- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үйлдвэргүй улсын шатахуунгүйн гачлан
Өнгөрсөн сард ОХУ шатахууны "цорго”-оо түр хааж монголчуудад сүр хүчээ мэдрүүлсэн билээ. "Цорго” хаасан шалтгаанаа ОХУ ”Газрын тос боловсруулах үйлдвэрт засвар хийх хэрэгтэй” гэж тайлбарласан. Гэхдээ цаана нь илүү том шалтгаан байж болохыг энд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүйдээ нэг бичсэн. ОХУ үнэн хэлсэн бол бидэнд одоо "Дахиж битгий л засвар хийгээсэй билээ” гэж залбирах үлдсэн. Харин хэвлэлээр бичигдсэн бусад шалтгаанууд үнэн байсан бол ОХУ шатахууны "цорго”-оо дахиад хэзээ ч хааж мэднэ. Шалтгаан нь хэвээрээ байгаа гэсэн үг. Ийм нөхцөлд монголчууд бид юу хийж чадах вэ.
Нэгдүгээрт, шатахууны үнэ ханшийн өөрчлөлт, хомсдол хангамжийн асуудлаас болж сэтгэл санаагаараа хохироод баймааргүй байна. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уржигдар "Төр цаашдаа шатахууны асуудалд оролцохгүй” гэж мэдэгдэхэд баярлав. Аль дээр л энэ асуудлыг зах зээлийн зарчимд нь даатгаад хаяж, хяналтаа чангатгах ёстой байсан юм.
Шатахууны үнэ ханш гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ, долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай. Хэлбэлзэл нь манай дотоодын эдийн засагт шууд нөлөөлдөг гэдэг утгаар нь төрөөс энэ салбарт онцгой анхаарч, зохицуулалт хийдэг байсан. Энэ нь шатахууны үнэ ханшид төр шууд хамаатай гэдэг ойлголтыг төрүүлж, ханшийн өөрчлөлтийг улс төрийн зорилгоор ашиглах, Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээд аваачих боломжийг хэсэг бүлэгт олгож байгаа нь нууц биш юм. Төрийн оролцоо үгүй болсноор шатахууны үнэ өөрчлөгдсөн ч тогтворгүй байдал үүсэхгүй.
Манай улс өнөөдрийн байдлаар нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ-аас, маш өчүүхэн буюу 4.6 хувийг БНСУ, 1.9 хувийг БНХАУ-аас авч буй. Шатахууны үйлдвэр баригдтал хугацаа байна. Дээрх статистикаас харахад бид нэн түрүүнд ханган нийлүүлэлт тал дээр тэнцвэртэй байдал үүсгэх шаардлагатай нь харагдаж байна. Нэгэнт бид боловсруулах үйлдвэрээ барьж дуусаагүй учраас нэн даруй хэрэгжүүлж болохоор энэ мэт ажлуудаа хийх ёстой.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг хүчээр барьж байлаа. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон юм. Үүний улмаас импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.
Эсрэг тохиолдолд татвар тэглэж төр өөрөө алдагдал хүлээдэг ч байсан. Харин одоо энэ байдал засагдах нь. Хэрэглэгчид дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдвэл үнэтэй, хямдарвал хямд шатахуун хэрэглээд явна гэсэн үг.
Сүүлийн үеийн нөхцөл байдлаас харвал дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тасралтгүй өсөж байна. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед байгалийн хий, нүүрсний хомсдол үүссэнээр дэлхий дахинд газрын тосны эрэлт огцом нэмэгдлээ. "Брент” төрлийн газрын тосны үнэ аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 83 америк доллар давсан. Цаашдаа 100 ам.доллар хүртэл өсөх хандлагатай байгааг шинжээчид онцоллоо. Ийнхүү олон улсын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа учраас манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл бий боллоо. Төр зохицуулалт хийхгүй гэдгээ нэгэнт мэдэгдсэн учраас үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал болж байна. Шатахууны үнэ өсөхөд дагаад бүх бараа үйлчилгээний үнэ нэмэгддэг уламжлалтай. Тухайлбал, нэг баррель газрын тосны үнэ 74 орчим ам.долларт хүрэх үед импортлогч аж ахуйн нэгжүүд литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж байсан. Иймээс үнээ 600 төгрөгөөр нэмсэн. Гэхдээ зүгээр. Үнэ хямдрахад төр "шархаа нөхөж” татвараа нэмэхгүй учраас газрын тосны үнэ буурахад үнэ дагаад хямдарна шүү дээ.
http://eagle.mn/r/92860
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||