- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шивээ-Овоогийн цахилгаан станцыг асуудал хөдөлгөөнд орлоо
Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-д хийсэн
ажлын айлчлалынхаа хүрээнд тус БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ
компани болох "Стэйт Грийд” корпорацийн ерөнхий захирал Шүй Ейнбао тэргүүтэй удирдлагуудтай
нь уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр олон жилийн турш яригдсан боловч ажил хэрэг
болж чадаагүй Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих 4800 МВт-ын хүчин
чадалтай цахилгаан станцыг барих асуудлыг хөндөн ярилцсан юм. М.Сономпил сайд,
энэ төслийг дахин харж үзэж, тус улстай
эрчим хүчний салбарт шинэ шатанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа
илэрхийллээ.
Манай улсын засгийн газар тус корпорацитай 2005 онд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 4800 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих, уг станцаас гарсан эрчим хүчнийг БНХАУ-д экспортлох талаар хэлэлцэж, харилцан Санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Тухайн үед энэ цахилгаан станцад 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгааг хятадын тал хийж, цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулан 2009 онд УИХ-аар батлуулж байсан юм.
Харамсалтай нь тухайн үеийн Хамтарсан засгийн газар 100 хувь хөрөнгөө оруулж байгаа хятадын талаас дахин 51 хувийг хувь эзэмших тухай шаардсан байна. Ямарч хүн бүх хөрөнгөө гаргачихаад дээр нь дахин тодорхой хувиа бусдад эзэмшүүлнэ гэдгийг ойлгохгүй нь тодорхой. Хамгийн гол нь энэ тухайгаа бараг бүх шийдвэр гарсан хойно хятадын талд Хамтарсан засгийн газраас гэнэт мэдэгдсэн нь тэднийг гайхахад хүргэжээ. Тиймээс Хятад тал хөрөнгө оруулалтаа зогсоож, энэ цахилгаан станцын тухай сураг тасарчээ.
Харин энэ удаа Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд дээрх асуудлыг Монгол Улсын Засгийн газар дахин эргэж харах болсон тухай мэдэгдэж, хятадын талтай хөндөн ярилцлаа.
Хятадын тал энэ төслийг урагшлуулахын тулд хоёр улсын Засгийн газрын дэмжлэг чухал гээд цахилгаан станцын ТЭЗҮ-ииг дахин боловсруулах шаардлагатай бөгөөд Шивээ-Овоогийн цахилгаан станцыг барих "Санамж бичиг”-ийг хоёр тал дахин байгуулах хэрэгтэй гэв.
Ер нь энэ асуудлыг хятадын тал дахин нухацтай судлаж үзнэ, өнөөдөр хятадын эрчим хүчний хэрэгцээ өөрчлөгдсөн шүү гэж онцгойлон сануулсан нь манай монголчуудад цаг хугацаатай уралдаж асуудлаа түргэн шийдвэрлээрэй гэж хэлсэн үг байлаа.URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||