Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Рио Тинто” бидний найз мөн үү

Монголын хамгийн том, зэс, алт олборлогч "Оюутолгой” компанид 7000 монгол, гадаадын 400 иргэн ажиллаж байснаас 300-г нь өнгөрсөн долоо хоногт халав. Арван сарын өмнө халсан 1700 хүн дээр нэмэгдээд 2000, тэдний гэр бүлийг оруулаад тооцвол арваад мянган хүн орлогын эх үүсвэрээ нэг жилийн дотор алдлаа. "Ажлын байрыг цөөлөх нь уул уурхайн бизнесийн амьдралын мөчлөгийн нэг хэсэг… Зардлаа яаралтай хасах шаардлага бидэнд тулгарч байна” гэж "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Крейг Киннел дотоод сүлжээгээр түгээсэн захиандаа өгүүлжээ. Харин Монголын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Рио Тинто” дэлхий даяар үйл ажиллагааны зардлаа 1 тэрбум доллараар багасгаж буй тухай хэвлэл мэдээллийнхэнд учирлав.

Монгол Улс эдийн засгийн хямралд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь жилийн дотор 30 хувь унаж, өргөн хэрэглээний барааны үнэ 50 хувиар өсөж, сандарсан Засгийн газар нь Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гаргаад, уул уурхайг дэмжинэ, Оюутолгойн гүний уурхайг түргэн эхлүүлэхийг хичээнэ гэж зарласнаас хойш арав дахь хоног дээр нь энэ явдал тохиосон нь "Рио Тинто” бол бидний найз биш, харин түнш чинь гэдгийг өөрийн эрхгүй сануулав. Найз бол өөрийн эрх ашгаа золиослон чамд тусалдаг, харин түнш бол өөрийн эрх ашгаа тэргүүнд тавьж, бизнесийн ашгийн төлөө л хамтарч ажилладаг хуулийн этгээд юм.

Төгрөгийн ханш огцом унахаар Монголоос авч байгаа бүх бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ өсөж, үйл ажиллагааны зардлынх нь талыг эзэлдэг цалингийн сангаа багасгахын тулд ажиллагсдаа цөөлдөг нь бизнесийн жирийн үзэгдэл. "Рио Тинто” нь ашгийн төлөө ажиллаж, хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг арвижуулах үүрэгтэй, олон улсын биржид бүртгэлтэй учир бусад ижил компанийн адилаар хэдэн хүн ажилд авах, халах асуудлыг зөвхөн гүйцэтгэх засаглал нь хариуцдаг, тэгж чадахгүй бол удирдлагаа сольдог зүй тогтолтой. Шаардлагатай бол "Рио Тинто” ажилчдаа дахиад л цомхтгоно.

Монгол Улсын Засгийн газар стратегийн буюу эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх уул уурхайн орд газруудынхаа 34 хувийг эзэмших хууль гаргаж, "Оюутолгой”-н ТУЗ-д гурван хүнээ томилох болсон. Харин компанийн 66 хувийг эзэмшигч нь төслийг хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэх удирдлагыг томилон ажиллуулж, үйл ажиллагааны зардлаас нь тодорхой хувийг суутгаж авдаг. Манай төр засаг гуравны нэгийг нь эзэмшиж байгаа атлаа "Рио Тинто”- д бизнесийн түнш шиг биш, хувийн найз шигээ хандаж хөрөнгө мөнгө зээлж улс төрд ашиглан, заримдаа шахаж айлган, заримдаа гуйж аргадаж ирлээ. Бизнест нөхөрлөл биш, түншлэл л гэж бий. Эдийн засгийн өнөөгийн хямрал, найз, түнш хоёрыг ялгах ухаарал нь монголчуудад хэд хэдэн чухал сургамж өгч байна.

 

НЭГ. ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ МӨЧЛӨГТЭЙ

Төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгаас ялгаатай тал нь зах зээлийн эдийн засагт өөрийн мөчлөг гэж бий. Эхлээд өсөж хурдалж явсаар тодорхой хугацаа, нөхцөлд хүрээд гэнэт унаж, эсвэл аажмаар буурч, ямар ч өөрчлөлтгүй байснаа цочмог өгсөж, эсвэл аажмаар жигд дээшилж явах ба энэ бүхэн нь урт, богино хугацаанд давтагдахыг мөчлөг гэдэг. Тухайн орны эдийн засгийн хөгжлийн гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч үнэ цэнийн үйлдвэрлэл, нийл ү үлэлт, хэрэгцээний түвшинд зохицсон таатай харьцаа бүрдсэн нөхцөлд эдийн засгийн өсөлт тогтворждог. Үүнд материал, хөдөлм өр, санхүүгийн нөөцийн олдоц, тухайн орны Засгийн газрын бодлого гол орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Тодорхой хугацааны дараа тэнцвэртэй харьцаа нь алдагдаж, эдийн засгийн өсөлт бууран, зөв тохиргоо хийгдэхгүй бол хямарч, дараачийн тэнцвэртэй, тогтвортой харьцаа бүрдтэл үргэлжилдэг. Өсөлт, уналт гээд мөчлөгийн хэсэг тус бүр ямар хурд, нөлөөтэй байх нь улс орон болгонд ялгаатай. Монголын эдийн засгийн өсөлт, жишээ нь 1992 онд -9.3, 1995-2010 онд жилд дунджаар 6.5, 2011 онд 17.6, 2012 онд 12.4, 2013 онд 11.7 хувь байжээ.

 

ХОЁР. ГОЛЛАНД ӨВЧИН

Манай эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас бүрэн хамаардаг боллоо. Энэ салбарын хайгуулын явцад маш их мөнгө шаарддаг ч, юу ч олохгүй байх өндөр магадлалтай. Харин олсон тохиолдолд маш том, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байж тоног төхөөрөмж худалдан авч, олборлож, боловсруулаад зах зээлд нийлүүлдэг бизнес юм. Нэг сая долларын хөрөнгө оруулалт тутамд хамгийн цөөхөн ажлын байр бий болгодог салбар. Эцсийн хэрэглэгч нь хүнд үйлдвэрүүд тул эрдсийн барааны олон улсын зах зээлийн үнээс шууд хамааралтай. Тийм учраас улс орнууд уул уурхайн салбараас бүрэн хамаардаг биш, хөдөлмөр, мэдлэг илүү шингэсэн өөр салбарыг хөгжүүлэхийг зорьдог. Монголчууд энэ талаар ярих нь хийхээсээ түрүүлж, эдүгээ зөвхөн энэ салбараас бүрэн хамаарч, "Голланд өвчин” тусахад хүрээд байна.

 

ГУРАВ. ХАГАС АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Зах зээлийн эдийн засгийн мөчлөгийг удирдах, эдийн засгаа олон салбартай болгоход хувийн хэвшил, төр засгийн зөв зохистой хамтын ажиллагаа онцгой чухал үүрэгтэй. Ардчилсан нийгэмд чөлөөт, шударга сонгуулиар төр засгаа сонгон томилж байгаа нь ардчилсан нийгэм байгуулах ажлын хагас нь гэж үзэж болно. Үлдсэн хагас нь томилсон төр засгаа нийгэм нь хянаж засаж чаддаг болох явдал юм. Хагас биш, бүрэн ардчилсан нийгэмд л зах зээлийн эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрддэг.

Эдүгээ монголчууд хоёр дахь хагасыг нь хийж чадахгүй, төр засаг ч хянуулахад дургүй, ярихаас хэтрэхгүй олон жил булзааруулж ирсэн тул эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм. (Дэлгэрэнгүйг "Хуурамч ардчилал”. www.jargaldefacto. com ooc уншина уу)

 

ДӨРӨВ. ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭЛЭХ ШААРДЛАГА

Манайх шиг жижиг зах зээлтэй оронд хувийн хэвшлийн компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх, эцсийн бүтээгдэхүүн биш юм аа гэхэд амин чухал зарим эд ангийг нь үйлдвэрлэж чадвал том зах зээлд ажиллана гэсэн үг. Энэ чиглэлээр хурдан явах ганц арга бол өндөр бүтээмжтэй байх, харин үүнийг төр засаг биш өрсөлдөөн бий болгодгийг ухамсарлах явдал юм.

 

ТАВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮҮРЭГ

Засгийн газар өөрөө хөнгөлөлттэй зээл олгож, үнийг хязгаарлаж, бизнест оролцох тусам эдийн засгийн хямрал давтагдаж, удаан хугацаагаар үргэлжлэх боллоо. Уул уурхайн салбарт төр засаг оролцох тусам энэ салбарын мөчлөгийн уналт "урт настай” байдгийг бодит нөхцөл харуулж байна. Төр засаг уул уурхайн төслүүдэд хувь эзэмшиж, татвар төлөгч бидний мөнгөөр хөрөнгө оруулахын оронд хүн, байгалийн аюулгүй байдалд хал болохгүй үйл ажиллагааны стандарт тогтоон, чанд мөрдүүлж, эцсийн бүтээгдэхүүнээс нь байгалийн баялаг ашигласны төлбөрөө (роялти) авах нь дээр бус уу.
jargalsaikhan
”Рио Тинто” бидний найз мөн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани