Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

 

 

“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

 

Сангийн яамнаас зарласан  бодит бус жишиг үнэ нь нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихад хүргэжээ.  Учир нь Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан "Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох  олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам шийдвэр гаргадаг. Гэтэл сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр хөөсрүүлж тогтоосон нь  нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх нөхцөл байдалд хүргэжээ. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг  Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон. 

 

Ингэснээр аж ахуй нэгжүүд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдсан хэмээн аж ахуй нэгжүүд үзэж байна. Иймд МҮХАҮТ, Монгол нүүрс ассосиаци хамтран  "Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр  өчигдөр  хэлэлцүүлэг хийсэн юм. Монгол нүүрс ассоциацийн захирал Ж.Золжаргал хэлэлцүүлгийг нээж  хэлсэн үгэндээ "Аж ахуй нэгжүүд татвар төлөхийг эсэргүүцэж байгаа юм биш. Төлөхдөө зөв төлмөөр байна. АМНАТ-ын асуудлыг төр эргэж харж, яаралтай шийдвэрлэхгүй бол нүүрс олборлогч аж ахуй нэгжүүд  маш хүнд нөхцөл байдалд ороод байна” гэсэн юм. "Жишиг үнэ ба АМНАТ-ын асуудлаар аж ахуй нэгжүүдэд үүсээд буй нөхцөл байдал” сэдвээр гол илтгэлийг "Эрдэнэс Тавантолгой” компанийн маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Г.Адъяа хэлэлцүүлсэн. Тэрбээр "Эрчим хүчний нүүрс нийт борлуулалтын хоёр орчим хувийг эзэлдэг. Гэсэн ч АМНАТ тооцож байгаа нүүрсний ангилал стандарт  нь Монгол Улсын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилалд байдаггүй учраас төстэй байж болохуйц гэдэг утгаар коксжих чанаргүй гэсэн ангилал руу оруулж АМНАТ-ыг төлдөг.

 

Манай компани нэг тонн  исэлдсэн   нүүрсийг 13 орчим ам.доллараар уурхайн амнаас борлуулж байгаа боловч тухайн нүүрсэнд ногдож буй АМНАТ-ын хэмжээ 15 ам.доллар болж борлуулж байгаа үнээсээ өндөр хэмжээний татвар төлж байгаа асуудал үүсч байна. Эрчим хүчний нүүрс нь агуулах дээр удаан байх тусам үнэ цэнээ алддаг. Гэтэл бид АМНАТ-аас үүдэн эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр гэхэд агуулах дээр зөвхөн эрчим хүчний нүүрс гэхэд 2.5 тонн хадгалагдаж байна. Иймд эрчим хүчний нүүрсний ангилал, стандартыг эргэж харж шийдвэр гаргах ёстой ” гэсэн юм. 

Хэлэлцүүлэгт "Эрдэнэс Тавантолгой”, Энержи Ресурс, Таван толгой, Монголын алт, Цагаан Өвөлжөө, Өсөх зоос, Саус Гоби сэндс, Хүрэнтолгой коэл майнинг, Жавхлант орд, МОЭНКО, "Хур эрдэнэ баялаг” зэрэг компаниуд оролцож Сангийн яаманд шаардлага хүргүүллээ.  

Үүнд: 
-Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын гурав дахь хэсэгт заасан "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын хоёр дугаар хавсралтын 3,6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай  гэсний "зургаа дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох, 


-Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан "Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах, 


-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т "дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны III IV улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах” зэрэг асуудлыг тусгажээ. 

 

О.Оюумаа: /”Цагаан өвөлжөө” компанийн гадаад харилцаа хариуцсан захирал/ АМНАТ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ДАРАМТ БОЛЖ БАЙНА 

-Цар тахлын үед уул уурхайн салбар нүүрсний салбарыг унагаачихалгүй авч явах гэдэг бэрхшээлтэй цаг үе юм. Зардал маш их нэмэгдсэн. Ажилчдаа 21 хоног уурхайд ажиллуулахын тулд Улаанбаатарт 14 хоног зочид буудалд тусгаарлаж байна, хоногийн 115 мянган төгрөгөөр. Ингэж байгаад  жаахан нүүрс гаргах гэтэл хил нь хаачихдаг. Экспорт хэцүү байхад дээрээс нь АМНАТ дарамт болж үйл ажиллагаа зогсоход хүргэж байна. Энд гарц байх ёстой. Засгийн газар энэ  шийдвэрийг гаргасан юм чинь нөхцөл байдлаа дүгнээд цуцалж бас болно. Энэ шаардлагыг удаа дараа Сангийн яаманд тавьж, Монгол нүүрс ассоциацид  хүсэлт хүргүүлсэн. "Боломжгүй” гэсэн хариу өгдөг. Шийдвэр гаргагчид буруу шийдвэр гаргаж энэ салбарыг сөхрүүлж байна. Энэ жишгээр цааш явбал бүгд хаалгаа барихаас өөр ямар ч аргагүй. Иймд анхаарал хандуулж өгөөч. Хоёрдугаарт, экспортыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарах хэрэгтэй байна. 

 

Т.Батмагнай: /”Өсөх зоос” компанийн гүйцэтгэх захирал/  ЖИШИГ ҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН 

-Жишиг үнэ байнга өндөр тавигдаж ирсэн. Удаа дараа холбогдох газруудадхандаж байсан. АМНАТ-ыг бодож байгаа, тооцож, зарлаж байгаа нь суурь үнэтэй холбоотой. Сангийн яам Засгийн газраас тодорхойлсноор жишиг үнийг зарладаг. Энэ стандарт нэлээд эрт батлагдсан. Одоо эргэж харах цаг болсон. 10 гаруй жилийн өмнөхтэй өнөөдөр адилгүй. Экспортолж байгаа олон төрлийн нүүрсийг баталсан 4-5-хан стандартаар багцалж шахаж оруулдаг, түүн дээрээ жишиг үнэ тавьдаг. Энэ нь зөрчилтэй, хямд нүүрс стандартад чирэгдэж  борлогдох боломжгүй болж байна. Дээр нь цар тахлын нөхцөлд аж ахуй нэгжид орлого орж ирэх боломжийг хааж байна. Иймд стандарт, жишиг үнийг өөрчлөх цаг болсон.

 

Д.Ганболд: /"Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга/ ЦАР ТАХЛЫН ҮЕД БОРЛУУЛАЛТ БАГАСЛАА 

-АМНАТ-ын талаар байнга ярьж ирсэн. Манай компани 2008 оноос Монгол Улсад нүүрсний экспорт эхлүүлсэн. Энэ хугацаанд хүндрэлүүд олон удаа гарсан. Төр, засагт асуудлаа тавьж ажил бас ч гэж ойлголцож явагдаж ирсэн. Цар тахлын жилүүдэд байдал хүндэрлээ. Борлуулалт сайн биш байна. 
Гэсэн хэдий ч манай компани улсад 60 тэрбум, аймагт 20 тэрбум төгрөгийн татвар төлж, хувьцаа эзэмшигч нарт 22 тэрбумын ногдол ашиг тарааж өгсөн. Үүргээ гүйцэтгээд явж байгаа. Гэхдээ жишиг үнэ АМНАТ-ыг зөв тогтоохгүй бол аж ахуй нэгжүүд яваандаа сөхөрнө. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани