Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Амаржаргал: “Рио Тинто” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад нэг тэрбум ам.доллар зарцуулна

 

Х.Амаржаргал: “Рио Тинто” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад нэг тэрбум ам.доллар зарцуулна

 

"Ярилцах цаг” булан "Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргалтай тус групп уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах дэлхий нийтийн зорилттой хэрхэн хөл нийлүүлэн ажиллаж байгаа талаар ярилцлаа. Ногоон хөгжилд түүчээлэх гол түүхий эд зэс болж ирээдүйд шатахуунаас дутахгүй эрэлттэй болно гэж буй энэ цаг үед "Рио Тинто” групп олборлолтоос гадна техник технологи, ажлын арга барилдаа шинэчлэл хийн 2024 он хүртэл таван жилийн хугацаанд нэг тэрбум орчим ам.долларыг зарцуулж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. 
 
-Дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах бодлогыг танайх хэр чухалчилж үздэг вэ?
 
-Уур амьсгалын өөрчлөлт бол ганц, хоёрхон улсын асуудал биш. Олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал.
Үүнд "Рио Тинто” шиг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч бас хариуцлагатай хандаж, санаачилгатай оролцох ёстой. Энэ үүднээс "Рио Тинто” группийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх стратегиа боловсруулан энэ чиглэлд тууштай ажиллаж байна. Анх 2008 онд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийн ялгарлаа үйлдвэрлэлийн хэмжээнд даруй 46 хувиар бууруулсан байна. 2020 онд бид уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өөрсдийн шинэ зорилгоо дэвшүүлж, 2050 он гэхэд манай бизнесийн бүх үйл ажиллагаанд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй бизнес болохыг зорин ажиллаж байна. 2018 онд "Рио Тинто” нүүрсний бизнесээсээ татгалзсанаар чулуужсан түлшний үйлдвэрлэлээс ангид анхны бөгөөд одоогоор цорын ганц уул уурхайн гигант компани болоод байгаа. Энэ цагаас хойш бид 1.1 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж, бидний үйл ажиллагааг нь хариуцдаг дөрвөн төсөл тутмынхаа гуравт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж байна. Энэ нь салбарын дундажтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Мөн 2020-2024 оны хооронд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд нэг тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо зарлаад байгаа. Бас энэ жилийн хувьд нэг онцлох зүйл байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгмийн идэвхтэй хувьцаа эзэмшигчдийнхээ тогтоолыг энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нээлттэй хэлэлцэн, дэмжсэн Австралийн анхны компани боллоо.
 
-Одоогоор энэ хүрээнд хийсэн бодитой ямар ажил байгаа бол. Уур амьсгалын өөрчлөлт гэхээр нэг тийм биднээс хол сэдэв шиг сонсогдоод байдаг тал бий?
 
-Автомашинаас эхлээд гүүр, барилга байгууламж, компьютер, гар утас гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй материалыг ханган нийлүүлдэг уул уурхайн компанийн хувьд бид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй байдаг уул уурхайн компанийн хувьд хүлэмжийн хийн ялгарал багатай ирээдүйг бүтээлцэхийн төлөө үйлдвэрлэлийн шат бүртээ хариуцлагатай, ногоон ирээдүйг бүтээлцэхийн төлөө ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт биднээс гурван нүүдлийн цаадахыг хардаг байхыг шаарддаг учраас аль болох алс, хэтийг харсан байдлаар бид асуудалд ханддаг. Энэ хүрээнд Канад улсын Засгийн газар, "Apple” компанитай хамтарсан ELYSIS төслийн үр дүнд хүлэмжийн хийг 100 хувь шүүгээд зогсохгүй хүчилтөрөгч ялгаруулах боломжтой технологийг 2024 оноос нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ технологийг хэрэглээнд оруулснаар зөвхөн Канадад л гэхэд жилд 1.8 сая автомашиныг замын хөдөлгөөнөөс гаргасантай тэнцэхүйц хэмжээний буюу долоон сая тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах юм.
 
Олон улсын зэсийн холбооноос санаачилсан хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу "The Copper Mark” батламжаар 30 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг хангасны эцэст "Рио Тинто”-гийн Кеннекотт болон Оюутолгой шагнагдсан.
 
Кеннекотын хувьд гэхэд 2.8 сая тонн зэсийн хаягдмал металлийг дахин ашигласан. Энэ нь 6400 айлыг, бараг манай нэг сумын төвийнхнийг цахилгаан утсаар хангахуйц хэмжээний зэсийн хаягдлыг дахин эргэлтэд оруулсан гэсэн үг юм.
 
Зэс, хөнгөн цагааны үйлдвэрлэлдээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахаар ийнхүү эрчимтэй ажиллаж байгаагаас гадна хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын гангийн үйлдвэрлэгч "POSCO” групп, түүний өмнө БНХАУ-ын гангийн үйлдвэрлэгч "Baowu Steel” групп, Бээжин хотын Цинхуагийн их сургуультай хамтраад 2050 он гэхэд ган үйлдвэрлэгчид хүлэмжийн хийн ялгарлыг тэг түвшинд хүргэхэд ямар боломж байгаа талаар том судалгааны ажлыг эхлүүлсэн.
 
-Уур амьсгалын өөрчлөлтийн гол цэг нь Монгол гэж үзэх шинжээчид бий. Монголд тэгвэл "Рио Тинто” уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар бодитой ажил хийж байна вэ. Мөн цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар хуваалцаач?
 
-"Рио Тинто” групп Оюутолгойн уурхайн үйл ажиллагааг явуулахдаа усны хэрэглээг урьтал болгон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахыг зорьдог. Бидний үйл ажиллагаа явуулж буй говь нутагт ус чандмань эрдэнэ. Хэрэглэж байгаа усаа хамгаас илүү дээдэлж, хамгийн багаар, хэрхэн үр ашигтай хэрэглэх вэ гэдэгт томоохон төлөвлөлт төлөвлөгөө гарган ажиллаж тодорхой амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгойтой ойролцоо уурхайнуудтай харьцуулахад Оюутолгойн усны хэрэглээ гурав дахин бага. Энэ нь хэрэглэсэн усныхаа 80-90 хувийг дахин ашигладагтай холбоотой юм.
Уурхай хэдийгэр газрын гүний ундны болон ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжгүй, маш их эрдэсжилттэй, давсархаг, зөвхөн үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой усыг хэрэглэдэг ч дусал бүрийг арвилан ашигладаг.

Өнөөдөр "Рио Тинто”-гийн менежментийг нь хариуцдаг дэлхийн 35 улсын 60 гаруй төсөл, уурхай байгаагаас зургаан уурхайд бид ус ашиглалтын ил тод, нээлттэй менежментийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Оюутолгой. Саяхан танилцуулсан хоёрдугаар улирлын тайлан мэдээгээр Оюутолгойн уурхайд ашигласан усныхаа 89 хувийг бид дахин ашигласан. Энэ нь олон улсын хэмжээнд нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг хамгийн доод түвшинд барьж буй онцлохуйц үзүүлэлт юм. 2023 он гэхэд бид группийн хэмжээнд бүхий л уурхай дахь ус ашиглалтынхаа талаарх мэдээллийг яг Оюутолгой шиг ил тод, нээлттэй тайлагнадаг болно.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.Амаржаргал: “Рио Тинто” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад нэг тэрбум ам.доллар зарцуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани