Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна

О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна

 

Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг “Цэвэр гар” хөтөлбөр эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын үгийг хүргэж байна. 
-Өнөөдөр Монгол хүн төрөхдөө хүртэл авлигаар төрж, төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна. Авлига бүх шатанд газар авсан.
Хүүхдээ төрүүлэхдээ эмч, сувилагч нарт мөнгө төлж, түүний дараа цэцэрлэг, сургууль, их дээд сургуульд боловсрол эзэмших, сургуулиа төгсөөд ажилд ороход гээд алхам болгондоо авлигад ээрэгддэг. Сүүлдээ авлига гэдэг монголчуудын хувьд хэвшмэл ойлголт болоод байна. Авлига авдаг хүмүүс ард иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгч байна гэж онгирдог, авлига өгөөд асуудлаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс нь хүртэл авлигачдыг хараад бахархах маягтай болчихсон. 
Авлига бол коронавирусаас илүү ноцтой асуудал. Улсын хөгжлийг зогсоож, залуучуудын боломжийг  хулгайлагч юм. Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орноос 111-т жагсаж байна. Тиймээс бид “Цэвэр гар” хөдөлгөөн өрнүүлж, гурван жилийн хугацаанд энэ тоог 50-иас доош оруулах зорилт тавьж байна. Жил болгон 20-иод байр урагшлахад гурван жилийн дараа 50-ийн жагсаалтад бид орж чадна. Авлигын эсрэг асуудалд МЗХ гэлтгүй хүн болгон нийгмийн эд эс бүхэн нийлж, өөрсдийнхөө энэ цаг үед авлигыг таслан зогсоох боломж байна. Үгүй бол авлигатай эвлэрч, хэзээ ч устахгүй байх аюул нүүрлээд байна. Тиймээс бусад иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь иргэдээ “Бүгдээрээ нэгдэцгээе” гэж уриалж байна. 
-Юуны түрүүнд та бүхэн ямар алхам хийх вэ? 
-Залуучууд, иргэд, авлигын асуудлаар хуулийн байгууллагад хандахаасаа айдаг, залхдаг. Тэгэхээр бид тэднийг төлөөлөн мэдээ мэдээллийг зохих шугамаар хуулийн байгууллагад дамжуулж, хойноос нь хөөцөлддөг байж болно. Иргэд бидэнд авлигатай холбоотой мэдээ мэдээлэл, баримтаа шуудангаар эсвэл биеэрээ авчирч өгөхөд бид хуулийн ферм, хуулийн ажилтнуудаараа дамжуулан холбогдох хуулийн байгууллагууд руу уламжлан арга хэмжээг авах гэх мэт ажлыг зохион байгуулж болно. Мөн хуулийн сургуулиуд, өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо зэрэг олон байгууллагатай хамтран ажиллах саналуудыг бид хүргүүлж байгаа юм. Соён гэгээрүүлэх болон бусад чиглэлээр хамтарч ажиллахаар Авлигын үл тэвчихэд ойлголт, хандлагын асуудал их чухал.  Тиймээс залуучууддаа авлигын хор хөнөөл, уршгийн эсрэг сургалтуудыг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 
 
 
-Яагаад танай холбоо авлигын асуудалд ийм анхаарал хандуулж байгаа юм бэ? Уг нь залуучуудын чиглэлээр хийх зөндөө ажлууд байгаа шүү дээ? 
-Тийм ээ, бид залуучуудын сурч боловсрох, нийгмийн идэвх хандлагуудыг идэвхжүүлэх гээд бусад ажлуудаа хийсээр байх болно. Гэхдээ Монголд иргэн болгоны өдөр тутам тулгарч буй авлигын асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашдаа залуучуудыг тэгш боломжоор хангах, сурч боловсрох эрхэнд ч нөлөөлж байна. Үүнийг бид таслан зогсоож, тэгш боломжтой нийгмийг үр хүүхдүүддээ хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тэр тусмаа нийгмээ цэвэрлэх энэ алхам залуучууд бидэнд хамгийн их хамаатай. Тиймээс авлига гэдэг бол залуу хүн бүрт, Монгол Улсын иргэн бүрийн тэмцэх ёстой асуудал. Авлигын хор хөнөөлийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.
-Монголын Залуучуудын холбоо төрийн бус байгууллага соён гэгээрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулахад бол ойлгомжтой. Яг тэмцэх чиглэлээр ажил хийх чиг үүргийн байгууллага биш байх? 
-Мэдээж бид хуульд заагдсаны дагуу, ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Хуульчид, хуулийн фирм, хуулийн байгууллагатай хамтран ажиллана. Магадгүй, хууль шүүхээр авлига авсан нь нотлогдсон, эсвэл авлига авч байгаад илчлэгдсэн хүмүүсийг нийгэмд жигшээх чиглэлийн үйл ажиллагаа ч явуулах байх. Өнөөдөр авлигын эсрэг цөхөрсөн хүмүүс авлигачид руу өндөг, гурил шидэж, хогийн сав руу чулуудахад ч бэлэн байгаа. Тийм болохоор авлига авдаг, авах гэж байгаа хүмүүс, авлигачид биднээс болгоомжлоорой. Битгий авлига аваарай, өгөөрэй. Өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр, цэвэр гараараа олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ тэжээгээрэй. Буруу гарын мөнгө хэрэггүй шүү. Цэвэр гартай хүн болгон сайхан амьдрах боломжтой байх ёстой юм шүү. Бид ийм нийгмийг цогцлооно. Үүнд залуучуудын хүч оролцоо маш чухал шүү гэдгийг хэлмээр байна. 
 
Мөн тэрээр нэмэлт болгож “МЗХ-оос илгээлтийн эзэд хөтөлбөрийг шинэчлэн сэргээж байгаа талаар сануулсан юм. Үүнд тус холбооноос наймдугаар сарын 25-наас ХНХЯ, ХХААХҮЯ дэмжлэгтэйгээр “Намрын ургац хураалт”-ын ажилд оюутан залуучуудыг оролцуулах ажлыг хийж байгаа бөгөөд оюутан залуучууд эхнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм.  Үүн дээр тариалан эрхлэгчдээс ургац хураалтанд оюутан залуучуудыг оролцуулах хүсэлт маш их ирж байгаа учраас их дээд сургуулиуд болон оюутан залуучуудыг намрын ургац хураалтын ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. Дашрамд сануулахад оюутан залуучууд 14-21 хоногийн хугацаагаар цалинтайгаар намрын ажилд туслалцах бөгөөд ажиллахын зэрэгцээ баг хамт олон нөхөрлөж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой юм байна. 
О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани