- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Засгийн газрыг огцруулна гэсэн кампанит ажлыг Рио Тинто тэргүүлж байгаа юу?
"Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшигч "Туркис Хилл” болон 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газар хооронд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон татварын маргаан өрнөөд удаж байгаа.
Эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2019 онд далд уурхайн төсөв 1.3 тэрбум ам.доллароор хэтэрч байгааг хүлээн зөвшөөрөлгүй Лондоны арбитрийн шүүхэд маргаан өрнүүлсэн билээ. Засгийн газар Олон улсын Арбитрт маргааны өрнүүлэх явцдаа "Оюутолгой”-н хуримтлагдсан татварын өрийг авч, энэ оны дөрөвдүгээр сард хатуу хөл хорионд орсон иргэддээ 300.000 төгрөгийн нөхөн олговор ч олгож амжсан. Эндээс Ерөнхий сайд Оюутолгой төслийн Монголын талын ашгийг нэмэгдүүлэх тал дээр хатуу байр суурьтай байгаа нь харагдаад байдаг.
Монголын Засгийн газар, Оюутолгой төслийн удирдлагын баг хоёрын дунд өрнөж буй хурцадмал асуудал өнөөдөр аль хэдийнэ дэлхийн орнуудын анхааралд өртөж Их Британийн Санхүүгийн зохицуулалтын газар /FCA/ болон АНУ-ын Үнэт цаас, валютын хороо /SEC/ зэрэг байгууллагууд Рио Тинтод албан ёсны шалгалт, мөрдлөгийг эхлүүлжээ. Шалгалтын явцад төсөл дээр ажиллаж байсан эрх мэдэл бүхий албан тушаалтнуудаас тодруулга авч байгааг өнгөрсөн долоо хоногт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Financial Times, This is Money, "Mail” зэрэг хэвлэлүүд мэдээлээд байна.
Харин Рио Тинто Монголын Засгийн газрыг хууран мэхэлсэн эсэхийг шалгах том гүрнүүдийн санхүүгийн бие даасан байгууллагуудын шалгалттай зэрэгцээд Монголд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой гэсэн кампанит ажил өрнөв.
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч "Туркис Хилл” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг "Рио Тинто”-г шахсан Монголын Засгийн газрууд ер нь сайнаа үздэггүй л дээ. Ийм тэсрлүү Засгийн газрын тэргүүлсэн Ерөнхий сайд, түүний танхим ээлж дараалан огцорч, гагцхүү Рио Тинто л амь бөхтэй үлддэг үйл явцыг Монголын улс төрийн тийм ч их холдоогүй байгаа цаг хугацааны өрнөлүүдээс шүүгээд харчихад ядах юм байхгүй.
Цар тахлын хямралд дэлхийн улс бүр нэрвэгдэж, тахлын дараах нийгэм, эдийн засгийг сэргээх алхамууд хаа сайгүй бага багаар урагшилж буй үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах гэсэн давалгаа үүссэн нь санамсаргүй хэрэг биш. Санаачлагчид нь энэ нийгэмд байгаа. Шууд хэлэхэд Рио Тинтотой зүү орох зайгүй холбогдсон Монголын экс Ерөнхий сайд нар, бүр тодорхой нэрлэвэл С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт нартай холбогдож байгаа юм.
С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан нар Оюутолгой болон Таван толгой төслийн эдийн засгийн үр ашгаас хувьдаа завшсан хэргээр шүүхээс хорих ял сонсон, ял шийтгэлийнхээ багахан хувийг эдлээд суллагдсан. С.Баяр, С.Баярцогт нар бол Оюутолгойн гэрээг үзэглэсэн авторууд, гадаадад оффшор данстай, АНУ, Их Британид өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд царцаасан том гарын авлигачид гэдгийг ард түмэн мэдэх билээ.
Арван мянган төгрөгийн бараа хулгайлаад арван жилийн хорих ял авдаг энгийн номхон иргэдтэй харьцуулахад тэдэнд оноосон ялыг тохирсон гэж үзэхгүй, харин ч тэд толгойгоо илүүлээд гарч ирсэн хүмүүс. Гэвч тэдэнд айх зүйл, алдах хөрөнгө бий.
Оюутолгойд хийгдэж буй гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудын шалгалтаар "Туркис Хилл” болон Рио Тинтогийн булхай илэрвэл "аваргууд” дахин ял сонсох нөхцөл ч үүсч болзошгүй. Дагаад Оюутолгой төслийг удирдагч "Рио Тинто”-ийн удирдлагуудаас дээлээ нөмрөх хүн ч гарч ирж болзошгүй юм.
Хариуцлагын машин арай зөөлөн ажиллалаа гэхэд Рио Тинтогийн өнөөг хүртэл Монголын Засгийн газар, монголчуудаас нууцалж ирсэн төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоо бодитоор дэлгэгдэж, төсөл хэрэгжсэн 13 жилд хэн, хэн хаанаа юу нууж, юу амжуулж явсан бэ гэдэг баримтууд ил болох юм.
Төслийн хувь заяа өнөөдөр ийм адармаатай салаа зам дээр ирээд түр зогсож байна. Өөрсдөөс нь хамаагүй залуу Ерөнхий сайд Оюутолгойн төслийн санхүүгийн будилаан, нууцыг татаад гаргаад ирнэ гэдэг бол экс сайд нарын хувьд айдастай бас ичгэвтэр хэрэг болох биз. Экс сайд нарын нэр Монголын түүхэнд Манжийн үед эх орноосоо урвасан урвагч түшмэдүүдтэй нэг зиндаанд бичигдэх учраас айдсаа дарах сэдэв нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаах хуйвалдаан болж буй бололтой.
Экс сайд нарын зүрхэнд хуралдсан энэ айдас тэднийг Рио Тинтой хавсарч Засгийн газрыг огцруулах кампант ажил руу чирч байх шиг байна. Нийгмийн хүлээлттэй хөл нийлэх, нийгмийн хүлээлтэд нийцүүлэн хариу арга хэмжээ авч ажилладаг гүйцэтгэх засаглал мөнхийн шүүмжлэлд өртдөгийг экс сайд нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалд дарлуулсан С.Баярын Засгийн газар, дотоод амбицдаа дээрэлхүүлсэн М.Энхсайханы Засгийн газар, эрх мэдлийн төлөө нам дотроо зодолдож, АН-аа хоёр хуваах эхлэлийг тавиад өгсөн ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын кабинетууд ч олон нийтийн эсэргүүцлээс ангид байгаагүй. Тэр эсэргүүцлүүд өнөөдрийнхөөс ч хурц байсныг өөрсдөө сайн мэдэж байгаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бусад Засгийн газруудтай харьцуулахад ондоо нөхцөлд ажиллаж байгаа. Үнэхээр эх орноо боддог бол экс сайд нар хал үзсэн, халуун чулуу долоосон туршлагаа яг одоо, дэлхийг нөмөрсөн цар тахлын үед Засгийн газрыг тэргүүлж байгаа залуу Ерөнхий сайдтай хуваалцаж байх байв.
Гэвч "ах нарт” ийм сэтгэл алга. Тэдэнд улс орны тайван амгалан байдал, ард түмний амь нас чухал биш. Хар толгой нь л чухал. Рио Тинтогийн төлөө, авлига хээл хахуульд сэвтэж хоцорсон нэр хүндээ дахин унагаах, илүү олон булхай дэлгүүлэхгүй гэхдээ тэд Оюутолгой төслөөс ашгаа авахаар хичээж буй Засгийн газраа огцруулах ажлыг зохион байгуулаад сууж байгаа талаар учир мэдэх хүмүүс ярилцаад эхэлжээ.
Г.НАЙМАНЖИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||