- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-ны өдрүүдэд 9750 орчим тонн АИ92 автобензин нийлүүлнэ
Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын "Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун /автобензин 33,300 тонн, дизелийн түлш 10,140 тонн/ худалдан авах захиалга өгсөн гэж албаныхан мэдээлсэн.
Хятад улсаас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тайлбарлаж байгаа юм.
Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын есдүгээр сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, эхний 2750 тонн АИ-92 автобензин ачсан 50 вагон энэ сарын 25-ны орой Хөх хотоос хөдөлж, 26-ны өдөр Зам-Үүд боомтоор орж ирсэн ба өчигдөр оройноос шилжүүлэн ачих ажил хийгдэж, 25 вагоныг шилжүүлэн ачиж дуусчээ.
Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон мөн энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр орой Хөх хотоос хөдөлсөн ба ойролцоогоор өнөөдөр /2021.09.27/ 11-12 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн ээлжийн 50 вагоны ачилт хийгдэж байгаа бөгөөд ачиж дуусмагц Эрээн боомт руу яаралтай хөдөлгөх тал дээр ажиллаж байгаа гэнэ.
БНХАУ-аас энэ сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ92 автобензин импортоор орж ирэх юм.
Мөн энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын "Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ92 автобензин ачсан 20 вагон өчигдөр буюу 26-наас 27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж, шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан байна. Үлдсэн 300 орчим тонн АИ92 автобензин ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна гэж мэдээллээ.
Энэ сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ92 автобензин орж ирэх ба энэ нь манай улсын АИ92 автобензиний ердийн 8 хоногийн нөөц юм байна.
ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-ны өдрүүдэд 9750 орчим тонн АИ92 автобензин нийлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани