байна. Энэ миний гавьяа гэж сайрхав.
Хариуд нь Х.Нямбаатар Дубайн гэрээний бүх булай булхайг илчилж, ирж ялаа үүрэхийг сануулав. Ядаж л зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрснөөрөө улс орноо дааж давшгүй өрөнд оруулж, уг төслийг Монголд ямар ч ашиггүй болгосноо хүлээхийг шаардав.
 
Ч.Сайханбилэгийн балаг зөвхөн гэрээгээр хязгаарлагдаагүй. Дубайн гэрээнээс болж АН нэр хүндээ алдаад, үндэсний ба либерал гэж хоёр хуваагдаад 2016 оны сонгуульд шившигтэй ялагдсан. Үндэсний үзэлт хэсэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар Оюу толгойг эрхбиш тавиад туучихаагүй юм. Хэрэв Ч.Сайханбилэг нөгөө намынхаа С.Баяр, Сү.Батболдын гавьяаг нэр цохож дурдаж байгаа бол зардлын хэтрэлт, татварын асуудлыг анх гаргаж тавьсан Н.Алтанхуяг, Арбитрын шүүхийн хаалгыг өөрсдөөр нь нээлтгэсэн, Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Х.Баттулга тэргүүтнийг энд дурдах ёстой. ЗГ-т сэлгээ хийж "Рио”-гийн талынхныг цэвэрлэж байсан У.Хүрэлсүхийг ч дурдчихъя! Чухамдаа "Рио Тинто”-гийн гар дүрснээр сүүлийн 10 жилийн Монголын улстөрийн үйл явц өрнөж, улс орон хямарч доройтож байсныг нуугаад ч хэрэггүй, түүнийг хязгаарлах нь улстөрийн орчны том асуудал байсан. Үүний улмаас АН хуваагдаад одоо эргэж нийлэхээс өнгөрч байх шиг байна, гэхдээ Рио либерал жигүүрийг даанч гамгүй хэрэглэснээс одоо тус дэм болох тулгуургүй болчихсон хэрэг. Бас олон улстөрч тэр тэрбумын золио болсон, нөгөө талаас ч цөөнгүйг хорьж барьж байж "Рио”-гоос барьц олох гэж үзэлцсэн түүхийг Ч.Сайханбилэг үнэлэхгүй...   
 
Үнэндээ шахаанд орсон "Рио Тинто” сүүлчийн хөзрөө гаргаж байгаа нь энэ. Ч.Сайханбилэг "Рио Тинто”-гийн саналыг хүлээн авахыг уриалаад 100 хувийн амжилтанд хүрэх гэж улайрснаас 70 хувь дээрээ зогс, тэртэй тэргүй та нарын гавьяаг наадуул чинь үнэлэхгүй, огцруулчихна гэж зөвлөн сүрдүүлсэн билээ. Захиалгаа яг таг биелүүлсэн хэрэг, учир нь түүний хэргийг өмгөөлөх өмгөөллийн компани зардлыг "хэн нэгэн буянтан” дааж байгаа билээ... Түүний үгийг энд хэн ч тоохгүй авч тэр ярьсан л юм, өөр яах ч билээ...
Ингэхэд Ч.Сайханбилэг юун 100 хувь яриад айлгаад байгаа билээ? 100 хувийн амжилт олох нөхцөл байхад 70 дээр зогсдог хүн байх уу?
 
100 хувь...    
 
Албан бус мэдээгээр манай ЗГ-аас Монгол улс "Рио Тинто”-гийн эзэмшилд байдаг 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол "Оюутолгой” 100% монголын талд шилжинэ. 
Үнэндээ Монголын ЗГ 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй боловч бодит байдалд бүх зардлыг үүрч байгаа билээ. "Рио Тинто” зээл зуучилж манай 34 хувийг "олж өгөх” нэрээр өрөнд оруулсан. 
Дэлхийн зах зээлээс 2 хувийн хүүтэй авсан зээлээ бараг тав нугалж хүүлж байв. Хүүгээс хүү бодох (нийлмэл хүүгийн арга гэгч) энэ арга хуучин Манжийн үеийн хятадын мөнгө хүүллийн орчин үеийн хувилбар. Манайхтай тогтвортой байдлын гэрээ байгуулсан хэр нь түүний баталгааг хүүн дээрээ нэмж байсан. Үүний дээрээс үндэслэлгүй зардлын хэтрэлт 1 тэрбум 450 сая ам.доллар гэгчийг гарган ирж, түүний 34 хувийг Монгол хариуцах, хариуцахдаа мөн л өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулах урхийг бэлтгэсэн нь сая илрээд байна. 
 
Англи, Америкийн томоохон шинжээчид ч "Рио Тинто”-гийн энэ увайгүй үйлдлийг шоолж байна. Сүүлийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр  "Туркойз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд гомдол гаргаад байна.
 
2019 оны 7 сарын 16-нд "Рио Тинто” компани хөрөнгө оруулагчиддаа "Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум доллараар нэмэгдэж ашиглалтанд оруулах хугацаа 16-30 сараар хойшилсон гэх мэдэгдлийг гаргасны дараа хувьцааны ханш 2 дахин унаж хөрөнгө оруулагчид хохирсон юм. 34 хувийг эзэмшигчийн хувьд хамгийн том хохирогч нь Монгол Улс болсон бөгөөд маргаан эцэстээ "Рио Тинто”-гийн булхай илэрснээр үргэлжилж байгаа нь энэ.  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахуунаа "Трафигура”-д мэдүүлчих гээд байдаг ч хөндлөнгийн шинжээчдийн багийг бол "Рио Тинто”-гийн нөлөөллөөс ангид ажиллуулаад бодитой дүгнэлт гаргуулчихаж чаддаг л хүн юм, уурхай талдаа гаргаахгүй, сайн маркшейдер нь үнэн бололтой. ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонгыг ч баруунд төгссөн найдваргүй этгээдэд бүртгээд байсан нь буруу байж... 
"Рио Тинто” худал мэдээлсэн тухай хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч, батлагдахаас өмнө дэлхий нийтэд далд уурхайн ажлыг гацаагч нь Монголын ЗГ гэгдэж байсан нь одоо эсрэгээр эргэжээ. Чухамхүү тэр үед "Рио Тинто” булхайгаа илрэхээс эмээж Монголын 34 хувийг худалдан авахаар дотоодоос шахалт үзүүлж байсныг санаж байгаа биз дээ?
 
Одоо нөхцөл байдал 180 градус эргэсэн бөгөөд харин ч манай ЗГ-аас "Рио Тинто”-гийн эзэмшдэг хувийг худалдан авах санал гаргах сураг байна. Ингэвэл "Оюу толгой” үндэсний компани болж, бид баялагтаа эзэн сууна. Улстөрийн орчин дахь гадаад нөлөөлөл буурч, тогтвортой байдал хангагдах нь сайн талын зөвхөн нэг хэсэг нь. 
66 хувийн хувьцааг худалдаж авах нь үлгэр мэт санагдаж болох ч ингэх боломжтой нь "Рио Тинто”-гийн үйл ажиллагаанаас харагдсан. "Оюу толгойг” барьцаалж олсон зээлээ төмрийн орддоо ашигласан асуудал ч сөхөгдөж байна. Ордыг барьцаалж бага хүүтэй зээл аваад Монголд хүүлж байсан тэдний аргаар бид ордоо барьцаалж зээл авах боломжтой. Орд Монголынх хэвээр байгаа. Ордоо барьцаалаад зээл аваад явъя гэж манай Уянгаа хэлж л байсан, урдаас нь компанийн мэдлийнх гэсээр Дубайдчихсан. Тэгвэл тэр компанийх нь хувьцааг авч байгаад хэрэгжүүлчих л газар байхгүй юу...  
 
"Рио Тинто” Монголыг 22 тэрбум ам.долларын өрөнд оруулах луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд ойрхон байна. Нэгэнт ийм өр үүсэх юм бол түүнийг бид өөрсдөө аваад өөрсдөө хариуцья л даа! 
 
1990-ээд онд өвгөнтийн хөндийгөөс өндийсөн манай улсын гадаад худалдааны эргэлт 11.5 тэрбумын ам.доллар, ДНБ-ны хэмжээ 11 их наяд төгрөгт хүрч байна. Өнгөрсөн хугацаанд гадаадынхантай хамтарч босгоод өөрийн болгосон нь олон. "Эрдэнэт”-ийг 100 хувь өөрийн болгосон, Оросууд юу ч хэлээгүй. Скайтелийг өөрийн болгосон Солонгосчууд юу ч хэлээгүй. ХХБ-ыг "Жеральд металлз”-аас худалдаад авчихсан, "Скай ресорт”-ыг хамтарч байгуулаад 100 хувь өөрийн болгосон. Төмөр замаа авах гээд үзэж л байсан. Одоо "Оюу толгой”-г аваад ажиллуулчихаж чадалгүй дээ. Хэрэв Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!
Одоо гагцхүү нэгдмэл байх нь чухал...   
 
Авиан Баатархуяг
Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани