- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уурхайг ашигласан өдөр бүр Польш 500.000 евро төлнө
Европын дэд шүүхээс Польш улс нь Герман, Чехийн хил дагуу байрлах уурхайг ашигласан өдөр болгон 500.000 еврогийн торгууль тооцно гэж шийджээ. Чех Польшийг Turów дахь хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай холбоотой өнгөрөгч 5 дугаар сард шүүхэд өгч Европын комиссоос болихыг шаардсан ч зогсоож чадсангүй. Одоогоор тус шийдвэрийг Польш үл ойшоосоор байгаа бөгөөд Даваа гарагт гаргасан мэдэгдлээрээ үргэлжлүүлж хийсээр байх болно гэдгээ хэлжээ. Польшийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пиотр Мюллер хэлэхдээ "Польшийн засгийн газар Turów дахь уурхайг хаахгүй. Turów дахь ажлыг зогсоовол Польшийн эрчим хүчний системийг доголдуулж, тогтвортой байдлыг алдагдуулна” гэжээ.
Уурхайг ажиллуулдаг төрийн байгууллага PGE-гийн мэдээлснээр Turów уурхай нь 2.3 сая Польш айлыг эрчим хүчээр хангадаг ба тус газрын маш чухал ажлын байр олгогч юм. Гэвч уурхай нь олон улсын маргааны төв болоод байгаа юм. Герман Чехийн зүгээс уурхайг байгаль орчинд хохиролтой гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг зогсоох хүсэлтэй байгаа хэдий ч тус 2 улс нь өөрсдөө нүүрсийг эрчим хүчдээ ашигладаг байна. Мөн 2019 оны судалгаагаар Польш улсын дотоодын эрчим хүчний 80 хувь нь нүүрснээс гардаг бол Чех 54 хувь, Герман 43 хувь байжээ.
Энэхүү маргаан нь PGE Чехийн хил рүү ухалтын ажлыг илүү ойртуулахыг мэдэгдсэнээр ширүүсжээ. Чехийн хилтэй ойролцоох оршин суугчид усны хэмжээ, тоос шороо болон дуу чимээний асуудлаар дургүйцлээ илэрхийлж байгаа аж. Ухалтын ажлаас болж худагнууд ширгэж, өөр тийшээ урсаж байгаа гэж оршин суугчид гомдоллож, нэгэн иргэн "XXI зуунд усгүй үлдсэн хүмүүсийг харж байна” гэж хэлжээ. Харин PGE-гийн зүгээс судалгаагаар харахад усны хэмжээнд ямар ч нөлөө байх ёсгүй гэдгийг тогтоосон байсан ба усыг халиулахгүй байхын тулд хаалтуудыг барьж байгаа аж.
Хүрэн нүүрс нь хамгийн үр ашиг багатай бөгөөд байгаль орчинд хамгийн их бохирдол үүсгэдэг байна. Европын холбооноос 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг зогсоох төлөвлөгөөтэй байгаа ч Польш улсын зүгээс тийм зүйл хийх боломжгүй гэдгээ илэрхийлж мөн л олон маргаан өдөөж байгаа аж.
Эх Сурвалж: CNN
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||