Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уруудсан экспорт, өгссөн үнэ

 

Цар тахлын нөхцөл хүндэрснээс шалтгаалан манай улсын нүүрсний экспортын хэмжээ үлэмж багаслаа. Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ы зах зээлд коксжих болон хагас коксжих нүүрс нийлүүлдэг. Өмнөд хөршийнхөн коронавирусийн халдварыг дотооддоо алдахаас ихээхэн болгоомжилж буй. Гэтэл манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо буурахгүй байна. Иймээс хятадууд монголчуудыг хил гаалиараа нэвтрүүлэхдээ маш болгоомжтой хандах болов. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ буурах гол шалтгаан боллоо. БНХАУ 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах болсон. Тиймээс өвлийн олимп өнгөртөл хятадууд бусад орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ хатуу бодлого баримтална гэж эх сурвалжууд таамаглаж байна.

 

Гаалийн ерөнхий газраас манай улс энэ оны эхний есөн сард 12 сая тонн нүүрс экспортолсныг мэдээллээ. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сард 11.4 сая тонн нүүрс экспортолсныг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулгадаа дурдсан байв. Тэгэхээр өнгөрсөн сард 400 мянга орчим тонн нүүрс хил давуулжээ. Хятадууд хэсэг хугацаанд нүүрс худалдаж авахаа зогсоосон нь ийм бага хэмжээтэйг экспортлоход хүргэсэн юм. Уг нь манайх сарын хугацаанд дунджаар нэг сая гаруй тонн нүүрс өмнөд хөршийнхөнд худалдаж байсан.

 

Монгол Улс өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар Хятадад 21 сая тонн нүүрс экспортолж байжээ. Үүнтэй харьцуулбал нүүрсний экспортын хэмжээ 40 орчим хувиар буурлаа. Энэ оны эхний гурван улиралд нийт 12 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр нэг улиралд дунджаар дөрвөн сая тонн нүүрс гаргасан гэсэн үг. Он дуусахад нэг улирал үлдээд байна. Иймээс энэ онд 16 сая тонн нүүрс найдвартай экспортолно гэж Засгийн газар тооцож буй. Цар тахал гарахаас өмнө манай улс Хятадад өдөрт дээд тал нь 1500 орчим хүнд даацын машин нүүрс нийлүүлдэг байсан. Одоо өдөрт 200-хан машин нүүрс хил давуулдаг болсон. Хятадууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисан цөөн жолооч хилээр нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.

Статистик мэдээлэл дурдахад, 2017 онд манай улс 33.4, дараа жил нь 36.3, 2019 онд 36.6, 2020 онд 28.7 сая тонн нүүрс экспортолж байжээ. Тэгвэл 2017 онд 48.1, 2018 онд 51.4, 2019 онд 55.8, 2020 онд 43.8 сая тонн нүүрс олборлосон байна. Монгол Улс жилд 10 орчим сая тонн эрчим хүчний нүүрс экспортолдог. Үүнийг хасаж тооцвол бусад нь коксжих нүүрс юм. Сангийн яамнаас сүүлийн жилүүдэд жилд 42-45 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож ирсэн. Гэвч энэ төлөвөлгөө биелээгүйг дээрх статистикаас харж болно. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэвч эцсийн дүнд 28.7 сая тонныг урд хөршид нийлүүлсэн юм. Дотоодод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэнгүүт манайхан хилээ хааж, тээвэрлэлтээ зогсоосон нь бодлогын алдаа болж, нүүрсний экспортоо бууруулсан билээ.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэ онд мөн л 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн өөдрөг төлөвлөгөөг улсын төсөвт тусгасан. Үүнийг нь Сангийн сайдаар томилогдсон Б.Жавхлан өмнөх жилийнхтэй дүйлгэн 28 сая тонн гэж тодотгосон юм. Гэвч 42 сая тонн байтугай бууруулсан түвшиндээ ч хүрэхгүй нь тодорхой боллоо. Экспортлогчид коксжих нүүрсийг чингэлгээр тээвэрлэж эхэлбэл Хятад улсад нийлүүлэх хэмжээ нь нэмэгдэнэ гэж тооцож байна. Улмаар хөрөнгө оруулалт хийн, чингэлгээр нүүрс тээвэрлэх ложистикийн төвөө байгуулсан ч эхлүүлж чадаагүй сууна. Энэ нь мөнөөх аюулт өвчинтэй холбоотой нь дамжиггүй.

Манайхаас БНХАУ-ын талд бид нүүрсээ чингэлгээр тээвэрлээд ложистикийн төвдөө хүргэнэ. Харин та нар машинтайгаа хил давж орж ирээд, нэг ч хүнтэй харилцаа үүсгэхгүйгээр чингэлэгтэй нүүрсийг ачуулаад, буцаад хил нэвтэрдэг байх зохицуулалт хийе гэсэн санал тавьсан. Нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлэхээр хоёр талаас идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан өгч байна. Зарим эх сурвалж хятадууд хариугаа өгөхгүй байна гэсэн мэдээлэл өгөв. Саяхан нүүрсийг чингэлгээр тээвэрлэх туршилт хийжээ. Ингэхэд экспортын хурд мэдэгдэхүйц нэмэгдэх нь тодорхой харагдсан байна. Хэрэв нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлбэл жилд найман сая тонн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоо хийсэн. Чингэлэг тээврийг одоо эхлүүлбэл манайх энэ онд 18-19 сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий.

Манай улс өнгөрсөн жил 28.7 сая тонн нүүрс экспортлохдоо нэг тонныг нь уурхайн амнаас 50 орчим ам.доллароор нийлүүлсэн. Тэгвэл Хятадын зах зээлд нүүрсний үнэ хоёр дахин өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Угаасан, сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 600 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоожээ. Хятадын sxcoal.com цахим хуудсанд хойд нутагт тонн коксжих нүүрсний импортын үнэ дээд тал нь 120 ам.долларт хүрсэн гэж тэмдэглэсэн байв. Энэ нь түүхий нүүрсний үнэ юм. Нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал хоёр дахин багасах нь тодорхой боллоо. Харин нүүрсний экспортоос олох орлого хэвийн байх нь. Экспортын биет хэмжээ хоёр дахин буурсан ч үнэ нь хоёр дахин өссөн учир олох орлого адил байх нь ойлгомжтой. Хэрэв хятадууд хилээр нэвтрүүлэхдээ хязгаар тавиагүй бол манай улс нүүрсний экспортоос өмнө нь олж байгаагүй их мөнгө олох байжээ.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөл хийж, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг гаргажээ. Хил гаальд хязгаар тавихгүй бол монголчууд ийм хэмжээний нүүрс экспортолж чадна. Гэхдээ ийм хэмжээний нүүрс экспортолж чадах, эсэх нь олборлолт, тээврийн хүчин чадлаас биш, цар тахлын нөхцөлөөс ихээхэн хамаарахыг санах хэрэгтэй. Цар тахлыг дарж чадвал бид ийм хэмжээний нүүрс эскпортолчих болов уу. Сангийн яамныхан чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэлснээр экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож буй. Өөрөөр хэлбэл, тэдний гол хөзөр нь чингэлэг тээвэр. Харин хятадууд чингэлгээр нүүрс тээвэрлэн хамтран ажиллах саналыг хэрхэн шийдэх бол. Үүнээс л нүүрсний зах зээлийн ирэх оны ирээдүй хамаарах нь.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Уруудсан экспорт, өгссөн үнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани