- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэс $10,000 давж, нүүрсний үнэ оны эхнээс 200 хувиар өсчихөөд байхад хилээ хаалгачихаад хөлөө жийлцээд сууж байгаа хөөрхий бидний арчаагүй төрх
Уг нь бол сайн мэдээ. Гэхдээ бас харамсмаар дүр төрх. Уул уурхайн экспортоос хамааралтай Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ оргил үедээ хүрсэн үүлэн чөлөөний нар гийж байна. Харин бид ийм үеэр Замын-Үүдийн боомтоо хаалгачихсан, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт нэр төдий нээлттэй байна. Нүүрс тээвэр үндсэндээ зогссоноос ялгаагүй байдалтай. Харин халдвараа хавтгайруулж, дээрээ толхилцоонтой, доороо хэрүүлтэй.
Зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар хүрч, 2022 оны төсөвт тооцсон үнээс давав
Зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар даваад байна. Ерөнхий дүнгээрээ тавдугаар сарын оргил түвшинд хүрэхэд ойртоод байна. Зэсийн үнэ Лондоны Металлын биржид 2.9 хувиар өсөж, тонн нь 10, 555 ам.доллар болоод байна. Харин тавдугаар сард тонн нь 10 мянга 745 ам.доллар болж өсөж байсан юм.
Улбар металын үнэ 2011 оноос хойш ингэтлээ 10 мянган ам долларын хязгаарыг давж байсан нь бараг үгүй юм.
Зэс бол манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг, төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн учир холбогдолтой. Хэрэв үнийн өсөлт энэ хэвээр үргэлжилбэл 2022 оны улсын төсвийн төсөөлөлд тооцсон орлогоос давж, төсөв бүрдүүлэлтэд эерэгээр нөлөөлнө.
Тодруулахад, 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Ирэх онд 1.2 сая тонн зэсийн баяжмалыг экспортолохоор тооцсон байгаа.
Монголчууд нүүрс ярьж, Оросууд харин 15 тэрбум долларын орлого хийв
Хятадад эрчим хүчний дутагдлын улмаас нүүрсний үнийг оны эхнээс 200 хувиар өссөн гэх мэдээлэл байна. Нүүрсний чухал бүс нутаг болох Шаньсид нүүрлэсэн үер нүүрсний хосдол дээр нэрмээс болов. Үүнтэй зэрэгцэн энэ долоо хоногт Хятадын хойд нутгаас буюу Монголын нутгаас хүчтэй хүйтэн салхи үлээж байгаа тул дулаан үйлдвэрлэлтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом өснө гэсэн тооцоо байна.
Есдүгээр сараас эхлээд их газрын Хятадын 30 мужийн 17-д нь цахилгаан эрчим хүч хязгаарлах болжээ.
Чжэчжоугийн бирж дээр 1 тонн эрчим хүчний нүүрсний фьючерс 1669 юань буюу 259,42 долларт хүрчээ. Энэ бол оны эхнээс нүүрсний үнэ даруй 200 хувиар өссөн үзүүлэлт юм гэдгийг зарим агентлаг тодотгожээ.
Есдүгээр сард Америкийн хөрөнгө оруулалтын "Goldman Sachs” банк нь эрчим хүчний нүүрсний үнэ 190 доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр бараг 1,5 дахин нугалаад байгаа юм.
Хятадад нүүрсний үнэ ингэж өсөхийг дагаад тус улсад нүүрс экспортолдог улс орнууд мөнгийг бол шуудалайж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал манай хойд хөрш гэхэд л энэ жил нүүрсний экспортоосоо 15 тэрбум доллар олж байгаа ажээ. Энэ нь өмнөх оноосоо бараг 20 хувь өссөн үзүүлэлт юм байна.
Айлын хүүхдүүд ийм адтай. Бид яахав, чаддагаараа улстөржиж, сонгууль, Засгаа огцруулах гээд амттайхан сэдвээрээ амаа цангатал ярьж байх зуур "Ах нар” аль хэдийнэ 15 тэрбумын орлого хийчихэж.
Г.Хан
Toim.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||