Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жолооч нарын зовлон дээр авлига цэцэглүүлж байна гэв

 

 

Жолооч нарын зовлон дээр авлига цэцэглүүлж байна гэв

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх суурьшлын бүсийг "Ногоон бүс” хэмээн зарласан цаг саяхан. Хоёр сарын өмнө ийн зарлаж Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн. Гэвч жолооч нар хилээр гарахын тулд зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой болсон нь тээвэрлэгч компаниудад томоохон асуудал үүсгэжээ. Жолооч нарыг хилийн наана ПСР шинжилгээнд хамруулсны дараагаар Хятад улсын талд ч шинжилгээнд оруулдаг байна. Хоёр талын шинжилгээний хариу хоёул сөрөг гарсан нөхцөлд хил нэвтэрч, нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг өгдөг аж. Гэсэн ч тухайн шинжилгээний сорьц хоёр талд хоёр өөр хариу гардаг байна. Энэ талаар "Баян зам тээвэрчдийн холбоо”-ноос өчигдөр /2021.10.07/ "Лагшан” төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Цагаан хад "Ногоон бүс”-д тээвэр хийдэг жолооч Ц.Цээеэ "Миний шинжилгээний хариу Хятад улсын талд эерэг гарсан хэрнээ Монгол Улсын талд сөрөг гарсан. Шинжилгээний хариу зөрүүтэй байна. Үүнээс болж зөвхөн би гэлтгүй 39 хүн хохирлоо. Миний хариу эерэг гарснаас болж бусад 39 хүн Цагаан хадаас хөөгдөж гарсан. Улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд жуулчны баазад 28 хоног тусгаарлахаар болсон юм. Надаас болж тэдгээр хүмүүсээс гадна ар гэр нь ч хохироод үлдлээ. Улаанбаатар хотод ирээд хоёр ч  газар ПСР шинжилгээ өгсөн нь сөрөг гарсан” гэв.

 

ТУСГААРЛАЛТЫН БАЙРНЫ ӨРТӨГ ӨССӨӨР БАЙНА

 

Улаанбаатар хотоос тээврийн жолооч нарыг Өмнөговь аймагт хүргэдэг байна. Тусгайлан заасан газарт 14 хоног тусгаарлан шинжилгээ өгч, улмаар "Цагаан хад”-аваачдаг аж. Уг 14 хоногийн тусгаарлалтад Онцгой комиссоос анх нэг жолоочоос гарах зардлыг хоногийн 70 мянган төгрөгөөр тооцоолжээ. Гэвч хоёр хоногийн дараа уг зардал Ханбогд суманд 88 мянга, Цогтцэций суманд 110-137 мянган төгрөг болж өссөн байна. "Цагаан хад”-д бөмбөлөг гэх зүйлд жолоочдыг байршуулдаг аж. Бөмбөлөг гэдэг нь хаашаа ч гарахгүйгээр тухайн газарт хооллож, ундалж, тусгаарлагдах битүүмжилсэн орчин бүхий байгууламж юм. Дотроо 35-40 хүн хамт амьдардаг. Одоогийн байдлаар тус газарт 150 бөмбөлөг үүсгэж, 3,500 орчим жолооч байгаа аж. Бөмбөлгийн хотхонд нэг орыг сарын 1.8 сая төгрөгөөр түрээсэлдэг байна. Харин өнөөдрийн байдлаар Даланзадгад, Цогтцэций, Ханбогд зэрэг сумдад 1500 орчим жолооч бөмбөлөгт орохоо хүлээж байгаа аж. Гэсэн ч жолоочдын нэгнээс дотооддоо өгсөн шинжилгээний хариу эерэг болон сул эерэг гарсан нөхцөлд нэг бөмбөлөгт хамт байгаа бүх жолооч Цагаан хаднаас гарч 28 хоног тусгаарлагддаг байна. Энэ нь манай улсын хаана ч байхгүй хамгийн өндөр өртөг бүхий тусгаарлалт болоод байгаа аж.

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ САНААТАЙГААР ЭЕРЭГ ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ

 

Тусгаарлалтын горимд хүлээцтэй хандаж болох ч гэсэн сорьцын хариунд итгэхгүй байгаагаа жолооч нар хэллээ. "Цагаан хад”-д гарч буй хамгийн гол зөрчил нь сорьц шинжилгээний хариу дотооддоо ч зөрчилтэй байгаа явдал аж. Тээврийн жолооч Б.Мөнхбат "Аравдугаар сарын 3-нд компанидаа түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тус сарын 4-ний өдөр "Цагаан хад”-д шинжилгээ өгөхөд 5-ны өдрийн өглөө эерэг гэж гарсан юм. Эерэг гарснаа баталгаажуулах гээд компанидаа тус өдөр түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Гэтэл сөрөг гэсэн хариу гарав. Улмаар энэ сарын 5-ны өдөр хот руу буцаж 6-ны өглөө ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн юм л даа. Хариу нь сөрөг гэж гарсан. Ийм учир нь олдохгүй үйл явдал болоод байна” гэлээ.

Үүнээс улбаалж жолооч нар харилцан адилгүй тоогоор нүүрс тээвэрлэж байгаа аж. Тухайлбал, таван удаагийн тээвэрлэлтийг нэг, дөрвөн удаагийн тээвэрлэлтийг 72, гурван удаагийн тээвэрлэлтийг 250, хоёр удаагийн тээвэрлэлтийг 1110 жолооч хийжээ. Гэсэн ч цаана нь тээвэрлэлт хийгээгүй хохирч үлдсэн жолоочид бөмбөлгийн гадна хохирсоор байгаа аж. Нэг бөмбөлгөөс эерэг тохиолдол бүртгэгдвэл тэр бөмбөлөг хагарч дараагийн бөмбөлөгт буй жолооч нар тээвэр хийх эрхээ авна. Тиймээс "Санаатайгаар шинжилгээний хариуг эерэг гаргаж, авлигатай холбоотой байж болзошгүй” хэмээн жолооч нар хардаж байгаа аж. Тэд шинжилгээний хариугаа бичгээр авахыг хүссэн ч сорьц шинжих багийн зүгээс өгдөггүй нь асуудлыг улам лавшруулахад хүргэжээ.

 

П.БАЯРХҮҮ: СОРЬЦЫН ХАРИУ АСУУДАЛТАЙ БАЙГАА НЬ ДӨРВӨН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ

"Баянзам тээвэрчдийн холбоо” нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлд тээвэрчдийн эрх ашиг, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжих, төрийн бодлогод судалгаа шинжилгээ өгөх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү уг асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг хийсэн юм. Тэрбээр "Гашуунсухайт боомтын тээвэр нь манай орны экспортын 40 хувийг дангаараа эзэлдэг. Өдөрт 1000 хүртэлх машин хилээр гардаг байсан. Харин цар тахалтай холбоотойгоор 100-280 машин л гарч байна. ПСР шинжилгээний сорьцны асуудлаас болж өдөрт хил гарах машины тоо багасаад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр есөн сая.тонн нүүрсийг хилээр гаргаж чадахгүй байгаа. Надад ирсэн эх сурвалжийн мэдээллээр бөмбөлөг тойрсон маш том авлигын систем явж байна. Дөрвөн байгууллага үүнд хамааралтай гэж сэрдэж байна. Үүнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн үндэсний төв болон Хилийн боомтын зөвлөл багтана. Тэдний хэн нь ч уг асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа. Хохирч буй жолооч нарын гомдлыг барагдуулах эзэн алга. Бүгд нэгэн рүүгээ л чичлээд байна. Харин сорьцын хувьд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас өгдөг юм билээ. Гэтэл бүх сорьц эерэг байх боломж байх уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын тээврийн ажлыг дэмжиж ажиллана гэж хэлсэн. Гэтэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Асуудал томрох тусам экспорт нэмэгдэхгүй. Энэ нь манай улсын эдийн засагт нөлөөлнө. Яагаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм том асуудлыг нүдээ аниад өнгөрөөж байна вэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

 

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Жолооч нарын зовлон дээр авлига цэцэглүүлж байна гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани