Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Зоригт эзгүй, Оюутолгой ойлгомжгүй

"Зууны мэдээ”-д "Асуултын тэмдэгтэй”- гээр онцолсон хүмүүс үргэлжилсээр байна.Бид энэ удаад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Оюутолгойн гэрээг батлахад голлох үүрэг гүйцэтгэсэн ч өдгөө таг байгаа Д.Зоригтыг сонгож авав.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь "өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдрах нь тодорхой болсон юм. Уг нь бол Оюутолгой ойлгогдохоо байж, хөрөнгө оруулалт нь гацчихаад байгаа яг энэ үед Д.Зоригтын юу ярих нь тун сонирхолтой.

"Би анхнаасаа ийм гэрээ хийсэн, та нар юу яриад байна” хэмээн зогсож байх ёстой хүн Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд жаахан тиймхэн санагдаад байгаа юм.МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн. Тэр жилийнхээ намар нэгэн өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн байдаг юм.

"Та гадагшаа оргон зайлсан юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад "Судалгааныхаа ажлаар, бас хуралд оролцох гэж нааш цааш явж байгаа. Цаашдаа ч жаахан явна. 2000 онд АН-ынхан сонгуульд ялагдаад УИХ-ын гишүүн байсан хүмүүсээс нэлээд нь Америк явж сурсан санагдаж байна.Хүн сурч боловсрох нь зөв, үүнийх нь төлөө буруутгаж яллах нь утгагүй санагдах юм.Миний хувьд судалгааны ажлаас гадна хувийн бизнесээ эхлүүлэх гэж оролдож байна.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани л даа. Хажуугаар нь хүнс, аялал жуулчлал гээд жаал жуул юм эхлүүлэхээр судалж байна.Хүнд хэлэхэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л жижиг юмнаас эхэлнэ дээ.Одоохондоо бол есөн сартай хүүгээ хараад зав муутайхан л байна” хэмээн хариулж байжээ.

Мөн тэр үеэр Оюутолгойн гэрээнээс ашиг олоод таг чиг болсон тухай мэдээлэлд хариу өгөхдөө "Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг хийж байсан хүний хувьд энэ ажил амаргүй гэдгийг мэднэ. Маш олон зүйлийг бодолцож, олон зүйлийн балансыг барьж байж нэг шийдэлд хүрдэг. Уг боломжийг нь гаргаж өгөхийн тулд чимээгүй явлаа. Тэр гэрээг байгуулсан болохоор өнөөдөр Оюутолгойн баяжмал экспортоор гарч эхэлж байна. Энэ гэрээ байгуулагдсан болохоор гэрээний үндсэн дээр зургаан тэрбум биш түүнээс илүү хөрөнгө оруулах нь байна гээд маргаан үүсэх хууль эрхзүйн боломж нь олдож байгаа юм.

Хэрэв муу гэрээ байгуулсан бол энэ боломж олдохгүй. Эцсийн дүндээ уг гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэж, олон мянган хүнийг ажилтай болгосон. Энэ гэрээ сайн болсон гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй” хэмээснийг www.wikimon.mn цахим хуудаст нийтэлжээ.

Тэр үеэс хойш Д.Зоригт дахиж олон нийтэд үзэгдсэнгүй, ямар нэг байдлаар ам нээсэнгүй, МАН-ынхаа тусгаар ордноор ч харагдсангүй. Оюутолгойн байдал эвгүйтэж, тэд анхны хөрөнгө оруулалтынхаа зардлыг хэд дахин хэтрүүлчихээд манайхныг шантаажилж суухад А үсэг ч дуугарсангүй. Намынхнаас нь сураг сонсоход тэрээр Японд доктор хамгаалахаар сурч байгаа гэнэ. Нэгэнт төрийн ажлаас түр хөндийрсөн завшааныг ашиглаж сурна гэдэг сайн хэрэг.

Гэхдээ Оюутолгойн асуудлыг нэг мөр болгох, гацаад байгаа хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын олон тэрбумам.доллар Монгол руу урсах гарцыг нээхийн тулд хуруугаа хөдөлгөх ёстой хүний нэг нь Д.Зоригт мөн билээ. Энэ төслийг гацаах болсон нэг шалтгаан нь анхны хөрөнгө оруулалтын хэмжээг манай Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал. Тэд үндэслэл муутай нэлээд хэдэн сая долларын зарцуулалтыг биднээр хүлээн зөвшөөрүүлэхээр гүрийж байхад гэрээг гардан хийсэн Д.Зоригт болоод С.Баярцогт, Л.Гансүх нар ус балгасан юм шиг байх нь хачирхмаар биш гэж үү.

Оюутолгой болоод Д.Зоригтыг салбар толгойлж байх үеийн уул уурхайн компаниудын гэрээнүүд бүгд Монголын ард түмний эрх ашигт нийцсэн юм бол айхгүйгээр үгээ хэлэхэд болохгүй юмгүй. Тэгээд ч Оюутолгойн гэрээг ялсан АН, ялагдсан МАН дангаараа байгуулаагүй. Тэд нэг "хөнжилд орж” МАНАН нэртэй ажиллаж байхдаа энэ төслийг хөдөлгөсөн. Тэгэхээр Оюутолгойн тухай асуух ёстой хүн яах аргагүй Д.Зоригт байгаа юм. "Энэ гэрээнээс идээд барахгүй их мөнгө унагаж, баригдахаас айхдаа гадаадад амьдарч байна” гэх олны хардлагыг үгүйсгэхийн тулд арлын орноос ч болов Оюутолгойн учрыг олоход туслахгүй юм болов уу.

Д.Содон

Д.Зоригт эзгүй, Оюутолгой ойлгомжгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани