- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
НАРИЙН СУХАЙТААС Ч ТӨР ХУВЬ АВАХ ЁСТОЙ
"Цагаан суварга”-ын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна. Ордын төрийн эзэмшлийн 34 хувьтай тэнцэх хувьцааг гаргаж, тухайн ордод оруулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулсан хөрөнгийн 34 хувь буюу 350.6 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар улиралд Засгийн газрын бонд гарган шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна. Төрийн эзэмшлийн хувьцааг нь "Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлж, хамтарсан компани байгуулах аж.
Ордын ТЭЗҮ-ээр ашиглах нийт хугацааг 18 жил гэж тогтоожээ. Уг ордын нөөцийг Эрдэнэтээс 5-6 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага гэж тооцоолсон байдаг. Дорноговь аймгийн нутагт, Сайншандаас баруун урагш 220 км-т, Мандах сумаас 75 км-т оршдог Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь МАК. Монголын уул уурхайн магнатуудын нэг МАК-ийн Б.Нямтайшир нь олон орд газрын лицензийг эзэмшдэг.
Тэдгээрийн дотор 2007 онд УИХ-аас баталсан Стратегийн ордын жагсаалтад багтсан хоёр ч орд бий. Нэг нь энэхүү Цагаан суваргын орд бол нөгөөх нь нүүрсний Нарийн сухайт хэмээх орд юм. Цагаан суварга ашиглагдаж эхлээгүй ч төр ийнхүү хувиа авах нь. Тэгвэл аль хэдийнээс ашиглаж байгаа Нарийн Сухайтын нүүрсний ордын хувийг хэзээ авах вэ. МАК нь энэ ордыг Хятадуудтай хамтарч "Чинхуа-МАК” нэрээр ашигладаг. Энэ орд уурхайгаас Монгол улсын Засгийн газар татвараа ч гүйцэд авч үзээгүй. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан "Тогтвортой байдлын гэрээ” гэгчээр нэлээд олон жил татвараас бултаж чадсан.
Уг нь улс хууль тогтоомжоо мөрддөг л юм бол стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтдаа оруулсан уг уурхайн ядаж 34 хувийг нь улс эзэмших ёстой. Манай улс стратегийн 15 ордтой гэдэг ч үнэндээ бол одоо 14 болчихоод байгаа. Учир нь алтыг нь олборлоод дууссан Бороог байхгүйд тооцож болох юм. Уг ордын 50 тонн алтыг канадууд долоохон жилийн дотор цөлмөөд дууссан ба Монголын төрд 200 саяыг нь л өгсөн гэдэг. Тиймээс Бороог "стратегийн” жагсаалтаас хасах ёстой.
Эрдэнэт одоо ч улсын төсвийн 20-30 хувийг бүрдүүлсээр л байгаа. Харин бусад ордууд Монгол улсад ямар ашиг тус үзүүлдгийг хэн ч мэдэхгүй. Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд алдагдалтай эсвэл өртэй ажилладаг. Оюутолгойн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй. Тавантолгой одоо ч өр зээлтэй. Төмөртийн цайрын ордыг эзэмшдэг хятадууд Тогтвортой байдлын гэрээ гэгчээр татварын хөнгөлөлттэй, Төмөртэйн төмрийн орд ч асуудалтай. Дорнод дахь ураны ордууд болон Асгатын мөнгө, Цагаан суваргын зэс арай ашиглагдаж эхлээгүй. Тэгэхээр Монгол улс одоо ашиглагдаж байгаа Нарийн Сухайт стратегийн ордынхоо хувийг авах нь зүйтэй байна.
Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа "Оюутолгойн хажууд Нарийн сухайт бол сагсны бөмбөгний дэргэдэх теннисний бөмбөг” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр уг стратегийн ордыг жижигрүүлж харагдуулаад төрд хувийг нь өгөхгүй, харин улстөрчид л далдуур хувь эзэмшиж байх зорилготой байна уу гэсэн хардлага тэнүүчилсээр байна.
Уг ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлууд тус тус улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||