Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Глобал Таймс: Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор өснө

Глобал Таймс: Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор өснө

 

"Глобал таймс”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна


Өвөрмонголд КОВИД-19-ийн шинэ тохиолдлууд нэмэгдэж байгаа нь зарим боомтуудын үйл ажиллагааг тасалдуулж, улмаар нүүрсний томоохон нийлүүлэгч болох Монголоос Хятад руу чиглэх нүүрсний импортод нөлөөлж байна.

Хятад дахь Монголын Элчин сайд Т.Бадрал "Глобал Таймс”-т өгсөн ярилцлагадаа Монголоос БНХАУ руу экспортлодог нүүрсний хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцсон гэдгийг онцолжээ. Одоогоор Монгол Улс БНХАУ руу жилд дунджаар 32 сая тонн нүүрс экспортлодог байна.

Монголоос нүүрс импортлодог Өвөрмонголын гурав дахь том боомт болох Сэхээг лхагва гарагт хаасан билээ. Эрээн хотод өнгөрсөн лхагва гарагт КОВИД-19-ийн гурван тохиолдол бүртгэгдсэний дараа БНХАУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргасан юм. Сэхээ боомт нь Алшаа аймгийн цорын ганц олон улсын худалдааны суваг бөгөөд Монголоос нүүрс импортлох гол боомт билээ. Өнгөрсөн онд энэ боомтоор 10.68 сая тонн орчим нүүрс импортолжээ. Өөр нэг томоохон боомт болох Өвөр Монголын Ганцмодоор авто тээврийн ачаа тээвэрлэлт үргэлжилж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд  Ганцмод боомт дээр ажиллаж байсан тээврийн хэрэгслийн тоо өдөрт хоёр дахин нэмэгдсэн талаар "Сnenergynews.cn” мэдээлжээ. Цаашид 2022 оны хоёрдугаар сар  хүртэл Монголын талд хуримтлагдаад буй 8.37 сая тонн нүүрсийг тээвэрлэхийн тулд өдөр бүр 600 орчим машин нүүрс хилээр гарахаар байгаа юм.

Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт тус хотын боомтоор хоёр чиглэлд ачаа тээвэрлэлтийг зогсоосон ч төмөр замаар тээвэр хийхийг зөвшөөрсөн. Мөн хоёр талын нягт хамтын ажиллагаа, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын дүнд түр зуурын тасалдлаас үл хамааран Монголоос нийлүүлэх нүүрсний импорт цаашид нэмэгдэнэ гэж албаны хүмүүс  "Глобал Таймс” сонинд мэдээлсэн байна.

Т.Бадрал лхагва гарагт "Глобал Таймс”-т  өгсөн ярилцлагадаа "Хятад руу экспортлож буй нүүрсний хэмжээ хоёр талын бараа бүтээгдэхүүний 80 хувийг эзэлж байгаа нь маш өндөр үзүүлэлт. Хоёр талын худалдааг дэмжих зорилгоор Хятад, Монгол томоохон боомтуудад төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. Бид төмөр замыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төмөр зам ашиглалтад орсны дараа Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор нэмэгдэхээр байна” гэжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ сарын 12-нд  Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ "БНХАУ Монголтой нүүрсний худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байж үр дүнд хүрэх боломжтой” гэдгийг онцолсон билээ. "Глобал Таймс”-аас  гаргасан тооцоогоор 2020 онд Монголоос импортлосон нүүрсний хэмжээ БНХАУ -ын нийт нүүрсний импортын 10.5 орчим хувийг эзэлж байжээ.

Нүүрсний нийлүүлэлт тасалдсаны улмаас БНХАУ-д  эрчим хүчний хомсдол нүүрлэсэн учир Бээжин нүүрсний  импортыг нэмэгдүүлэх нийлүү­лэлтийг өргөжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг холбогдох хүмүүстээ үүрэг болгосон. Тус улсын нүүрсний импорт есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 76 хувиар өсөж, 32.88 сая тонн болсон. Жэнжоу хотын түүхий эдийн биржид өнгөрсөн даваа гарагт эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 0.4 хувиар өсөж, 1.835.6 юань буюу 287 ам.доллар болж өссөн билээ. "Daiwa Capital Markets”-ийн шинжээч  Деннис Ип "Нүүрсний үнэ цаашид ч өснө. Учир нь Хятадад халаалтын улирал эхлэх дөхөж байна. Харин нүүрсний нөөц хангалтгүй байгаа" хэмээжээ.

Хятадын эрх баригчид орон нутгийн нүүрс­ний уурхайнуудыг нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийг үүрэг болгосон бөгөөд халаалтад зориулж хангалттай хэмжээний нөөцтэй байхын тулд эрчим хүч ихээр хэрэглэдэг байгууллагуудад эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлалттайгаар хийх бодлогоо цаашид ч баримтлахаар төлөвлөж байгаа аж. Нүүрсний гол боомт болох Чинхуандаод цахилгаан станцууд болон төмөр замын операторуудтай зарим нийлүүлэлтийн үнийг тонн тутамд 1800 юаниас хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон тухай "The Economic Daily” мэдээлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Глобал Таймс: Монголоос Хятад руу экспортлох коксжих нүүрс 10-20 сая тонноор өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани