Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Оюутолгой, Резолюшн, Кеннекот төслүүд бол зэсийн ирээдүй"

"Оюутолгой, Резолюшн, Кеннекот төслүүд бол зэсийн ирээдүй"

 

"Рио Тинто” групп хөрөнгө оруулагчдадаа зориулан жил бүр хөрөнгө оруулагчдын семинарыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн семинар Лондон хотод аравдугаар сарын 20-нд зохион байгуулагдсан байна. Олон нийтэд нээлттэй энэхүү арга хэмжээнд "Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд оролцжээ. Түүний оролцсон панель хэлэлцүүлгийн асуулт хариултыг хүргэж байна.
 
-Зэс бол маш ирээдүйтэй түүхий эд. Уул уурхайн салбар даяараа л зэсийн шннэ нөөц хайж байна. Энэ цаг үед "РиоТинто” цаашдын өсөлтөө хангахын тулд буюу эрдсийн нөөц илрүүлэн, уурхай хөгжүүлэхэд зарцуулж буй хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэлээ. Энэ зорилгыг зэсийн групптээ хэрхэн гүйцэлдүүлж, үнэ цэн бий болгоно гэж бодож байна вэ?
 
-Бид нэг талаасаа их азтай. Учир нь манай үе үеийн мундаг геологичдын нээн илрүүлсэн зэсийн шилдэг орд газруудад бид төслийн бүтээн байгуулалт өрнүүлж байна. Металлын агуулга, нөөцийн хэмжээг аваад үзвэл үнэхээр шилдэгт тооцогдоно. Жишээлбэл, үйл ажиллагаа эрхлэхэд тааламжтай улс оронд хоёр хувийн зэсийн агуулга бүхий орд газарт төсөл хэрэгжүүлж байгаа компани манайхаас өөр олон байхгүй.
Зэсийн төсөл гээд ярихад та бүхэн мэдээжийн хэрэг Оюу толгой төслийн талаар сонирхож байгаа байх. Миний өнөөдөр "Рио Тинто”-д ажиллаж байгаа шалтгаан нь Оюу толгой төсөлтэй салшгүй холбоотой. Учир нь энэ төслөөр дамжуулж "Рио Тинто” групп нь тухайн улс орны хөгжил дэвшилд бодит хувь нэмэр хэрхэн оруулж, эрдэм мэдлэг ур чадварыг цогцлоон, орон нутгийн хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, түншлэл хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байгааг харсан учраас энэ компанид ажилд орсон юм. Цаашид бид зэсийн үйлдвэрлэлээ 600 мянган тонноос 1.2 сая тонн болгон нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа. Энэхүү өсөлтийн 400 мянган тонн нь Оюу толгойгоос үе шаттайгаар ирнэ гэж төлөвлөж байна.
 
Үүний зэрэгцээ бид АНУ-ын Аризона мужид Резолюшн гэх төсөл хэрэгжүүлж байна. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд бид говь нутагт бүгдийг эхнээс нь барьж байгуулж байсан бол Резолюшн төслийн бүтээн байгуулалтыг тухайн орон нутагт оршин байгаа цахилгааны шугам, төмөр зам зэрэг дэд бүтцийн сүлжээнд тулгуурлан хэрэгжүүлж байна. Резолюшн төслийг мужийн засаг захиргаа, Супериор хотын захиргаа, үйлдвэрчний эвлэл, ханган нийлүүлэгчид гээд орон нутгийн олон оролцогч тал идэвхтэй дэмжиж байгаа. Түүнчлэн төслийн үйл ажиллагааг уугуул омгууд бас дэмжиж байгаа. Зарим нэг омогтой нь цаашид илүү хамтран ажиллахыг зорьж байна. Тэгэхээр бид төслийг дэмжиж байгаа талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаас гадна өөр байр суурьтай байгаа талуудын санал бодлыг сайтар сонсож ажиллана.
 
Кеннекотт уурхайн хувьд 120 жилийн түүхтэй. "Рио Тинто” группийн томоохон бахархал, нэрийн хуудас болсон уурхай билээ. Энэ уурхайд зочлоход аливаа ажилд бүтээлч, шинийг сэдсэн сэтгэхгүйгээр ханддаг Америкчуудын чадвар үргэлж тод харагддаг. Кеннекотт дахь зэс хайлуулах үйлдвэр нь АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хоёрхон зэс хайлуулах үйлдвэрийн нэг нь гэдгийг энд бас тэмдэглэн хэлмээр байна. АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын цахилгаанжуулалт, зэсийн эрэлт хэрэгцээг нь бодоод үзэхээр Кеннекотгын зэс хайлуулах үйлдвэрийн ирээлүйн ач холбогдол өндөр байх нь бэлхэн харагдаж байна. Кеннекоттын ил уурхайн хажууханд, газрын гүнд байгаа зэсийн нөөцийг бүрэн тооцож хараахан дуусаагүй байгаа боловч 2-3 хувийн зэсийн агуулга байна гэсэн тооцоо байна. Газрын гүнд орших энэхүү хүдрийн биетэд хүрч, дата мэдээллээ улам сайжруулах зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдэж, бид ажлаа эхлүүлээд ажиллаж байна. Тэгэхээр Оюу толгой, Резолюшн, Кеннекотын гүний уурхай гэсэн энэ гурван төсөл нь хамтдаа зэсийн өсөлтийг ирээдүйд органикаар хангах гол түлхэц болж байгаа юм. Түүнчлэн бид Баруун Австрали дахь Вину хэмээх зэсийн төслөө хэрэгжүүлэхдээ ажлын арга барилаа оновчилж, бүтээн байгуулалтыг аль болох түргэвчилсэн, хялбаршуулсан байдлаар хэрэгжүүлэхээр өөрсдийгөө сорин ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн хугацааг ярихдаа бид тухайн орон нутгийн уугуул иргэдтэй мөн хамтран ажиллаж байгаа.
 
 
Эцэст нь, хүхрийн хүчлийг ашиглан уурхайн хаягдал материалаас зэс гаргаж авах арга замыг судлах төслийг бид "Ньютон” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлд бусадтай хамтран ажиллахыг бас зорьж байна. Үнэндээ, энэ бол шинэ технологи биш. ЛаГранха уурхайд энэ технологийг боловсруулах ажил 10 жилийн турш үргэлжилж ирсэн. Харин бид ганц энэ уурхай гэлтгүй илүү өргөн хүрээнд уг технологийг боловсруулан ашиглах боломж байна гэж үзсэний үндсэн дээр "Ньютон” гэж нэрлээд энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
 
 
 
-Оюу толгойн гүннй уурхай ашиглалтад орж, бүрэн хүчин чадалдаа хүрснээр Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа. Төсөл одоо ямар үе шатандаа явж байна вэ. Засгийн газартай өрнуүлж байгаа яриа хэлэлцээний сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?
 
-Монгол Улс нь "РиоТинто”-гийн хувьд хөрөнгө оруулах сонирхолтой улс хэвээр байна. Оюу толгой төслийн тухай бодоход энэ том бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа хамт олон маань надад хамгийн түрүүнд бодогддог. Оюу толгойд өнөөдөр 12 мянган монголчууд ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 95 хувийг бүрдүүлж байна. Энэ олон хүнийг тээвэрлэхийн тулд бид долоо хоногт 30 нислэг үйлдэж байна. Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед Оюу толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд ч тодорхой хүндрэл, ачаалал ирсэн. Жишээлбэл бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлахын тулд өдөрт 74 мянган бээлий хэрэглэж байна. Гэвч эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан манай Оюу толгойн хамт олон уурхайн үйл ажиллагаа төслийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсээр байгаа нь бахдалтай.
 
Засгийн газартай өрнүүлж буй яриа хэлэлцээний талаар янз янзын л мэдээлэл хэвлэлээр гарч байна. Та бүхэн тэдгээр мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж байгаа гэж найдаж байна. Бид Засгийн газартай харилцаагаа сэргээн бэхжүүлж, итгэлцлийг бий болгохоор ажиллаж байгаа. Үүний тулд Засгийн газрын байр суурь, санал бодлыг сайтар сонсон ажиллаж байна. Бид өөрсдөө төгс компани, төгс хүмүүс биш. Тэгэхээр алдаа мадаг гаргаж л таараа. Алдаа гаргавал түүнийгээ бид хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцан, ирээдүйд илүү сайн үр дүн гаргаж, төслөө хамгийн амжилттай хэрэгжүүлэхийн төлөө мэрийн ажилладаг. Төслийн гүйцэтгэл өнөөдөр 80 хувьтай явж байна. Саяхны нэг явцын тайланд Материал тээвэрлэх систем буюу 16 км урттай туузан дамжуурга бүхий чухал дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 99.8 хувьтай байна гэж бичсэн байсан. Энэ бол үнэхээр том амжилт юм. Оюу толгой төсөл бол маш том хэмжээний хөрөнгө оруулалт. Төслийн зардал хэтэрч, хугацаа хоцорсонд Засгийн газар ч тэр, "РиоТинто” групп ч тэр сэтгэл дундуур байгаа. Засгийн газрын харьяа компанид ирэх өр тодорхой хэмжээгээр нэмэгдэх тооцоо гарч, ногдол ашиг авч эхлэх хугацаа нь хойшлохоор байгаа асуудлыг шийдэх зорилготойгоор бид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэ ажил яг одоо өрнөж байгаа учраас нарийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хэвлэлээр ярих хараахан боломжгүй байна.
 
 
 
Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, би бол Монгол хүн, надад "РиоТинто”-ийн биш, Монгол Улсын иргэн гэсэн паспорт бий. Харин Засгийн газар болон "РиоТинто” нар бол хамтрагчид, тиймээс бид Монгол эх оронд минь болж байгаа зүйлс, илэрхийлж байгаа байр суурь, дуу хоолойг сонсож ажиллах зайлшгүй шаардлагатай.
 
 
 
Энэ утгаараа би хөндөгдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эх орон, ажиллаж байгаа компани хоорондоо нэгдмэл байр сууринд хүргэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүнд мэдээж хугацаа орно, гэвч хамгийн чухал нь бид сайтар сонсож, хүндэтгэлтэй хандан ажиллах ёстой.
 
-Өндөр агуулгатай зэсийн орд газруудын тухай асууя. Иймэрхүү орд газрууд геополитикийн хувьд сорилт дагуулсан улс орон, бүс нутгуудад байх нь олонтоо. "РиоТинто”-гийн Зэсийн группийн хувьд ийм орчинд үйл ажиллагаа явуулах тал дээр ямар байр суурь, арга барилтай байдаг вэ?
 
Өөрийн өмнө ажиллаж байсан улс орон, уурхайн зургуудыг саяхан би утсан дээрээ үзэж байсан юм. Мадагаскар, Өмнөд Африк, Намиби, Гвинейд байршилтай уурхайнуудын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байхдаа би Африк тивд нэлээд хугацаа өнгөрөөж байсан. Ингээд харахад бид "сорилт бэрхшээлтэй” гэж хэлэгддэг орнуудад үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн орны хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж ирсэн байдаг нь миний хувьд бахархал төрүүлдэг. Тоймлон хэлэхэд аливаа нэг улс орон, бүс нутагт үйл ажиллагаа явуулахаас айж болгоомжлох зүйл тэр болгон байдаггүй, учир нь бид хамт олон маань хаана ч төсөл хэрэгжүүлж чадна гэдэгт итгэдэг.
Одоогийн төслүүдээ харвал бид Казахстанд хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Тэнд төсөл хэрэгжүүлэхдээ таатай байгаа. Канадын Бритиш Колумб муж, Баруун Австралийн Патерсон бүс нутагт бас тодорхой ажил хэрэгжүүлж байна. Бид хаана ямар боломж байгааг судалсаар байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигч болох зэргээр бусадтай олон төрлөөр хамтран ажиллахад нээлттэй.
 
 
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
"Оюутолгой, Резолюшн, Кеннекот төслүүд бол зэсийн ирээдүй"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани