- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ ХК
Компанийн түүх
"Эрдэнэс Тавантолгой” төсөл 2010.08.27-нд хэрэгжих эхлэл тавигдаж,
уурхайн уулын ажил албан ёсоор эхлэв. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний
орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс
Тавантолгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу
2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь Ашигт малтмалын хайгуул хийх, ашигт
малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлээр 2010 оны 12
дугаар сарын 23-ны өдөр 9010001097 дугаар бүхий гэрчилгээ авч 5435528
регистрийн дугаартайгаар албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт
бүртгүүлсэн бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” ХК нь "Ашигт малтмалын тухай”
хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн
засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд
бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.
"Эрдэнэс Тавантолгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн
боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, ус хангамжийн
системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ
олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах
зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 822 ажилтантай бөгөөд 100 хувь монгол
хүн ажиллаж байна. Нийт ажилтны 62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь
нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.
АЛСЫН ХАРАА
- "Уул уурхай - Дэд бүтэц - Аж үйлдвэрлэл” Хөгжлийн жишиг - Эрдэнэс Тавантолгой
УРИА ҮГ
- Эх орныхоо Тусын Тулд-ЭТТ
ЭРХЭМ ЗОРИЛГО
- "Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, тээвэр, логистикийн чиглэлээр бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулж, компанийн нэгдэл хэлбэрээр "Уул уурхай-Дэд бүтэц- Аж үйлдвэрлэл”-ийн хосолсон цогцолбор байгуулж, хөрөнгө оруулалтын үр ашигтай бодлогыг хэрэгжүүлж, ажиллагсдын болон түншүүдийн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэж, зах зээлд хүргэн борлуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн үр өгөөжийг хүртээнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС
Байгалийн баялаг
- Тавантолгой нүүрсний бүлэг орд нь стратегийн ач холбогдол бүхий үнэ цэнтэй, хязгаарлагдмал байгалийн баялаг бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур нүүрс нь компанийн үнэт капитал мөн. Коксжих болон эрчим хүчний нүүрсээр олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн, дэлхийн брэндийн түвшинд, өндөр чанарын бүтээгдэхүүнийг БИД үйлдвэрлэнэ.
- Гадаргын болон гүний усны нөөцийн орд, эх үүсвэр нь байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангадаг үнэ цэнтэй, ховор байгалийн баялаг бөгөөд уул уурхай-дэд бүтэц-аж үйлдвэрлэлийн цогцолборыг хөгжүүлэх хөгжлийн түлхүүр-”Ус чандмань эрдэнэ” мөн. Усны нөөцийг байгальд ээлтэй, хэмнэлттэй, үр ашигтай ашиглаж, зөв хэрэглээг хэвшүүлж, усны нөөцийн санг бүрдүүлж, дахин ашиглах, тэнцвэртэй байдлыг БИД ханган ажиллана.
Чадварлаг, мэргэшсэн, эвсэг хамт олон
- Ажилчдын ур чадвар, мэргэшил туршлага, ажлын үр дүнг харгалзсан хариуцлага, урамшууллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийн тэгш нөхцөл боломжоор хангаж, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр хамт олныг бүрдүүлнэ.
- Хүндэтгэл, итгэл, шударга, ил тод, хариуцлага, сахилга баттай байдлыг эрхэмлэсэн багаар ажиллах чадвартай, эвсэг хамт олон нь өндөр үр дүн, амжилтын нийлмэл хүч байна.
Харилцан итгэлцэл
- Хамт олон, харилцагч, түнш, олон нийтийн болон тэдний хоорондын эрх ашгийг дээдлэн хүндэлнэ.
- Аливаа хамтын ажиллагаа, нээлттэй харилцааг эрхэмлэж, шударга, ил тод, хариуцлагатай байх зарчмыг чанд баримтална.
- Бизнесийн түншүүдтэй харилцан ашигтайгаар хамтран ажиллахдаа тогтвортой, урт хугацааны, харилцан ашигтай байх, сайн түншийн харилцааг эрхэмлэнэ.
"ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНУ"
Шүлэг, ая:
Төрийн соёрхолт, МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат
Дуучин: Төрийн соёрхолт, МУГЖ Хатанбаатарын Лхагвасүрэн
МӨНХИЙН ШАРГАЛ АЛТАНХАН ГОВЬ
МЭРГЭД ДЭЭДСЭЭС ӨВЛҮҮЛСЭН ЭРДЭНЭС
ЭЛСНИЙ ЭС ШИРХЭГҮҮД НЬ ОЛОН МЯНГАНЫ ТҮҮХТЭЙ
ЭЗЭН НЬ БОЛСОН БИД, АГУУ АЗТАЙ
ГАЛБЫН ГОВИЙН УЛААН НАРАН
ГАЙХАМШИГТ АМЬДРАЛД ДУУДЛАА
ДЭВРҮҮН НАСНЫ ТЭМҮҮЛЛЭЭР, ГАЗАР ГАЗРААС ЦУГЛАСАН БИД
ДЭЛХИЙД ДУУРСАХ, САЙН САЙХНЫГ БҮТЭЭНЭ
ХҮЧ МИНЬ ОРГИЛЖ, ХӨЛС МИНЬ УРСАНА АА
ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ, ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭНЭ ЭЭ
ТАНДАА ЗҮТГЭНЭ ЭЭ, ЭХ ОРОН МИНЬ
ТАНААРАА БАХАРХАНА, ЭХ НУТАГ МИНУ
ДАХИЛТ:
БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ, БҮГД НЭГ СЭТГЭЛТЭЙ
ХҮН БҮГДИЙН ЦОХИЛОХ ЗҮРХ
МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗОРИГЛОНО ОО
ИДЭР ЗАЛУУ НАС МИНЬ ГАЛ ДӨЛ ШИГ ЦАЦАРСАН
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНУ
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНЬ ЭЭ
ӨНГӨӨР ТУЯАРАХ ШИНЭ АМЬДРАЛЫГ
ӨӨРИЙНХӨӨ ГАРААР ЦОГЦЛООНО ЧИ БИД
ҮЕИЙНХЭЭ НӨХӨДТЭЙ, ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭГЭЭД
ИХ МОНГОЛ УЛСАА МАНДУУЛНАА
ХҮЧ МИНЬ ОРГИЛЖ, ХӨЛС МИНЬ УРСАНА АА
ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ, ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭНЭ ЭЭ
ТАНДАА ЗҮТГЭНЭ ЭЭ, ЭХ ОРОН МИНЬ
ТАНААРАА БАХАРХАНА, ЭХ НУТАГ МИНУ
ДАХИЛТ:
БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ, БҮГД НЭГ СЭТГЭЛТЭЙ
ХҮН БҮГДИЙН ЦОХИЛОХ ЗҮРХ
МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗОРИГЛОНО
ИДЭР ЗАЛУУ НАС МИНЬ ГАЛ ДӨЛ ШИГ ЦАЦАРСАН
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНУ
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНЬ ЭЭ
БИД НЭГ ЗОРИЛГОТОЙ, БҮГД НЭГ СЭТГЭЛТЭЙ
ХҮН БҮГДИЙН ЦОХИЛОХ ЗҮРХ
МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗОРИГЛОНО
ИДЭР ЗАЛУУ НАС МИНЬ ГАЛ ДӨЛ ШИГ ЦАЦАРСАН
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНУ
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН МИНУ
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН ЭХ НУТАГ ИХ МОНГОЛ МИНУ
ЭРДЭНЭСИЙН ГЭРЭЛТ ЭХ ОРОН ЭХ НУТАГ МИНЬ ЭЭ
Үндэсний их бүтээн байгуулалтын жилүүдийн эхлэл
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ ХК
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани