Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

 

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

 

Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг царцанги байдалд шилжээд удаж байна. Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин учраас давагдашгүй хүчин зүйл. Харин Монгол Улсын Засгийн газрын өмнө эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн нэгэн томоохон төсөл хөрөнгө оруулагчдын тооцоололгүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод удааширч байна. Энэ бол "Оюу толгой” төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилсон. Хөрөнгө оруулагч "Рио Тинто” групп "Урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалж зардал хэтэрч, хугацаа хойшилсон” гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлсэн байдаг. Тиймээс Засгийн газар хөрөнгө оруулагчдын энэхүү дүгнэлт үнэн эсэхийг баталгаажуулахаар хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулсан. Гэтэл дэлхийд нэр хүндтэй олон улсын шинжээчдээс бүрдсэн баг "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь геотехникийн хүндрэлээс болоогүй байна. Харин төслийн менежментийн багийн ажлын уялдаагүй, ур чадваргүй, туршлагагүй байдал зардал нэмэгдэж, хугацаа хэтрэхэд голлон нөлөөлсөн байна" гэж дүгнээд байгаа юм.
Мөн энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд С.Баяр саяхан "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Номин-Эрдэнэд өгсөн ярилцлагадаа "Оюу толгойн төслийн талаар олон улсын шинжээчдийн дүгнэлт гарсан гэсэн. Оюу толгойн гэрээг биш, энэ гэрээг хэрэгжүүлж ирсэн менежментийн багийн буруугаас олон асуудал үүссэн гэж дүгнэсэн гэсэн. Тийм бол зөв л дүгнэлт гарчээ гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.
 
Рио Тинто: Гүний уурхайн зардал хэтэрсэн явдалд монгол ажилчид буруутай
 
Харин "Оюу толгой”-н хөрөнгө оруулагч "Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. "Оюутолгой” хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон ажлын хэсгийн гишүүд "Рио Тинто” группийн төлөөлөлтэй энэ сарын 6-нд цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж "Рио Тинто” групп хангалттай хэмжээнд тайлбар ирүүлэхгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлж, цаашид харилцан итгэлцэлд суурилсан үр ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд "Рио Тинто” компани илүү ил тод байж, сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
"Рио Тинто” групп хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор Засгийн газарт үндэслэл бүхий тайлбар өгөөгүй хэрнээ mining.com, financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийлэх болсон. Ингэхдээ "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан” гэж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд "Хөрсний чулуулгаас болж зардал хэтэрч, хугацаа хойшиллоо” хэмээн бурууг амьгүй зүйл рүү чихэж байсан "Рио Тинто” групп одоо буруугаа монгол ажилчид руугаа чихэж эхэллээ. Үүнд нь эгдүүцсэн  "Оюу толгой” ХХК-ийн уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууд "Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалд шаардлага хүргүүлэв.
Тэд уг шаардлагадаа "Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд Оюу толгой зэс, алтны ордын далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа http://mining.comhttp://financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ. Дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд "Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан. Өнөөдөр Оюу толгой компанийн нийт ажилчдын 96 хувь монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт  зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн” хэмээн тайлбарласан нь "Оюу толгой” компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.  
 
 
"Рио Тинто” группийн энэхүү тайлбар нь "Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группийн явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм.
 
 
 
Иймд "Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд "Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:
1. Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгаа,
2. Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоо,
3. Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар танилцуулна уу.
Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор "Оюу толгой” компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.
Ийнхүү "Рио Тинто” групп Засгийн газарт тайлбар өгөхөөс гадна монгол ажилчдынхаа шаардлагад хариу өгөх ажилтай болов. Өнгөрсөн баасан гарагт тус группийн захирал Б.Болд ажилтнууддаа хандсан ил захидал гэх хариу мэдэгдэлд "Оюу толгойн үйлдвэрчний эвлэлээс бидэнд энэ асуудлаар хандсаныг бид ойлгож хүлээж авч байгаа бөгөөд энэ асуудлаар илүү ойлголцолд хүртлээ хамтран ажиллах болно” гэсэн монгол хэлээр ойлгоход бэрх тайлбар өгчээ.
 
 
Түүнчлэн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Рио Тинто” компанийн зүгээс "Албан харилцаа гэж итгэж илгээсэн хариуг гуравдагч этгээдүүдэд санаатай хуваалцсанд сэтгэл дундуур байна” гэсэн гарчигтай мэдэгдэл хөврөх болсон нь тэд Үйлдвэрчний эвлэлийн асуулт, шаардлагад санаа тавихаас илүүтэй монгол ажилтнуудыг буруутгасан явдал нь ил гарсанд сандран мэгдэж байгааг харуулах мэт. 
 
 
"Хөрөнгө оруулалтын зардал хэтэрч, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон нь урьдчилан тооцоолох боломжгүй хөрсний чулуулагтай холбоотой” гэсэн тайлбарыг нь олон улсын хөндлөнгийн шинжээчдийн баг үгүйсгэснээр "Рио Тинтой” групп үнэнд гүйцэгдэж байгаа бололтой. Дээрх тайлбараасаа буцаж "Монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаас боллоо” гэсэн шинэ тайлбар гаргаж ирлээ. Ичсэн хүн хүн ална гэж л энэ байх.
Яг үнэндээ бол монгол ажилчдыг олноор нь ажиллуулснаар харин ч цалингийн зардал нь буурах учиртай. Учир нь, Оюу толгойн монгол болон гадаад ажилчдын цалин тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ тухай УИХ-аас байгуулагдсан "Оюу толгой”-г шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой дурдсан байдаг юм. Уг дүгнэлтэд "Оюу толгой”-н монгол ажилчид сард 2-5 сая, гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг. "Оюу толгой” ХХК-ийн монгол ажилчдын дундаж цалинг гадаад ажилчдын цалинтай харьцуулахад 5-15 дахин бага байна. Гадаад, монгол ажилчдын цалин хэт их зөрүүтэй байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээний зарчим үйлчлэхгүй байгааг харуулж байна” гэсэн байдаг. Ийм байтал яагаад монгол ажилчид буруутай гэж!
 
 
М.Чойжал

 

https://www.sonin.mn/news/enews/125365


Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани