Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хямралын гурав дахь шалтгаан

Хямралын гурав дахь шалтгаанМонгол Улс мөнгөгүй болов. Бүгдээрээ мөнгө хайх өвчин тусчихаж. Мөнгө олохын тулд түрүүчийн уул овоо шиг их мөнгө яагаад алга болсны учир шалтгааныг олох ёстой. Тийм биш гэж үү ?! Ингээд амласан ёсоор "Хямралын гурван шалтгаан” өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
Түүхийн эмгэнэлт давтамж
Улс төр-эдийн засгийг салгаж буй жийрэг нь Монголын банкууд юм. Банкуудыг төрийн мэдлээс салгасан ба тэр тусмаа улсын төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Төв банкийг төрийн мэдлээс салгасан нь арилжааны банкууд төрийн бодлогод огт захирагдахгүй болж байна. Захирагдахгүйгээр барахгүй төрийн мөнгөөр луйвар хийж эдийн засгийн хямрал руу чирсэн юм. Энэ бол ёстой "чоно борооноор” гэгч юм.
Өнөөгийн хямралын эхний том шалтгаан нь гадаад хөрөнгө оруулалт буюу Рио Тинто байсан бол хоёр дахь том шалтгаан нь арилжааны банкууд юм. Тэртээ 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар яг ийм банкны хямралаас болж унаж байсан. Тэр үед төр нь банкаа иддэг байсан бол одоо банк нь төрөө иддэг болж байр нь солигдсон байна. Гэхдээ түүх давтагдаж байна, гэхдээ ухарч. Юм гэдэг сонин шүү !!!
Ажигламтгай хүнд "Рио Тинто”-д Н.Алтанхуягийн бичсэн захидал, ОХУ-д "Эрдэнэт”-ийг хувьчлах асуудлаар Ж.Наранцацралтын бичсэн захидал хоёр буцан давхцаж байна. Үндсэн Хуулийн нэмэлтийг эхнээс нь буцааж байна. Арилжааны банкуудын хямрал Засгийн газрыг доройтуулж байна. Яг дарааллаараа буцаж байна. Өмнөхөөс ялгаатай нь бүх үйл явц давтагдаж байгаа ч АН бужигнахгүй, сөргөлдөгч талын аль аль нь ганц гишүүнтэй үлдсэн өмнөх сургамжаа мартахгүй байна. Гэхдээ үйл явц давтагддагаараа давтагдаж, ганц гишүүнтэй үлдвэл яах вэ ? Тэгвэл эв нэгдэл нь сөрөг байдлаар үйлчилнэ гэсэн үг.
АН-д хагарал гарч "МоАХ” фракц Засгийн газартайгаа тэрсэлдэж эхэллээ. Ер нь бол АН-ын сүйрэл дандаа МоАХ-ын бодлогогүй ойворгон "партизан”-уудын хийрхлээс үүдэлтэй. АН-ынхан тэдэнд ”юм хэлж” чаддаггүй, айдаг. Коммунизмыг унагасан тэд зөвхөн "унагах” ажилд л суралцсан юм. Хаа очиж МАН-ын партизанууд төр засаг, намаа унагана гэж хэзээ ч дайрдаггүй, ингэнэ гэж тэдний зүүдэнд ч ордоггүй юм. МАН ахмад үеэ яаж хаяж, яаж гомдоолоо ?! Ингэх тусам нь тэд нь нам гээд ёстой хөлөө хугалчих шахна. Гэтэл МоАХ-ын партизанууд болохоор юм л бол төр засгаа унагана гэнэ, болохгүй бол намаа унагана гэж дайрна. МАН-ын партизанууд нам төрийг байгуулсан бол АН-ын партизанууд төр нурааснаас өөр юм хийгээгүй…
Гэхдээ ардчиллын анхдагчдын олонх энэхүү "унагадаг” партизануудаасаа холдсон бөгөөд тэдний нэрийг барьсан этгээдүүд л намаа самарч тоглодог болоод удсан. Гэвч энэ бол жич ярих асуудал юм. Одоо бол "МоАХ” буюу партизанууд хэнийг сөрдөг вэ ? "Алтан гадас” фракцыг. "Алтан гадас”-т МоАХ-ноос бусад хоёрдугаар үеийнхэн харъяалагддаг. 1996 оны сонгуулиар М.Энхсайхан Ерөнхий сайд болоод МоАХ-ны нөлөөг тас цохисон. Үнэндээ АН доторх хямрал энэ үеэс эхтэй. Энэ утгаараа МоАХ-ныхны хувьд "АН бол олон намын нэгдэл” гэж хэлсэн Н.Алтанхуяг, "Нам бол хувьсгалчдын байгууллага биш” гэж хэлсэн М.Энхсайхан хоёр онцын их ялгаа байхгүй.
Хувьсгалын анхдагчдыг бүртгэх гэсэн олон удаагийн оролдлого энэ самраачингуудаас болж бүтэхгүй байгаа. "Жинхэнэ ардчилагчид” хаана байна ? Энэ бол АН-д байнга гарч ирдэг "мөнхийн асуудал” юм. Их гүнзгий, учир утгатай, алсын нөлөөтэй зөрчил юм. Аргаа барсан зарим нь хувьсгалын анхдагчдыг тодруулах номоо гаргаж эхэлсэн. Гэвч түүнийг нь уншдаг хүн АН-д байхгүй. Энэ магадгүй чөтгөрийн тойрог дэвхцэж эхэлсэн заагтаа ирж байгаагийн нотолгоо байх. Өнөөдөр яг түүх давтагдаж, МоАХ-ны гол удирдагч нь Ц.Элбэгдорж болжээ. Ялгаатай нь тэр үед Ерөнхий сайд болсон, өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон. Тэр хувьсгал хийж ханасан баймаар юм, партизан болж залхсан баймаар юм ?! Ц.Элбэгдорж хэзээ ч ухаан суухгүй гэдэг нь нэн тодорхой юм…
Гол буруутан
"Рио Тинто”-той хийсэн сунжирсан маргаан ба гадаад орчны таагүй байдлаас шалтгаалж дотоодод валютын хомсдол үүссэн гэж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тайлбарладаг. Үүний улмаас инфляци гаарч төгрөгийн ханш 30 хувь (одоо ч 40 болчихлоо л доо) суларсан гэж өөрийгөө хаацайлдаг.
Монгол банк ямар үүрэгтэй байгууллага вэ? Монгол банкны тухай хуулинд Монгол банкны үүргийг зааж өгсөн 4 дүгээр зүйл хоёрхон заалттай. Тэнд:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Өнгөрсөн хоёр жилд Монгол банк энэ "хоёрхон” үүргээ биелүүлээгүй. Төгрөгийн ханш 30 хувь унасан, энэ нь үндэсний эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн. "Хууль бол хууль, хэрэв хууль хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох ёстой” гэж ярьдаг сөрөг хүчний улстөрчид ч, Ерөнхийлөгч ч Монгол банкны хариуцлагыг, тов тодорхой хуулийг огт дурдахгүй байна. Гэтэл Н.Золжаргал хуулинд заасан үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, бүр унагасан.
Ердөө улс төрийн хурц хямралын эхлэлийг хүртэл буюу хаврын чуулганаар давхар дээлний асуудал орж ирэх хүртэл эдийн засагт ганцхан сөрөг үзүүлэлт байсан, энэ нь төгрөгийн ханшны уналт. Түүнээс бус төсөв гацаагүй, санхүүжилтүүд цагтаа хийгдэж л байсан, цалин хөлсийг цагтаа тавьснаар барахгүй эхний улиралд багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмсэн. Өөр ямар ч асуудал ярьж байгаагүй. Тийм биз дээ…
Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг баалдаг ганц юм нь "Төгрөгийн ханш уналаа, үүнээс болж ард түмний амьдралд хүнд цохилт боллоо” гэж байсан. Санаатай санаагүй нь бүү мэд, сөрөг хүчин энэ асуудлыг тавихдаа хэзээ ч "Монгол банк” хуулиар оногдсон үүргээ биелүүлсэнгүй гэж шүүмжлээгүй, ганцхан Засгийн газрыг буруутгасан. Гэтэл төгрөгийн тогтвортой байдал бол Засгийн газарт биш шууд Монгол банкинд, ганцхан энэ газарт л хамаатай, хуулинд өөр хариуцах эзэн байхгүй. Дам дамаа хариуцлага хуваалцвал Монгол банкыг харъяалдгийн хувьд УИХ-д өөрт нь оногдох учиртай.
Ингэхээр МАН-ын улстөрчид ч, Ерөнхийлөгч ч хуулиа мэддэггүй, эсбөгөөс худал гөрдөж байна. Үнэндээ бол гөрдсөн юм.
Гэвч үүний цаана том шалтгаан бий. Сүнзийн сургаальд бичсэнчлэн "Тухайн нөхцөл дэх бүх юмс үзэгдэл уялдаа холбоотой, харин тэр уялдаа холбооны тэнцвэрт цэгийг олж мэдрэх, хөдлөх нь чухал” гэдэгчлэн тулалдаан яг нэг цэгээс эхэлсэн юм. Эхний өгүүлэлд гадаад хөрөнгө оруулалт хэрхэн боомилогдсоныг өгүүлсэн. Энэ удаад тэр боомилолтоос хэн ашиг олсныг илрүүлэх юм. Ингэхдээ саяхан болж өнгөрсөн давхар дээлний асуудлын өрнөлөөс шалтгааныг гаргаж бичвэл илүү тодорхой ойлгогдоно. Гурав дахь шалтгаан энд байнга дурдаж байгаа улстөрийн шалтгаан, "МоАХ”, "Үндсэн хууль” түүний нэмэлт, улс төрийн хүчний дахин хуваарилалт.
Өрөг
Талууд тулаанд бэлтгэж, хүчээ бүлэглэн байршуулж байв. Би ч "Хэрэв анзаарвал” өгүүлэлдээ сануулж л байсан. Ц.Элбэгдорж яагаад гэнэт Японд нуруугаа эмчүүлэхээр явав, явах явахдаа түүнийгээ заавал сүржин зарлаж буйн цаана ямар учир байв ? гэж. Энэ бол "давхар дээл тайлах хууль” орох үндсэн бэлтгэл байсан агаад хэрэв АН-ын Засгийн газар хүнд байдалд орвол авралын гараа сунгахгүй л гэж алс хол одсон хэрэг байлаа.
Яг түүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт очиж, Х.Баттулгын "шинэ сум” төсөлтэй танилцав. Энэ хоёр бол Н.Алтанхуягийн Засгийн газар унахад дараагийн Ерөнхий сайдад дэвших хамгийн өндөр магадлалтай хоёр. Энэ гурвыг юу холбодог вэ? Эрх ашиг уу ? Фракцууд уу ? Үгүй юм, энэ гурвыг банк холбодог.
Тэр холбооны гол зангилаа, тулгуур нь Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал юм. Энэ зангилаа Н.Золжаргалаар өөрөөр хэлбэл арилжааны банкуудаар дамжихаараа МАН руу бүр ч гүнзгий нэвтэрдэг. Үүнийг "ЭБЭ” эвсэл гэе. (Ц.Элбэгдорж, Х.Баттулга, З.М.Энхболдуудын товчлол, толгойлогчийн нэрийн товчлолтой яг таарч байгаа тул цаашид ингэж бичнэ.) Гэхдээ тэд Ерөнхий сайдыг авахаар тохиролцоогүй гагцхүү мөнгөний сүлжээгээ хамгаалах, Н.Алтанхуягийг бүрэн хяналтандаа авахаар тохирсон юм. Тэд тун болгоомжтой ажилласан. Ямар хүүхдүүд байгаа биш !!! "Жоомоо алах гээд байшингаа шатаав” гэгчээр Н.Алтанхуягийг шууд хөнтөрчихвөл АН-ын Засгийн газар унах ба хариуцлага тэдэнд оногдоно. 1996 оны түүх давтагдана. Тиймээс Н.Алтанхуягийг давхар дээл тайлах нэрээр Н.Удвал гэдэг лээвчиг, А.Гансүх гэдэг торон бандаажтай үлдээж шалдлаад оронд нь өөрсдийн дээлийг нөмөргөнө гэж тооцжээ. Ингэхдээ Ерөнхийлөгч өөрийн мэдэлд таван яам (Шадар сайд, Хөгжлийн, Уул уурхайн, Хууль зүй, Зам тээврийн) авах болжээ.
Хаврын чуулган эхэлмэгц давхар дээлний асуудал орж ирэх ёстой байлаа. Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл буюу давшилтын галын бэлтгэлийг МАН хариуцан хийв. Учир нь МАН Ерөнхийлөгчийн бүрэн хараат байдалд байв. Н.Энхбаяр л 1998 онд АН-д ийм нөлөөтэй байсан байх. Өнөөдөр бодит байдалд "Алтан гадас” урвуугаар бий болсон. 1997 онд Н.Энхбаяр толгойлж, Ц.Нямдорж зуучилж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Р.Гончигдорж нар АН-аас тэргүүлж, Н.Энхбаярын дөрвийн бүлэг МАН-аас оролцож, "ХХБ”, "Хадгаламж” санхүүжүүлж, нам дамнасан бүлэглэл байгуулсан нь АН-ыг ганц сайхан самарсан. Харин энэ удаад Ц.Элбэгдорж толгойлж, Т.Бадамжунай зуучилж, МАН-аас өнөөгийн удирдлагууд оролцож, АН-аас МоАХ хамрагдаж, "Голомт”, "ХХБ”, "Улаанбаатар” банк санхүүжүүлж байна.
Ц.Элбэгдорж л Ө.Энхтүвшинг унагаж, М.Энхболдыг намын даргаар тавьсан, ингэхдээ улстөрийн нөлөөллөөс илүүтэй санхүүгийн хөшүүргийг гарамгай ашигласан юм. Үнэнийг хэлэхэд эмгэнэлт үү, хошин уу гэдгийг нь би сайн мэдэхгүй байгаа юм, ямар ч гэсэн жүжиг л юмдаг.
Ингээд улстөрийн хүний харьцаа Н.Алтанхуягийн гэхээсээ илүүтэй "Ерөнхий сайдаар ажиллагч этгээд”-ийн талд илэрхий ашиггүй болсон. Гэхдээ Н.Алтанхуяг нэг давуу талтай байсан нь Засгийн газар дахь фракцын төлөөллөөрөө дамжуулж намдаа үнэмлэхүй давуу байр суурьтай болоод байсан ба МАН-ыг тэнцвэржүүлэгчээр "Шударга ёс” эвслийг талдаа татаад байв.
Н.Алтанхуяг "ямар нэг юм” болоод байгааг мэдэрч байсан, гэхдээ шалтгаан нь яг юунд вэ? гэдгийг нарийвчлан тодорхойлж чадахгүй байсан байх. Түүнийг илрүүлэхээр оролдох нь нөгөө талдаа хардлага төрүүлэх аюултай байв. Дээрээс нь эргэн тойронд байгаа нөгөө талын нөхөд хийгээд шар завжтай зөвлөхүүд нь буруу мэдээлэл өгч төөрөгдүүлж байлаа. Н.Алтанхуяг шиг зөвлөхүүдтэй байснаас циркээс тоть авчраад сонсоод сууж байсан нь хамаагүй дээр. Фракцуудын аль нь найдваргүй вэ ? Хэрэв найдваргүй бол яагаад ? Хүч үндсэндээ фронтын хоёр талд жигдэрсэн байв. Хүчээ байршуулчихсан, их буу галлаад эхэлсэн ба намрын чуулган эхэлмэгц давшилт эхлэх ёстой.
Яг энэ тэнцвэр дөнгөж тогтмогц нөгөө гайт агшин гэгчээр Г.Уянга гэв гэнэт ороод ирэв. Ганц Г.Уянгын хүч бага, түүнийг тоох хүн эхэндээ бараг ганц ч алга байв. Гэвч хүч хэдий бага ч хэрэгтэй үед хэрэгтэй байрлалаас яг тэнцвэрийн цэгийг нь олсон тохиолдолд тогтсон системийг аймшигтай сүйтгэж болдгийг Г.Уянга харуулсан юм. Би мэдэж байгаагийн хувьд Г.Уянгыг онцлоод байж магадгүй, гэхдээ л энэ бол онолын талаасаа ч, практикийн талаасаа ч гарцаагүй үнэн. Нөгөө талаас Г.Уянга аль ч талд орохгүйгээр хөндлөнгөөс байдлыг харж байсан учраас ямар ч нөлөөлөлгүй "зөв” мэдээлэлтэй байв. Засгийн газрын эсрэг хүчний төлөвлөгөө "төгс” боловсрохын өмнөхөн Г.Уянгын үйлдэл гэнэтийн юм болж, яалт ч үгүй тулаанд орохоос өөр аргагүй нөхцөл рүү орчихсон хэрэг л дээ. Хөдөлгөөн ахиад 7 хоног хойшилсон бол өнөөдөр асуудал огт өөрөөр шийдэгдэж Засгийн газар уначих байсан юм.
МАН олон нийтийн сэтгэл санааг бэлтгэх зорилготой жагсаалаар тулааныг эхлүүлсэн юм. Бүрээ бөмбөр, туг далбаа, уриа лоозон хангинаж яалт ч үгүй тулаан эхлэв. МАН УИХ дахь бүлгээ сахилгажуулжээ. МАН-ын Ж.Мөнхбат дарга жагсаал цуглаанаа яруу найргийн арга барилаар хийв. Уг нь шүлэг унших улс төр хоёр их өөр л дөө. Мөн МАН гудамжинд үлдсэн нам, иргэний нийгмийн байгууллагууд гэгчийг мөнгөөр талдаа татжээ. Үүний тулд С.Баяр ирээд байв. Засгийн газар руу галын бэлтгэл хийж үй түмэн асуудлаар булав. Өөрийгөө суут стратегич гэж боддог тэрбээр өөрийнхөө намын системийг шинжлэхээ мартаж орхижээ.
Гэтэл МАН-ын далдаас зохион байгуулсан иргэний нийгмийн жагсаалд Г.Уянга оролцож, асуудлыг буцаагаад МАН руу шидчихжээ. МАН-ынхан "Хөдөлгөөнүүд найдваргүй юм, урвачихлаа” гэсээр хоцров. Г.Мөнхбаярын шүүх хурал ч давхцаж, ялыг нь гурав дахин богиносгосон тул яг үүний төлөө хүчтэй хамтрагч хайж байсан хамгийн эрүүл, тэмцэгч хөдөлгөөнүүд Г.Уянгын талд орчихов. Бусад нь ахиж жагсах хүн хүчгүй болоод таржээ. МАН гацаанд орсон тэрхэн зуур буюу ердөө хоёрхон хоногийн дараа Г.Уянгын сандалтай цуглаан залгаж баллуурджээ. МАН-д талбай үлдсэнгүй. Үүнийг хийлгэхгүй байхын тулд МАН, АН их хүчин чармайлт гаргаж, өөрийн мэдлийн хэвлэлээр дайрсан ч хугацаа богинодож тусыг эс олов.
Г.Уянгын цуглаанд "дандаа хөгшчүүд ирж нарлажээ” гэж баалсан авч өнөөгийн сурвалжлагч хүүхдүүд хүн таньдаггүй, тэр хөгшчүүлийн дунд хуучин УТТ-ны орлогчид, геологи-уул уурхайн сайд, яамны ахлах мэргэжилтэн, Төвбанкны ажилтан, төлөвлөгөөний комиссын луугарууд цаасан дээр уриа бичээд бариад сууж байсан. Хэрэв сонирхож байвал цуглааны зургийг үзээд хууччуулаас хэн хэн байсныг асууж болно. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн бүтэн цагийн ярилцлага өгснийг жагсаалын хоёр дахь өдөр дэлгэцээр үзүүлсэн. Хамгийн их аймшгийг МАН мэдэрсэн байх, учир нь тэдний найдвартай түшиг тулгуур, суурь гэгдсэн хөгшчүүд намынхаа бус Г.Уянгын цуглаанд олноор ирсэн байв. МАН-ын залуу удирдагчид "Бид яагаад сандал сэтгэсэнгүй вэ?” гэж халаглаж байсан.
МАН юуны төлөө дайрахаа ч мэдээгүй, давхар дээлний асуудлыг л уриа болгон дайрчээ. Гэтэл асуудал огт өөр "юманд” байсан. Яг тэр "юм руу” нь Г.Уянга цохилт өгсөн юм. Тэр бол Монгол банкны удирдлагад хариуцлага тооцох шаардлага байлаа.
Гэнэтийн эргэлт
Олон хүн мэдээгүй, сонсоогүй болохоос Г.Уянга эвслийн бүлгийн хурал дээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг гэнэт дуудаад хүнд шахаанд оруулсан юм. Бүлгийн хурал дээр тавьсан түүний 10 асуулт хуйвалдагчдыг цочроожээ. Асуудлыг өргөн хардаг хөндлөнгийн ажиглагч л юмны голыг олж хардаг. Г.Уянга чухам яг тэр голт зүрх рүү нь дайрчээ. Хамгийн сонин нь Г.Уянгад АН, МАН-ын ахмад зүтгэлнүүд, мэргэжилтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн бараг бүгдээрээ туслаж зөвлөж байсан юм.
Олон нийтэд үнэхээр таалагдахгүй төдийгүй бодит дарамт болоод байгаа төгрөгийн ханшны уналтыг Монгол банк хариуцдаг. Тиймээс Монгол банкинд асуудлыг шилжүүлж удирдлагатай нь хариуцлага тооцвол Засгийн газар уснаас хуурай гараад явчих байсан юм. МАН ба Ерөнхийлөгчийн талынхан бэлтгэлдээ улайрахдаа ханшинд хэтэрхий ач холбогдол өгч өндөрт өргөөд байсан тул эргээд мэхэндээ унах болов. Г.Уянга "Төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гол үүрэг Засгийн газраас илүүтэй Төв банкинд хуулиар оноогдсон. УИХ ажлаа хийж, Төв банкинд хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгджээ. Н.Золжаргал мянган зовлонгоо тоочсон ч хууль бол хууль, төгрөгийн ханш унасныг ганцхан Төв банк, түүний удирдлага л хариуцах ёстой. Өөр заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй.
Бас Ц.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүжинийг огцруулах асуудлыг оруулж ирснийг Г.Уянга аваад гарчээ. Хэрэв Х.Тэмүжин огцорсон бол Засгийн газарт явагдаж байсан ганц эрчимтэй шинэчлэл зогсох ба түүгээр дамжин Засгийн газрын нэр хүнд ч унаж, гарцаагүй ялагдах нөхцөл рүү орохоор байсан юм. Нөгөө талаар Х.Тэмүжин "ЭБЭ” бүлэглэл ба Засгийн газрын зөрчил дунд яалт ч үгүй кабинетийнхаа эрх ашгийг хамгаалснаас нөгөө талдаа буруутгагдаад байв. Энэ бол Засгийн газраас арилжааны ХХБ-ны тэрбум ам.долларын гадаад бондод баталгаа гаргаж өгөх асуудлаас улбаатай зөрчил юм.
Яг энэ цэгээс асуудал эргэв. Засгийн газрыг унагах гол асуудал эргээд УИХ руугаа ороод иржээ. МАН болон "ЭБЭ” эвслийн Засгийн газрыг ороосон хамгийн хүнд асуудал өөр субьектэд тодорхой хэлбэл "Монгол банк”-нд шилжив. Уг нь бол МАН энэ асуудлыг хаяж болохгүй байсан юм, гэвч цаад эзэд нь энэ тал дээр хэтэрхий эмзэг учраас асуудлыг дарахыг хичээж эхэлжээ. Бүр улайрсан шинжиндээ орсон нь АТГ-аас Н.Алтанхуягийн охиныг шалгаж байгаа талаар мэдээлэл түгээв. Гэвч эцгийн ял, гавъяа аль нь ч хүүд хамаагүй, тэгээд ч энэ нь илэрхий увайгүй үйлдэл болсон тул олон нийт АТГ-т зэвүүцэв. Тэр зуур Ерөнхий прокурор Д.Дорлигжав АТГ-ын дэд дарга Ч.Хурцыг нэг өдөр "торны цаана ажиллуулж” айлгажээ. АТГ айгаад дуугаа хураачихав. Ч.Хурц бол эдийн засаг, банк манк гэвэл үнэндээ тугалга цутгасан годил юм.
Засгийн газрыг дайрсан шүүмжлэл Монгол банкинд шилжмэгц "давхар дээл”-ийг гол асуудал болгон хөөрөгдөх замаар Төв банкнаас олон нийтийн анхаарлыг холдуулахаар улайран зүтгэжээ. Н.Алтанхуяг ч зүгээр суусангүй, МАН-д цохилт өгөхийн тулд Д.Сугарын асуудлыг сөхөв. МАН эхлээд өмөөрөх гэж үзсэн ч дараа нь "Манай намд хамаагүй болсон” гэж Д.Сугарыгаа жийв. Гэтэл асуудлын голыг бас л хараагүй, учир нь давхар дээлийг тайлах хууль амжилттай батлагддаг юм гэхэд Үндсэн хуулийн 29.1 заалтаар Цэц унагах боломжтой ба үүнд Цэцийг дуулгавартай болгохын тулд л нэг гишүүн Д.Сугарыг дарамталсан хэрэг шүү дээ. Цаашид ийм дарамтууд олон гарсан. Давхар дээлийг тайлахад ганц саад болох заалт бол Үндсэн Хуулийн энэ заалт байсан юм.
Үүнийг ч Г.Уянга ярьж Ерөнхийлөгч хэрэв асуудлыг төгс шийдэх эрмэлзэлтэй бол Үндсэн хуулиндаа эхлээд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж мэдэгдэв. "Үндсэн хууль” зөрчсөн хууль батлах эрх УИХ-д байхгүй ба ядаж байхад энэ өөрчлөлтийг Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хамтарч хийсэн учраас Ерөнхийлөгч илүү хүнд шахаанд оржээ. Тэр тусмаа Үндсэн Хуулийг өөрчлөхийг хамгийн их шаарддаг хүн Үндсэн хуулиа дагаж мөрдөхийг уриалсан ба энэ нь хууль зүйт нийгэмд амьдарч байгаагаа үргэлж дурддаг АН-ынханд хүчтэй нөлөөлжээ.
Ийнхүү яарч орсноос будлиан тагтагтаа тулжээ. МАН хүмүүсээ хайрцаглаж чадсан ч АН-ын талын дэмжлэг илт дутав. МАН-ын гишүүн Ц.Нямдорж чухамхүү тоглолтыг илчилсэн үг хэлжээ. Тэр Ерөнхийлөгчид "Хуулиа эргүүлэн тат” гэж зөвлөв. Чухам тэгэхэд л Ц.Элбэгдоржийн Япон явсан хэрэг гарч, хуулийг буцаан татсангүй, цааш нь зүтгүүлэв.
Х.Баттулга тэвчээргүйгээрээ өөрийн хүмүүстэйгээ хамт эсрэг кноп дарж "илрэв”. АН дотор бужигнаан үүсэх нь мэдээж, хэрэв АН дотор бужигнаан үүсвэл хариуцлагыг Ерөнхийлөгчид оноох нь гарцаагүй болов. Яагаад гэвэл Ерөнхийлөгч хууль санаачилж, түүгээр нь МАН тоглолт хийж, АН-ын Засгийн газар унах ба 1996-2000 оны эмгэнэл дахин давтагдах нь гэж ойлгогдох төлөвтэй болов. 20 жил гудамжинд лааз өшиглөсөн АН-ынхны хувьд энэ бол эмгэнэлээс ч давах гай байлаа.
АН-ынхны зүрхэнд шар ус хуруулсан энэ эцэс төгсгөлгүй хямралыг АН-ынхан тойрч гарахаас өөр аргагүйг нийтлэг эрх ашиг нь шаардсан юм. Тиймээс Ц.Элбэгдорж намаасаа таслагджээ. Ц.Элбэгдорж нэгэнт хуулиа татаагүй, анхны хэлэлцүүлгээр байнгын хороонд хуулийг хэлэлцэхийг даалгасан тул Япон явсан хэрэг нь "тооцоолсноор” бүтэв. Одоо тэр Монголд яаравчлан эргэж ирэх хэрэгтэй.
Бурхан гурав дахидаг
Өмнөх өгүүлэлд бичсэн энэ гарчгийг санаж байгаа байх. Г.Уянга санал өгөхөөс татгалзсан хоёр удаагийн үйлдэл нь Засгийн газарт ашиггүй туссан юм. Хоёуланд нь ганцхан саналаар асуудал ЗГ-т ашиггүй шийдэгджээ. Хэрэв Г.Уянга байнгын хороонд хуулийг 2016 оноос мөрдөх шийдвэрийг дэмжиж санал өгсөн бол хууль тэр чигээрээ яваад батлагдчих байсан. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих байсан.
Хоёр дахь удаа байнгын хорооны хуралдаанаар мөн л энэ асуудлыг хэлэлцэхэд Г.Уянга гарч явснаар нэг саналаар Н.Алтанхуяг ялагдсан. Үүний дараа Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёр уулзсан гэдэг. Тэгэхэд Ерөнхийлөгч "Чи яагаад надад итгэхгүй байна ? Хэрэв нэгэндээ итгэхгүй бол хамтрахад ч хэцүү, би хэлснээрээ л хоригоо тавина шүү дээ” гэж хэлжээ. Гэвч Н.Алтанхуягт Ц.Элбэгдоржоос хараат болох хүсэл байгаагүйн дээр, хямрал яван явсаар "МАНАН” хувилбар руу орох байсан юм. Учир нь хууль батлагдсан бол шууд Үндсэн хуулийн хямрал руу орж, Цэц дээр асуудал төвлөрч сунжраад энэ зуур юу болохыг төсөлөөлөхөд бэрх болоод байв. Засгийн газар "иргэн Д.Ламжав”-аар Цэцэд маргаан үүсгүүлэхээр бэлтгэсэн байсан. Гэхдээ энэ ялагдлаас болж Н.Алтанхуягийн нам дахь нөлөө буурч, улмаар намын даргаа, дараа нь Ерөнхий сайдаа өгөх болчихоод байсан юм.
Эхний санал хураалтын дараа Н.Алтанхуяг намаа нэгтгэж, Р.Бурмааг хөөхийг сануулжээ. Яг ийм дарамтыг МАН-д "Хуулиа тат, Ерөнхийлөгч өө” гэж хэлснийхээ төлөө Ц.Нямдорж амссан ба М.Энхболд, Д.Бямбацогт хоёр "Өргөдлөө өг, жагсаалтын гишүүн ээ” гэж дарамталж түүнийг буулгаж авчээ.
Харин Р.Бурмаад үзүүлсэн дарамт огт өөр агуулгатай байсан юм. Хэрэв Р.Бурмааг хөөсөн бол Н.Золжаргал Монгол банкиндаа үлдэх хувилбар байсан агаад ХХБ-ны захирал Мэдрээг Р.Бурмаагийн оронд оруулснаар Монгол банкинд очих өөр хүнгүй болгох зорилт тавьсан байв. Үнэндээ Р.Бурмааг унагах ажлыг Н.Алтанхуяг биш нөгөө талаас санаачилсан байх. Н.Алтанхуяг бол Р.Бурмааг айлгаж намаа сахилгажуулах л хүсэлтэй байсан байх. Р.Бурмаа Н.Алтанхуягийн талд санал өгөөгүй ч "Өөр гишүүд Бурмааг дуурайвал хөлөө хөлдөөнө шүү” гэсэн анхааруулга л болсон юм.
Чухам байнгын хороонд санал унаснаас Засгийн газар айсандаа бүх хүчээрээ ажиллаж хуулийг нь батлалгүй унагааснаар хямралаас гарч дөнгөв. Ядаж байхад чуулганд унасан саналыг гуравны хоёроор босгох байнгын хороонд Ж.Батзандан, Р.Бурмаа хоёр хоёулаа байдаг нь ч юув ? Тэд эсрэг өгч, МАН-ын гурав дээр Л.Цог нэмэгдсэнээр хууль энэ 7 сарын 1-нээс эхлэхээр болчихсон хэрэг.
Гэвч чуулган дээр эцсийн мөчид З.Энхболд шахаанд орж эсрэг өгсөн ч заалтаараа биш хуулиараа унаж хямралаас тойров. Энэ зайлсхийсэн хямрал нь Үндсэн хуулийн хямрал болох байсан. Энэ бол улс төрийн хямралын сүүлийн өрөг бөгөөд одоо асуудлын цаад шалтгааныг олж тодруулъя.
Мөнгө бас дахин мөнгө
"Хэн ч ямар ч асуудал ярьж байсан хамаагүй, эцсийн эцэст мөнгөний л асуудал байдаг” гэсэн Америк зүйр үг бий. Асуудлын гол нь дээл ч биш, ханш ч биш, хямрал ч биш ерөөсөө л мөнгө байсан.
Мөнгө мөнгөдөө "Бондын мөнгө” байсан. Засгийн газар бондыг хямралын эсрэг ашиглах бололцоогоо хаaлгасан. Ингэхдээ Засгийн газар эхнээсээ бүтцийн "үлэмж тэнэг” алдаа гаргасан байв. Энэ нь олон фракцад бэлэг байдлаар Засгийн Газраа анх байгуулсантай холбоотой юм. Сангийн яамыг хоёр хэсэг болгож, Хөгжлийн ба Сангийн яам болгожээ. Сангийн яам нь ердөө л татвараа цуглуулаад буцааж тараах ажил хийх ба орлого зарлагаа нэг юм "нохой ам” нийлүүлж чадаад байв. Хашир санхүүч Ч.Улаан иймхэн юмыг бол барахтайгаа, дээр нь Н.Алтанхуяг өөрөө Сангийн сайд байсан тул яамыг хааш нь ч хөдөлгөхгүй хянаад байж чадаж байв. Сангийн яамыг эвсэлд өгсөн тул түүгээр мөнгө зарцуулах сонирхол АН-ынханд байгаагүй юм. Чухам тиймээс Хөгжлийн яам бүх хөрөнгө оруулалтыг мэдэлдээ авчээ. Урсгал төсвийг Сангийн яам, бүх хөрөнгө оруулалтыг Хөгжлийн яам гаргах болов. Төсөв урсгалаараа "зүгээр явж” байхад хөрөнгө оруулалт тасалдаж эхэлжээ. Гэтэл хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн гол мотор нь байсан юм. Үнэндээ бизнесмэн нэртэй, хувийн компанитай ч, төсөв тэндерээр "бизнес” хийдэг, хэрэг дээрээ улсын компаниудаар улс орон дүүрээд байв. Тэд тэндер авч ажилтай болж, түүнээсээ татвар төлөх маягаар улсын сан хөмрөг бүрддэг. Ингэхдээ дунд нь завшигчид өрмийг нь хамдаг. Чанаргүй ажил хийж мөнгө завшдаг, энэ чанаргүй ажил дээр нь ахиж тэндер зарладаг. Энэ бол МАН-ын бий болгосон хагас либерал-хагас коммунист эдийн засаг юм. Эдийн засаг ч гэж дээ, мөнгө идэх бүдүүвч юм. Хөрөнгө оруулалт тасалдахаар татварын орлого буурна. Татварын орлого буурахаас өнөөх завшигчдыг барьж шоронд хийхээс өөр арга байхгүй. Учир нь тэд өмнөх тэндерийн татвараа дараагийнхаа тэндерээс төлдөг "бизнестэй”. Дараагийнх нь тэндер гацахаар өмнөх татварынхаа өр бөөсөнд баригдаад балардаг. Олонх нь МАН-ын компаниуд, гэхдээ намын ялгаа онц их байхгүй. тиймээс МАН-ынхан өнөөдөр "Татварын өршөөл зарла” гэж үхэн хатан орилж байгаа юм. Татварын өршөөл бол улайм цайм луйвар юм. Ийм тогтолцоо улс орны тамирыг барж байсан, тэр нь нөгөө жинхэнэ гамшгийн сайдын бүтэлгүйтэл дээр илэрч тогтолцоогоороо сүйрэв. Нэгэнт эдийн засагт хорт хавдар болсон ийм тогтолцоо нурахаар дагаад үүнд тулгуурласан эдийн засаг нь сүйрдэг юм байгаа биз дээ ?!
Хөгжлийн сайд Н.Батбаяр эхлээд Чингис бондоор, дараа нь самурай бондоор хоёр тэрбум гаруй доллар босгожээ. Үүнийгээ "Би олсон, би зарна” гэж зүтгэжээ. Энэ үгийг Монгол банкны анхны луйварчин О.Чулуунбат анх гаргасан ба одоо бол банк санхүүгийн идэж уугчдын "алтан дүрэм”, библийн оршил болсон юм. Чухам үүнээс хяналтгүй замбараагүй байдал үүссэн юм. Мөнгийг санхүүгийн ямар ч хяналтгүйгээр үрэн таран хийв. Н.Батбаяр мөнгийг чухамхүү хувийнхаа компанийн мөнгө мэт цацжээ. Харин үүнийг Засгийн газар хянах боломжийг АН-ынхан олгоогүй юм, Ч.Улаан мэдвэл алсдаа муу, тиймээс Сангийн яам, санхүүгийн хяналтыг тийш нь шагайлгаа ч үгүй. Д.Тэрбишдагва "Худалдах худалдан авах газар” байгуулаад төрийн авах өгөхийг мэддэг болчих юм санасан нь ёстой нөгөө "Их санасан газар есөн шөнө хоосон” гэгч болжээ. Учир нь тэр газар нь Хөгжлийн банкнаас мөнгө өгвөл ажиллана, өгөхгүй бол юу ч биш болжээ.
Уг нь МАХН сүрхий тооцоо хийж Сангийн сайд Ч.Улаан ба шадар сайд Д.Тэрбишдагва хоёроор дамжуулж овоохон "капитал” хуримтлуулах юм бодтол юу ч байдаггүй. Энэ хоёр нь сүрхий мөнгөтэй газар авлаа гээд хамаг хүнээ байршуулчихсан, гэтэл сохор зоос ч тэднээр дамжихаа больжээ. МАХН үүнийг дөнгөж саяхан мэдэж, тусдаа гэрээ байгуулсан ба ингэхдээ өөрийн хүслээр яамаа сонгох ухааны заалт оруулж үзсэн байна билээ. Горьдвоо…Тиймээс Д.Тэрбишдагва санаатай санаандгүй бүү мэд нэг удаа л лав Засгийн газрынхаа эсрэг санал өгч бангадуулсан.
Хэдийгээр хөрөнгө оруулалт буурч байсан ч бондын мөнгө түүнийг нөхөх хэмжээнийх, дээр нь Төвбанкны валютын нөөц боломжийн төвшинд байсан юм. Гэтэл мөнгийг өнөөх гамшиг нь хар салхинд хийсгэж, өнөө "байгалийн гамшиг” сайд нь ёстой засгийн гамшиг болжээ. Асар их мөнгийг зам, уулзварт оруулснаас нөхөн төлөгдөх боломжгүй болж түгжигджээ. Х.Баттулга фракцаараа түрж байж 220 гаруй тэрбумыг авсан ч бас л түгжчихжээ. Ердөө 30 гаруй тэрбумын үндсэн хөрөнгөтэй тэрээр хувийн 100 гаруй сая ам.долларын өртэй түүнийгээ аргалахаас өөр сэхээгүй сандарч яваа юм билээ л дээ. Үнэндээ түүнд очсон мөнгө нь "ЭБЭ” фракцынх байлаа. Гэвч тэр мөнгөө хуваасангүй, мөнгөөрөө юу хийснээ З.Энхболдод үзүүлсэн болоод өөрөө сайдаас татгалзжээ. Одоо "ЭБЭ” фракц санхүүжилтгүй болох аюулд ороод байна. Тиймээс Ерөнхийлөгч ХХААҮЯ-ыг хамгийн их сонирхож байна.
Бас нэг том алдаа нь АН-ынхан намынхаа санхүүжилтийг шийдэх, санхүүжүүлэгч компаниудаа босгохын тулд "өөрийн талын” 450 гаруй барилгын компанид асар их зээл өгчээ. Өнөөдүүл нь хаа сайгүй байшин барьж эхэлсэн ч түүнийгээ өнөөг хүртэл дуусгаагүй, асар их хэмжээтэй дуусаагүй барилгын фонд л бий болгожээ. Түүнийг нь урьдчилан захиалж худалдаж авах хүнгүй, зээлгүй тул яг талдаа ороод таг зогсчихоод байна. Зарим том компанитай гишүүд нь өмнөд хөршөөс цемент импортлох гэрээг монопольдож авсан, тэд импортоос биш гаалиас ашиг унагадаг болсон. Өөрөөр хэлбэл гаалиар орж ирэх цементийн жишиг үнийг 150 мянган төгрөгөөр тогтоогоод өөрсдөө ногоон гэрлээр хямд оруулж ирж, бага татвар төлдөг. Харин тэднээс өөр компани 90 мянгаар олж ирсэн ч жишиг үнээр буюу 150 мянгаар тооцож татвар авч байгаагаас цементийн үнэ өсөж, улмаар барилгын өртөг өсөж, дээр нь инфляци нэрвэснээс үнэ нь тэнгэрт хадсан байна. Ингээд барилгын салбар асар их мөнгийг түгжээд эдийн засаг зогсчээ. Ингэхдээ орон сууц биш, голдуу түрээсийн ашиг олох зорилготой өндөр зэрэглэлийн, үнэтэй түрээслэх оффисын барилгууд барьж байсан нь хямралаар бүр ч таг зогсчээ. Ийм шалтгаар Түрээсийн тухай хууль гаргахыг Засгийн газар хүчлэхгүй хойш тавьсаар өдий хүрсэн байх гэж би харддаг.
Энэ бол санхүүгийн пирамид гэсэн ангилалд ордог мөнгө идэх сонгодог арга юм. 2008-2009 онд 40 мянган айлын орон сууцны жишээн дээр би "Мөнгө булаах арга” I,II цуврал өгүүлэл бичиж он,сар, өдөр, эзэн, тодорхой баримттайгаар банкны болон барилгын салбарт мөнгө хэрхэн иддэг тухай бичсэн билээ. Одоо ч миний ganaa.mn блогт байгаа. Гэтэл монголчууд намайг л хараагаад өнгөрсөн. Үнэнийг хэлэхэд манайхан даанч хашрахгүй, үнэн тэнэг ард түмэн ш дээ. Сая бол тэр л бүдүүвч, механизм давтагдсан ш дээ…
Ийнхүү бондын мөнгө хөшөөний чулуу, хэдэн уулзвар болоод "дашийн шоо”. Өнгөрсөн онд эдийн засаг 11 гаруй хувь өсөлттэй гарсан, үүний гол нь барилгын салбарт ноогдож байгаа ч бодат байдал ийм байгаа юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг, өртгөө хурдан нөхдөггүй салбарт бондын мөнгийг цутгаснаас хөгийн байдалд орж одоо гарцаагүй хямралд ороод байна. Үүнээс гарах ганц гарц нь өрийн босгыг 70 хувь хүргэж, ахиж зээл аваад дуусаагүй барилгаа дуусгаж мөнгөө суллаж авах. Гэвч үлдсэн хугацаанд амжих уу ? Бүр их мөнгө түгжих үү ? Барилга хэзээ дуусаж, хэзээ зарж түрээслээд татвараа авч санхүүгээ өөд нь татах юм бол ?
Асуудлын хамгийн хорлонтой нь барилгын бүх түүхий эдийн өмнөд хөршөөс авдаг учраас бондын мөнгө тэр чигээрээ барилгын материал, тоног төхөөрөмжийн үнэнд урагшаа урсчихсан юм. Ингээд бондоороо Хятадыг бондойлгоод дуусгажээ. Гэтэл эрх баригчид шалтгаанаа олохгүй гахай шиг "газар ухна” гэж зүтгэж, 1997 он эргээд ирэх аятай бүх хуулиа либералчлах нэрээр сулруулах "100 хоногийн аян” зохион байгуулж байна. Энэ нь ч бас л түүхийн шоглоомт давтамж, 1997 оны банкны болоод ашигт малтмалын хууль баталсантай адил үйлдэл. Байгаль орчин сүйдэж, ашиггүй гэрээнүүд цуварч хүн ам ядуурна.
Ядаж Хөгжлийн яам нь улсын толгой биш, яадгаа алдсан тэнэгүүдийн үүр болсон тул эдийн засаг дахь салбар хоорондын тэнцвэрийг ч зохицуулах ухаан байхгүй. Барилгын салбар дахь хөрөнгө оруулалт, зээл эдийн засгийн сүйрүүлнэ шүү гэж Д.Бямбасүрэн гуай хэчнээн ч хэлсэн С.Баярцогтоос эхлээд "зөнөг, тэнэгээр нь дуудаад” үр дүн нь энэ. Үнэндээ тэд 20 мянган хувьсагч бодох толгойгүй ч 20 мянга хувирч чаддаг нүүргүй амьтад. Үүнийг саяхан "Толгойны” тухай нэг өгүүлэлдээ тайлбарласан ч толгойгүй хүмүүс хараагаад хаясан. Өнөөдөр "Морь унасан толгойгүй хүмүүс” ангал руу давхиж явна. "Капитализмыг алгасах байтугай” нөгөө ангал руугаа цагаан морьтойгоо эргэж зүтгээд годройтож байгаа юм.
Яг үүн дээр бас нэг нэрвээс болсон нь Монгол банк. Өнгөрсөн жил Засгийн газар тендер ажлаа хувааж, олон компанийг ажилд нь оруулжээ. Ингэхдээ төсвийн орлого муу, Хөгжлийн яамны хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа тул компаниудад урьдчилж зээл аваад ажлаа хийгээд гүйцэтгэлээр мөнгөө авах санал тавьжээ. Бас бондын мөнгийг суллаж авахын тулд олон ажлыг концессээр өгчээ. Компаниуд зээл авах болоход арилжааны банкууд Төв банктай үгсэж долларын зээл шахсан байна.
Төв банкны тайланд долларын зээл гэж тусаагүй, гагцхүү зээлийг олгохдоо тооцох нэгж гэгчийг ашиглаж, ам.долларыг тухайн үеийн ханшаар 1400 гаруйгаар бодож төгрөг өгсөн байна. Хүү багатай, төлөх болбол доллараар тооцож төлөх ёстой.
Ингээд амар сайхандаа жаргаж байтал наадмын дараа гамшиг нүүрлэж, долларын ханш 1700 гараад явчихжээ. Тендер төсөл авсан бүх компаниуд том жижиг гэлтгүй ханшны зөрүүнд умайтлаа шатав. Энэ хорлонтой ажиллагаа эдийн засгийн суурь болсон аж ахуйг ёстой хар салхи шиг дайрчээ. Ханшны өсөлтөд "Рио Тинто”-гийн гадаадад цацсан сөрөг мэдээлэл ч нөлөөлсөн, хамгийн гол нь арилжааны банкуудын шунал нөлөөлжээ.
Учир нь Засгийн газар бондын мөнгөнөөс хувааж аваад үлдсэн хэсгийг Төвбанкинд 7,0 гаруй хувийн хүүтэй хадгалуулсан ба "Чингис” бонд өөрөө 5,24 хувийн хүүтэй олдсон байв. Төв банк хүү төлөхгүй нь ойлгомжтой тул мөнгийг арилжааны банкуудад хуваан байршуулжээ. Арилжааны банкууд нь бондын мөнгөөр хөлжихийн тулд "тооцох нэгжийн” зээл олгосон ба төгрөгийг хахаж цацтал нийлүүлж ханш унагажээ. Харин төгрөгийн баталгаа доллараа өөртөө хадгалж байсан ба буцаагаад импортлогч аж ахуйн нэгжүүдэд ханшны уналтын 30 хувийн ашигтайгаар худалдаж давхар мөнгө хүүлжээ. Үнэндээ бондын мөнгө байгаагүй бол манай эдийн засаг одооныхоос арай л дээр байх байв.
Ийм гамшгийн дараа өдий зэрэгтэй байгааг бодоход манай эдийн засаг амь бөхтэй юм гээч. Бараг л дефольт зарлах ёстой болсон. Мөн намартаа арилжааны банкууд буцаагаад зээл төлүүлэхдээ долларыг тухайн үеийн ханшаар тооцож хүүтэй нь авснаар ганцхан үүнээс л цэвэр 30 хувийн ашиг олсон байна. Өнөөдөр шүүхэд аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэл овоороод байна. Энэ луйвраас болж олон зуун бизнес эрхлэгч хохирчихоод байгаа юм. Энэ хавар Засгийн газар өмнөхийн адил ажлаа хийлгэхийг оролдсон ч олонх компани ахиж ийм эрсдэл хийхийг зориглоогүй юм. Тиймээс олон ажил хойшилж байна. Энэ нь эргээд төсвийн орлогод нөлөөлнө. Өнөөдөр 400 тэрбумаар тасалдсан орлого ирэх жил хэд болохыг ёстой таашгүй.
Арилжааны банкууд толгой эргэм ашиг олсон ба үүнийг Г.Золжаргал харсан ч хараагүй юм шиг аашилсан юм. Бүр Төв банк ханшний уналтыг аль болох өндөр хэмжээнд барихыг оролдож байсан гээч. Тэр нь Н.Алтанхуяг Японоос "Самурай бонд” босгох болсон тухай мэдээлэлтэй холбоотойгоор хар зах дээр долларын ханш огцом бүр 7 хоногт 100 төгрөгөөр унаж 1675 болчихоод байхад Төв банк ханшийг 1715-аар буюу өндрөөр л зарлаж байсан.
Тэр ч байтугай "Хэн та нарыг тооцох нэгжээр зээл ав гэсэн юм, банкууд гуйж өгөөгүй, та нар гуйж авсан учраас өөрсдөө эрсдлээ даа” гэж загнаад хариуцлагаас бултах оролдлого хийж байсан.
Чухам үүнд Г.Золжаргалын нүгэл байгаа юм. Тэр Засгийн газар руу алдаагаа чихэж, хөрөнгө оруулалтын орчин сайжраагүйгээс ийм юм боллоо гэж нүүр нүүрээр нь төлбөртэй материал тавиулж байна. Г.Золжаргал буруудвал Төв банкны хуулийн 4.1 дэхь заалтаар биш 4.2 буюу "Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг хангаагүй учраас огцрох ёстой. Харин С.Ганбаатар нар 4.1 заалтыг барьж байгаа ба түүнд хангалттай баримт байхгүй, анализ шинжилгээ хийгээгүй бололтой юм.
Байдал хараажийн ийм байтал Н.Батбаяр Японоос босгосон "Самурай” бондын мөнгийг ахиад л өмнөх загвараараа хийж орхисноос эдийн засаг сэргээгүй бас л урагшаагаа гүйлгээд алдчихсан. Одоо бас л өрийн босгыг өндөрсгөөд мөнгө олж ирдэг юм гэхэд гарцаагүй цацаад дуусгахаас өөр гарцгүй тул бүсээ чангалахаас өөр аргагүй байна. Нэгэнт хордлого тусаад идсэн ууснаа шингээж чадахгүй байгаа эдийн засагт хэчнээн ч "хоол” өгөөд нэмэргүй болжээ. Эцэст нь учраа олохоо байж уурлаж багтарсан Н.Батбаяр Хятадын банкыг оруулж ирэх гэж зүтгэсэн ч хоригт орж нам зогсчээ. Энэ зуур хөрөнгө оруулалтын дутагдлыг нөхөх нэрээр ХХБ-ны босгосон нэг тэрбум төгрөгийн өрийн бичигт Засгийн газраар баталгаа гаргуулах гэж оролдсон заваан үйл ажиллагаа явагдсаныг олон хүн мэдээгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хаширлаж хууль зүй яамаар тайлбар гаргуулах замаар хагас тэрбумд нь л баталгаа гаргасан ба үүнийг нь бүрэн хийгээгүйнхээ төлөө Х.Тэмүжин "ЭБЭ” бүлэглэлд хажиглуулж огцрохоо шахсан билээ. Түүнээс хууль зүйн салбарын шинэчлэлийн алдаа гэдэг бол зөвхөн шалтаг бөгөөд цаадуул нь гэнэн тэнэгээр нь О.Баасанхүүгээр тоглож зугаагаа гаргасан төдий юм.
Н.Батбаяр эдийн засагч гэж өөрийгөө боддог ч үнэндээ биш гэдгээ одоо ойлгож байгаа байх. Бүх зүйл зүй зохисоороо явсаар эцсийн хариуцлага түүнд буух нь дамжиггүй, учир нь систем учраас яаж ч бултсан хувь хүний хүчин чармайлтаас давсан хүчин зүйлийн үйлчлэлээр тэр буруутан болж гэмээ хүлээх ёстой. Гэвч тэр болтол багагүй гамшиг удна. Удах удахдаа унасныхаа дараа хөгжлийн банк ба Төв банкны луйврыг
Хямралын гурав дахь шалтгаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани