- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн хөрөнгө оруулалт хурай, хурай
Манай улсын эдийн засагт энэ онд томоохон сорилт тулгарч байгаа нь валютын нөөцийг тойрсон бэрхшээл юм.
Өнгөрсөн оны 12 сарын байдлаар манай улсын "хэтэвч”-нд 2.5 тэрбум ам.долларын нөөц байв.
Чамлахаар чанга атга хэмээн сургадаг ч энэ удаад уг "ногоон” үнэхээр чамлалттай юм. Дээрх нөөцөөс төр нь хувийн хэвшилтэйгээ нийлээд 770 сая ам.долларыг өрөндөө тавиад туучихана.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өмнө авсан зээл, бондын жилд төлөх хүү 200 сая ам.доллар, үүн дээр арилжааны банк, аж ахуй нэгжүүдийн валютаар төлөх зээлийн хэмжээ 500 гаруй сая ам.доллар болж байгаа юм. Ингээд үлдэж байгаа тэрбум гаруй ам.доллараар өнөөгийн зах зээлийн хэрэглээг хангана гэвэл үлгэрийн далай болно. Үүнтэй холбоотойгоор судлаачид ам.долларын ханш 1920 төгрөгт хүрч, инфляци 17 хувийг давна гэсэн анхааруулгыг өгөөд байгаа.
Уг нь Монголбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд барьж, ноён ам. долларыг 1380 төгрөгт хазаарлаж чадна хэмээн төлөвлөсөн билээ. Гэхдээ валютын нөөц бүрдүүлж чадахгүй бол эдийн засаг үндсэндээ сүйрнэ.
Хамгийн энгийн жишээ гэвэл ам.долларын ханш өссөнөөр нийт хэрэглээний 88 хувийг хангаж байгаа импортын бараа бүтээгдэхүүний ханш суга нэмэгдэнэ. Ингээд инфляци цойлж өгнө дөө. Иргэдийн цалин тэтгэвэр цаас болон хувирч, бухимдсан олон Засгийн газрыг "шүүж” ч мэдэх юм. Нөгөө талаас ам.доллараар зээл авсан компаниуд зээлээ төлж чадахаа болино. Энэ нь ч түрүүчээсээ илэрч, Мүүди-гээс манай улсын арилжааны гурван том банкны зээлжих зэрэглэлийг буурууллаа. Энэ байдал цааш даамжирвал Шинэчлэлийн Засгийн газрын "толгой мөрөн дээрээ байх эсэх” нь хамаарна гэвэл хэлсдэхгүй болов уу.
Валютын нөөцийн хомсдол зөвхөн энэ онд тохиож байгаа эрсдэл биш. Цаашид нөөцийг дорвитой нэмэгдүүлэхгүй бол Монгол Улсын валютаар төлөх зээлийн оргил хэмжээ 2018 оноос эхлэж 1.3 тэрбум ам.доллар болно. Өөрөөр хэлбэл, бидний өмнө авсан Чингис бонд, бусад зээлүүдийн жилд төлөх хүүгийн хэмжээ ингэж өснө гэсэн үг.
Мэдээж бид ам.доллараар зээл авчихаад төлөх болохоор төгрөг сарвайхгүй нь ойлгомжтой. Ам.доллараар л төлж таарна. Гэтэл дансанд байгаа хэд маань хүрэлцэх билүү гэсэн асуудалд одооноос анхаарах хэрэгтэй байна.
Тийм ч учраас энэ оноос Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч татварын тогтвортой орчинг амалж байгаагаас гадна уул уурхайн салбарт томоохон ачаалал үүрүүлэхээр хичээж байна. Үүний баталгаа нь салбарын яамнаас хоёр жилийн дотор олборлолтыг хоёр дахин өсгөх зорилт тавьсан явдал. Өнгөрсөн жил бид 16 сая тонн нүүрс борлуулсан бол энэ жил 30 сая гарах нь л дээ. Үүний тулд уул уурхайн компаниудад найр тавьж байна.
Энэ бүхэнд хүссэн хүсээгүй Оюутолгой чухал нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл Оюутолгойн хөрөнгө оруулалт валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Тус компанийн тогтвортой үйл ажиллагаа нь манай улсад хөрөнгө оруулалт татах гол шалгуур болно.
Тиймээс Оюутолгойг тойглохгүй бол болохгүй цаг үетэй тулаад байна. Оюутолгой энэ оны эхний хагас жилд нэмэлт санхүүжилтийн асуудлаа шийдэж энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцсон гэдгээ хэлсэн. Энэ бол бага мөнгө биш. Чамлахаар ч ажил биш. Хийнэ гэснээрээ зүтгэвэл уналтад орчихсон энэ салбарыг өөд нь овоо чангаах хэмжээний хөрөнгө оруулалт, ашиг орлого дагана.
Гол салбараа гишгэх газаргүй болтол нь бодлогоор шахаж буй манай улсыг гадныхан өөлж энэ хэрээрээ шинэ төсөлд хөрөнгө оруулагчид хянуур ханддаг болсныг салбарынхан хэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол гэхээр сэргэж, уралдаж хөрөнгө оруулдаг байдал үгүй болчихсон нь хатуу үнэн. Одооноос л бид хууль, эрхзүйн орчноо дөнгөж ярьж эхэлж байгаа энэ үед гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгоод, Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай хуулийг баталчихлаа.
Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуун "Эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлсэн жил болно. Ихэнхи шинжээчид эрдэс түүхий эдийн үнэ бага зэрэг буурах хандалгатай гэсэн таамаг дэвшүүлж байгаа.
Засгийн газраас Оюутолгой төслийг аль болохоор хурдан, шуурхай явуулах бодлогыг баримталж байна. Гэхдээ хэрэгжилт дээр нэлээд асуудал бий. Оюутолгойн гэрээ үндсэн үүргээ гүйцэтгэж буй. Гэхдээ төслийн явцад хоорондоо ойлголцох ёстой асуудал олон. Тухайлбал, нийт зардал хэтэрчихлээ. Ингэснээр хоёр талд ашиггүй болно гэсэн үг. Мөн бүртгэлийн техник талаасаа ойлголцлоо нэгтгэх. Манай улсын стандарт нэг өөр, олон улсын стандарт бас өөр шүү дээ. Ийм зөрүүтэй ойлголтууд гараад ирчихсэн.
Ер нь том компанийн жижиг зовлон, жижиг эдийн засагтай улсад том зовлон болчихоод байна гэж хэлж болно. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй компани гэдэг бол маш хүчирхэг. Гэтэл манай улс 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай орон. Энэ төсөл найман тэрбум ам.долларыг давчихлаа. Үнэндээ хоёр тэрбум ам.долларын алдагдал төслийн явцад үүсэж буй нь манай улсад хүндхэн асуудал болж байгаа. Цаашдаа хөрөнгө оруулалтын өгөөжийг хэвээр хадгалахыг талууд үргэлжлүүлэн ярилцаж байна.
Манай талаас нийт 22, нөгөө талаас найман асуудлыг шийдвэрлэхээр санал тавиад байсан юм. Одоогийн байдлаар 21-ийг нь шийдчихсэн байна. Харин үлдсэн есөд зардлын хэтрэлт, мөн далд уурхайн санхүүжилтад нэмэлт хөрөнгө шаардах тухай бий. Үүнд, техникийн нөхцлүүдэд манай талаас тохирох шаардлагатай. Бид техникийн хувьд санхүүжилт нь аль болох хямд байгаасай гэдгийг чухалчилж байна.
Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохоор байсан зүйлүүдийг шийдчихсэн. Тухайлбал, ус, цахилгаан гээд. Тэгэхээр байнгын шинж чанартай асуудал үлдсэн гэж болно. Жишээ нь, удирдлагын түвшинд монголчуудын оролцоог яаж нэмэгдүүлэх вэ гэх мэт. Хэдийгээр энэ жил тус компанийн нийт ажилчдын 90 хувийг монгол хүн эзэлж буй гэх боловч зөвхөн техникийн түвшинд л байгаа. Тэгэхээр гүйцэтгэх албанд монгол хүмүүсийг түлхүү оруулах гэдэг бидний байр суурь хатуу. Гэвч нөгөө талынхан "Бид аюулгүй ажиллагаагаа дээд зэргээр сахьдаг. Тиймээс найдвартай компанитай хамтран ажиллана” гэдэг. Гэхдээ монголчуудын үйлдвэрлэж чадах зүйлийг авдаг байх, тэр дундаа тухайн орон нутгаас нь түлхүү авах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Орон нутагт зам гүүр, сургууль, цэцэрлэг, нөхөн сэргээлтэд боломжтой бол хөрөнгө оруулалт хийж байх, бизнесийг дэмжих, хүүхдүүдийн боловсролд анхаарах, малчдын амьдрал, ан амьтанд анхаарах зэрэг асуудлыг тавьж байгаа” гэв.
Өнөөдрийн байдлаар хэлэлцээний төвшинд манайхан алхам алхмаар эрх ашгийнхаа төлөө асуудлаа ярьж, айлын амыг харж "тогоо”-г нь сахиж байгаа ч Оюутолгойн ойрын ирээдүйг салбарынхан гэгээтэй байна гэж төсөөлж байна.
Тэгээд ч энэ тухайгаа энэ лхагва гарагт болох "Эрдэс баялгийн салбар- 2025” хэлэлцүүлгийн тайзнаас зарлах юм гэсэн шүү. Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтыг тойрсон хүлээлт нааштайгаар шийдэгдэх бүх боломжийг хайх л үлдэв.
М.Мөнхтунгалаг

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани