- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Афганистан эрчим хүчний өрөө барагдуулахын тулд хуучин төрийн албан хаагчдын хөрөнгийг зарна
КАБУЛ. /RT/. Афганистаны эрчим хүчний "Da Afghanistan Breshna Sherkat” (DABS) компани хөрш экспортлогч орнуудад цахилгааны өрөө төлөхийн тулд түлхэгдэн унасан Засгийн газрын албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарахаар төлөвлөж байна.
Энэ талаар "Талибан” хөдөлгөөнөөс тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Сафиулла Ахмадзай лхагва гарагт мэдэгдсэнийг Афганистаны телевизийн "TOLO News” суваг мэдээлжээ.
"Холбогдох процедурыг дуусгаж, түр Засгийн газар баталсны дараа компани Афганистаныг орхин гарсан албан тушаалтнуудын эд хөрөнгийг зарж эхэлнэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Харин "DABS”-ийн захирал асан Аманулла Галиб дээрх шийдвэртэй холбогдуулан хэлэхдээ, санал болгож буй энэхүү арга хэмжээ нь одоо байгаа асуудлыг зөвхөн түр зуур л шийдвэрлэнэ гэжээ. "Цахилгаан эрчим хүчний өрийг хэсэгчлэн барагдуулахын тулд хамгийн сайндаа л мөнгө цуглуулна. Гэвч эцсийн дүндээ энэ нь корпорацийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхгүй" гэж тэрбээр цохон хэлжээ.
Узбекистан, Тажикистан, Туркменистан, Иран улсуудад төлөх Афганистаны цахилгааны өр 62 сая орчим ам.долларт хүрсэн талаар "DABS” даваа гарагт мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ өмнөх Засгийн газар унасны дараа цахилгаан эрчим хүчний салбарын орлого бүрдүүлэлт 70 хувиар буурсныг мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан тус компани Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын газраас өрийг барагдуулах асуудалд тусламж хүссэн байна.
Үүний зэрэгцээ Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар мягмар гарагт мэдэгдэхдээ, хоёр орон цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэргээр Афганистанд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэжээ. Мөн өдөр Тажикистаны төрийн мэдлийн эрчим хүчний "Барки Точик" компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Нозир Ёдгори Афганистан өртэй хэдий ч өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Афганистан эрчим хүчний өрөө барагдуулахын тулд хуучин төрийн албан хаагчдын хөрөнгийг зарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани