- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Самрын бизнесийн зохицуулалтыг нарийвчилъя
Жил бүр хөндөгдөж маргаан дагуулдаг ч нэг талдаа гардаггүй сэдэв бол хуш модны самар түүж бэлтгэх, экспортод гаргах асуудал. Самарчид байгалийн дагалдах баялаг болох хушны самрыг түүхдээ модыг түншиж, хог хаягдал үүсгэж байгальд хохирол учруулдаг. Өөрсдөө ч эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай тохиолдол сүүлийн жилүүдэд тасарсангүй. Харин нөгөө талд улсаас баримтлаад буй эдийн засгаа солонгоруулж уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгын нэг хэсэг нь самрын бизнес. Монгол Улс жилд дунджаар 10-20 мянган тонн самрын идээ экспортолдог. Нэг аж ахуйн нэгж жилд 5-8 тэрбумын татварыг төлж улсын төсөвт төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Өнгөрсөн жилийн их ургацаар л гэхэд 30 тэрбум төгрөгийг зөвхөн орон нутагт төвлөрүүлсэн гэхээр энэ салбар нь уул уурхайн бус экспортын нэг том салбар байх боломжтой үздэг.
Монгол Улс хушны самрыг боргоцой, ястай нь экспортлохыг хориглодог учраас энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд самар боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ISO олон улсын стандартыг хангасан байдаг гэдгийг холбооныхон нь мэдээлж байсан. Мөн хуш модны самар зөвхөн Монгол, Орост ургадаг учраас самрын боловсруулсан бүтээгдэхүүн, самрын тос нь дэлхийд танигдсан брэнд болох боломжтой аж. Тиймдээ ч энэ төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн дэлхийд эрэлт ихтэй байдаг байна. Мөн самрын ясаар омега гурав агуулсан эмийн бодис, цай, самрын тос, хавтан, өнгөлгөөний материал, шахмал түлш хийж экспортлох маш олон боломжууд бий. Эдийн засгийн талаас нь авч үзвэл экспортын олон боломж байгаа ч байгаль экологийн талаасаа ойд үзүүлж буй сөрөг нөлөөлөл их. Мэргэжилтнүүд сөрөг нөлөөлөл төдийхөн гэхээсээ илүү хушин ой устах вий гэдэгт санаагаа чилээж анхаарал хандуулах болсон. Манай оронд 612.9 мянган га талбай бүхий хушин ой ургадаг. Улсын хэмжээний ойн сангийн 5.2 хувьд хуш мод гэхээр дээд зэргээр анхаарахгүй байж болохгүй жижиг талбай юм. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэх хуулийн хугацаатай. Энэ хугацаанд самар түүсэн иргэд, ААН-үүд килограмм тутамд ахуйн зориулалтаар 500, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 800 төгрөг тушааж тухайн орон нутагт төвлөрүүлнэ. Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самарны татаас болох 800 төгрөгийг аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Энэ бүх орлогын 85 хувийг нь ойн нөхөн сэргээлт, арчилгаа, хяналтад зарцуулах ёстой бол 15 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэсэн хэдий ч тухайн 85 хувийн орлогын дийлэнх нь аймаг, орон нутгийн төсөвт орж байгальд биш барилгад шингэдэг гэдгийг самрынхан, байгаль хамгааллын байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэхээр хушин ойгоос самар түүх, бэлтгэх үйл ажиллагаанд одоо байгаагаас илүү нарийн зохицуулалт, журам шаардлагатай байгаа юм. Орлого олох боломж байж болох ч нарийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Тэгвэл хуш модны самар түүж бэлтгэх, бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор энэ салбарын экспертүүдийн үгийг хүргэж байна.
Н.Уртнасан /БОАЖ-ын сайд/: Самар түүх, бэлтгэх хугацааг богиносгоно
Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар энэ жил хоёр дахин бага гарцтай байгааг тогтоосон. Самар түүх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 84 компани бий. Тэдгээрийг мэргэжлийн компани мөн эсэх атисталчлалын шалгалтыг энэ жилээс хийж эхэлсэн. Түүнчлэн самар түүх, бэлтгэхтэй холбоотой дүрэм, журмыг өөрчлөх шаардлагатай байгаа.
Тухайлбал, 2014 онд батлагдсан журмаар одоог хүртэл зохицуулж ирсэн. Салбар дундын зохицуулалт үгүйлэгдэж байгааг хүлээн зөвшөөрнө.
Самар түүж бэлтгэх хугацааг есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл гэж тогтоосон байдаг. Гэвч монгол орны нийт нутгаар хуурайшилттай байх үед самар түүж бэлтгэх нь ойн түймрийн нэг шалтгаан болж байна. Тиймээс шинэ журмаар хоёрдугаар сарын 1-н болгож өөрчлөх саналыг оруулсан. Мөн тусгай зөвшөөрөлтэй, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж буй компани, ААН 10 тонн самар авсан бол нэг га талбайд нөхөн сэргээлт хийхээр тусгана. Иргэдэд байгаль орчныг хамгаалах, мэдлэгжүүлэхэд анхаарч ажиллана. Хушин ой бүхий аймаг, орон нутгийн иргэдээс самар түүх зөвшөөрөл олгохгүй байх хүсэлтийг өгдөг.
Б.Хашмаргад /Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга/:30 саяын төлөө 34 тэрбумын хохирол байгальд учирсан
Давхардсан тоогоор 10 гаруй мянган иргэн ой руу самар түүхээр ордог. Жилээс жилд хушин ойн нөөц багасаж хүний сөрөг нөлөөллөөр доройтож байгаа ч ойг нөхөн сэргээх, арчлах, хамгаалах ажил бага хийгддэг. Тэгэхээр 10 жилээр самар түүхийг хориглох саналыг бүрэн дэмжинэ. Улсаас иргэдийн ажиллах хөдөлмөрлөх боломжийг нь олгож тогтмол ажилтай болговол заавал самар түүх шаардлагагүй. Өнгөрсөн жил иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон олон тохиолдол гарсан. Самрыг экспортод гаргаж эдийн засагт ач холбогдолтой байлаа ч байгаль орчинд учрах хохирлыг нөхөж чадахгүй. Энэ хохирлыг тооцоод үзвэл олж байгаа үр ашгаас хэд дахин давсан хохирлын үнэлгээ гарч ирэхийг үгүйсгэхгүй. Хоёр жилийн өмнө Ерөө голын эх, Шарлан голд Баавгайтын түймэр гарсан. Энэ түймрийн улмаас зөвхөн экологи, эдийн засгийн үнэлгээгээр 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймэр тавьсан эзэн холбогдогчийг цагдаа тогтоогоогүй ч, гутал, морины мөр, үлдэцээс нь бугын эвэр түүж явсан хүмүүс түймэр тавьсныг тогтоосон. Хоёр жилийн өмнөх бүртгэлээр бугын эвэр түүж экспортолдог зургаан аж ахуйн нэгж байдаг байсан. Тэд жилд 30 сая төгрөгийн бугын эвэр экспортолдог. Ганцхан жишээгээр л 30 саяын төлөө 34 тэрбум төгрөгийн хохирлыг байгальд учруулсан.
Хушны самар гурван жил ургаад гурван жил завсарладаг. Самар 2020 онд гэнэт ургаагүй. Тэгэхээр самар түүж экспортлох сонирхолтой, тусгай зөвшөөрөлтэй компаниуд авах үедээ авч бусад үед нь хаягдаг биш самар ургаагүй жилдээ ойн нөхөн сэргээлт, арчилгаагаа хийх хэрэгтэй.
Мөн үнэхээр самрын бизнесийг өргөжүүлж энэ салбараас ашиг олох сонирхолтой бол хушийг тарималжуулж түүнээсээ хушны самар түүж экспортлох ч боломж бий.
Б.Соронзонболд /Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо НҮТББ-ын тэргүүн/: Самрын болц гүйцээгүй байхад зөвшөөрөл олгодог нь том алдаа
Самар түүх, бэлтгэхтэй холбоотой Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж бий. Гэсэн хэдий ч эдгээр нь хоорондоо авцалддаггүй. Манай холбоо үүний эсрэг байр суурьтай байна. Хуш модны самар түүх энэ үйл ажиллагааг БОАЖЯ өөрөө менежмент хийж чаддаггүй. Хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой үүсдэг хамгийн гол асуудал нь модыг түнших. Яагаад модыг түншиж, болц гүйцээгүй самрыг иргэд түүгээд байгаа вэ гэхээр БОАЖЯ-наас гүйцэд болоогүй байхад түүх зөвшөөрөл олгодог. Самрын болц болох хугацаа жил бүр өөр. БОАЖЯ ойн судалгаа, хөгжлийн төвийн судалгааны үндсэн дээр гэж мэдэгддэг боловч үнэндээ есдүгээр сарын 15-нд самрын болц гүйцээгүй байх тохиолдол байдаг. Самрын болц гүйцсэн үедээ модыг шүргэхэд л унадаг. Тиймээс манай холбоо ШУА-тай хамтарч хушин ойд учирсан доройтол, сөрөг нөлөөллийн зэргийг тогтоолгож хамтран ажиллахаар болсон. Мөн тусгай зөвшөөрөлтэй самар экспортолж буй нэг ч компани ой мод руу орж самар түүдэггүй. Үүнийг хуулиар хориглосон. Тухайлбал, нутгийн иргэд, ойн нөхөрлөл нь ойн баялгаа түрүүлж авах заалттай. Мөн нөгөө талд, БОАЖЯ ойн дагалдах баялгийг ховор ургамлын жагсаалтад оруулсан учраас худалдах, худалдаж авах хориотой байдаг. Үүнийг бүгд мэддэг ч мэдээгүй юм шиг явдаг нь ард түмэн уулнаас самар түүж амьжиргаагаа залгуулах орлоготой болж байгаатай холбоотой. Нөгөө талдаа сум, орон нутаг нь ахуйн зориулалтаар түүсэн самарны килограмм тутамд 500, үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн бол 800 төгрөг төвлөрдөг.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Самрын бизнесийн зохицуулалтыг нарийвчилъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани