Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Мөнхнасан: “Эрдэнэс Тавантолгой” бондын төслүүд бусад салбаруудад ч өгөөжтэй

Н.Мөнхнасан: “Эрдэнэс Тавантолгой” бондын төслүүд бусад салбаруудад ч өгөөжтэй

 

"Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасантай уул уурхайн бүтээн байгуулалтад зориулах хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг дотоодын зах зээлээс босгож буй "Эрдэнэс Тавантолгой” бонд болон уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин зэрэг асуудлаар ярилцлаа.


-Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлогтой. "Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ам.долларын бонд гаргаж, дотоодоосоо санхүүжилт босгож байна. Цааш цаашдаа Монголын санхүүгийн зах зээлээс уул уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр татах нөөц боломж хэр харагдаж байна вэ?

-Манай улсын банкны системийн нийт актив 2021 оны 1-р улирлын байлаар 37.3 их наяд төгрөг, үүнээс 23.3 их наяд төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах данс бүрдүүлсэн тухай статистик байна. Арилжааны банкуудын хадгаламжийн хүү сүүлийн жилүүдэд тогтвортой буурч байгаа энэ үед хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжтэй бонд "Эрдэнэс Тавантолгой” ХК санал болгож байгаа нь цаг үеэ олсон явдал болж байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” ХК улсынхаа эдийн засагт онцгой ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төслүүддээ дотоодын зах зээлээс 2 их наяд төгрөгийн санхүүжилт татахад хангалттай нөөц бололцоо бий гэж харагдаж байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын хоёр их наядын хөтөлбөр хэрэгжиж, зорилтот үр дүндээ хүрсний дараа "Эрдэнэс Тавантолгой” компани борлуулалтаараа 2025 онд БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 60 хувийг хангана гэж тооцоолж байгаа юм билээ. Хэрэв тэгж чадвал Монгол Улс дэлхийн зах зээлд илүү том тоглогч болон гарч ирнэ. Зөвхөн БНХАУ-ын хөрш буюу газарзүйн давуу талтай гэдгээрээ бус нэмүү өртөг шингээх, боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдээ байгуулах зэрэг ажлууд энэхүү бондоор босгосон хөрөнгө оруулалтаар шийдэгдэж байгаа нь илүү чухал зүйл юм.

Дотоодын хөрөнгө оруулалт татах тал дээр яг одоогийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бондоос харахад богино хугацаанд санхүүжилтээ босгохоор ажиллаж байна. Мөн уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорилгоо болгож буй нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлхэд томоохон түлхэц болох нь гэж харж байна. Энэ нь цаашлаад зорилтот зах зээлээ тэлэх, гуравдагч орнууд руу гаргах боломж хайн дэд бүтцийн гарцуудыг нэвтрүүлэх эхлэл гэж харж байна.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид ямар шаардлага, шалгуурыг чухалчилдаг вэ. Тэр дундаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтад ялгаа байдаг уу?

Уул уурхайн салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг салбар. Тогтвортой үйл ажиллагаа явуулсны эцэст урт хугацаандаа үр ашгаа өгдөг учраас үзүүлэлт сайтай техник тоног төхөөрөмж, эдийн засгийн үндэслэл бүхий үйл ажиллагааны болон бизнес төлөвлөгөөтэй явахгүй бол эрсдэл өндөр салбар. Манайх шиг хөгжиж буй орны хувьд томоохон уул уурхайн шинэ шинэлэг тоног төхөөрөмж, тэдгээрийг худалдан авах, нутагшуулах ажилд санхүүжилтийн гол шаардлага нь байдаг.  

Гадны хөрөнгө оруулагчид тухайн улс орны хууль эрхзүйн орчин, засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа, компанийн засаглал мөн олборлолтын үеийн болон дараах байгаль орчны нөхөн сэргээлтийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа эсэхийг гол шалгуур үзүүлэлт хэмээн авч үздэг. Манай улсын хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, валютын ханшийн савлагаа, мөн дэлхийн зах зээл дээрхи уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хамааралтай эрсдлүүд үүсдэг учир эдийн засаг маань мөчлөг дагасан уналт эсвэл өсөлттэй байдаг. Түүнчлэн, мэргэжлийн түвшинд стандартын дагуу нөхөн сэргээлт хийж буй компаниуд манайд цөөхөн байна. Мөн гадны хөрөнгө оруулагчид тухайн уул уурхайн бүс нутгийн байгаль орчин, амьтан, ургамал, хүний амьдрах орчинд нөлөөлөх нөлөөллийн дэлгэрэнгүй судалгаа, аливаа эрсдлийн дүн шинжилгээ, эдийн засгийн тооцоолол гэх мэт маш нарийн судалгааг хийдэг нь хугацааны хувьд цаг их авдаг. Гэхдээ давуу тал нь хөрөнгө оруулалтын хэмжээ их, хүү бага, хугацаа урт нөхцөлтэй байх нь элбэг. Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт татахад манай хууль эрхзүйн орчны тогтворгүй, ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал бас сөргөөр нөлөөлж байна. Хамгийн тод жишээ, хөрөнгө оруулагчдын гарын авлага мэт хэрэглэх ёстой байдаг Хөрөнгө оруулалтын тухай хууль. Энэ хуулийн зарим заалт бусад гол хуулиндаа ялангуяа татварын хуулинд сууж өгөөгүйгээс болоод хөрөнгө оруулагчид хуулинд заасан дэмжлэгийг авч чаддагүй. Гадагшаа exposure хийхэд гол сурталчилгаа болсон энэ хууль маань хэрэгжихгүй эсвэл ялгавартай хэрэгждэг нь үйлдвэржилт, бүтээн байгуулалтын үйл явцыг сааруулж зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байна. 

-Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, гадаадаас зөвхөн зээлийн эх үүсвэр татах хоёрын хооронд  ямар ялгаа байдаг вэ. Манай дотоодын компаниудад аль нь илүү тохиромжтой, давуу талтай вэ?

Гадны санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагаасаа харахад аливаа төслийн хөрөнгө оруулалт тухайн төслийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Энэ нь илүү гэж шууд хэлэх боломжгүй л дээ. Нэг төсөл дээр шууд хөрөнгө оруулалт мөн зээл аль аль нь байх нь түгээмэл байдаг. Үүний нэг жишээ нь манайд хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох Оюу Толгой ХХК байна. Шууд хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагчидтайгаа эрсдэлээ хамтарч үүрэх давуу тал бий болдог. Зээлийн санхүүжилтийн хувьд эдийн засгийн эрсдлээс үл хамаарч тогтмол хүүний зардалтай, үндсэн төлбөрийн хатуу нөхцөл дагах шаардлагатай болдог боловч нөгөө талаар шийдвэрээ зээл олгогчоос хамааралгүй гаргах, хэрэв өндөр өгөөжтэй төсөл бол ашиг хуваахгүй байх зэрэг давуу талуудтай.

-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар бид ярих хэрэгтэй байх. Яагаад гэвэл банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ, боломжийг үндэсний компаниудад нээж өгөхийн тулд энд хөгжил, хөдөлгөөн эрчимтэй өрнөх ёстой шүү дээ?

Монголын хөрөнгийн зах зээл хөгжих маш их боломж бий. Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оны 1-р улирлын байдлаар 3.7 их наяд төгрөг буюу ДНБ-ний дөнгөж 9.9%-тай тэнцэж байна. Энэ үзүүлэлт нь 2020 онд дэлхийн дундаж 113.9%, өндөр орлоготой орнуудыг оруулаагүй тооцсон Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундаж 82%-тай харьцуулахад маш доогуур байгаа нь цаашид ч өсөх орон зай хангалттай их байгааг харуулж буй юм. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэдэг хөрөнгө оруулалтын сангууд, институциниал хөрөнгө оруулагчид байхгүй олон жил явж ирсэн. 2020 онд Үндэсний Хувьчлалын сан хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулж эхэлсэн, энэ онд Мандал Ирээдүйн Өсөлт сан мөн амжилттай хөрөнгө босгож хөрөнгө оруулалт хийж эхлэхэд бэлэн болсон. Монголын арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа гаргахаар болсон, томоохон групп компаниуд ч мөн адил нээлттэй компани болох хүлээлтттэй байгаа учраас цаашид ч хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, олон хөрөнгө оруулалтын сан, институциниал хөрөнгө оруулагчид нэмэгдэж ойрын жилүүдэд зах зээлийн хэмжээ хурдтай томрохоор байна.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дотоодын компаниудын хөгжлийг түргэтгэх бас нэг түлхэц гэж үзвэл болох уу?

Хэрэв өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл хөгжчихсөн, босгож болох санхүүжилт нь хангалттай, мөн тухайн төслийн оцлогт нийцсэн нөхцлүүдтэй байдаг бол манай уул уурхайн салбар үр өгөөж өндөртэй, олон улсад өрсөлдөх чадвар илүү байх байсан болов уу. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжих боломж тэр чинээгээрээ их байсан.

Нөгөө талаар хөрөнгийн зах зээлийн хөгжил нь компаниудын засаглалыг хөгжүүлэх том хөшүүрэг болно гэж харж байна. Нээлттэй эх үүсвэр бүхий санхүүжилт татах нь компаниудаас засаглал болон хүний нөөцийн хувьд чадавхжихыг шаарддаг. Дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлд гарахын тулд нээлттэй компани болоход бэлтгэлийг хийгээд эхэлсэн нь сайшаалтай.

Тэгэхээр цаашид хөрөнгийн зах зээлд гарахын тулд компаниуд засаглалын түвшинд ил тод нээлттэй болж, гадны компаниудын жишгээр хөгжиж чадвал илүү хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох боломжтой юм.

-"Эрдэнэс Тавантолгой” бондын талаар та ямар ажиглалт хийж байна вэ. Бусад компаниудад үлдээх сайн жишиг, эсвэл сургамж нь юу байх бол?

Олон нийтээс хөрөнгө босгох, нөгөө талаараа олон нийтэд ч боломж олгож байгаа эерэг талтай. Гэвч дотоодын дийлэнхи аж ахуйн нэгжүүд бонд гаргах, нээлттэй зах зээлд хувьцаагаа амжилттай гаргах чадвар бага байсан. Босгосон ч хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн том төслүүдийн шаардагдах хэмжээнд хүрдэггүй. Харин "Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр дотооддоо хамгийн том санхүүжилтийг амжилттай босгосон анхдагч болж зам гаргаж, бусдадаа боломжийг нээж өгч байна. Цаашид уул уурхайн томоохон компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцох байх.  Мэдээж эргээд бас "Эрдэнэс Тавантолгой”-д маш том хариуцлага ирж байна гэж харж байна.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого хэр оновчтой байна. Та бүхэнд дэмжлэг юу хэрэгтэй байна вэ?

Цар тахлаас үүдэн дэлхий нийт эдийн засгийн хувьд хүнд цохилтонд орж буй ч зарим улс орон маш оновчтой шийдлүүдийг авч хэрэгжүүлж эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Үүнд тодорхой шалгуураар хувийн хэвшлүүдээ татварын хөнгөлөлт, уян хатан бодлого, дахин санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, аливаа зээлийг дахин бүтэцчилэх гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгахад анхаарсан чиглэлийг барьж ажиллаж байна. Манай улс мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулан 10 их наядын хөтөлбөр зарлан тодорхой үр дүнтэй хэрэгжиж байгаа ч зарим салбар, үйлдвэрлэл эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд бол нөхцөл байдал хүнд хэвээр байна. Цар тахлын эдийн засгийг хэвийн эдийн засаг руу шилжүүлэх сэргээх гол алхам бол халамжийн бодлогоос илүү ажлын байрыг тогтмол хадгалж байгаа компаниудаа том жижиг гэлтгүй бүх талаас нь тогтвортой дэмжих бодлогыг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байнa.

-Цар тахлын нөлөө дэлхий дахинд, тэр дундаа санхүүгийн зах зээл яаж нөлөөлж байгаа вэ. Мэргэжилтний хувьд ямар ажиглалт хийж байна вэ?

Цар тахал нь дэлхийн улс орнуудын санхүүгийн зах зээлд харилцан адилгүй нөлөөлж байна. Өнгөрсөн оны 3-р сард огцом хамгийн доод цэгтээ хүрснээс хойш тасралтгүй сэргэх хандлагатай байна. Зарим улсын санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх үеэсээ өндөр байгаа бол зарим улсууд нь цар тахлын үед өмнөх үе шигээ болж чадаагүй байна. Мэдээж үүнд эдийн засгаа сэргээх засгийн газрын авч хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, вакцинжуулалт, коронавирусын тархалт, зах зээлийн онцлог гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

Хамгийн том санхүүгийн зах зээлтэй газар АНУ гэхэд Засгийн газраас эдийн засгаа дэмжсэн томоохон төсөл хөтөлбөр, халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн нь иргэдийнхээ санхүүгийн байдлыг эрс сайжруулсан. АНУ-н иргэд хөрөнгийн зах зээлд ихээр оролцож, хөрөнгийн зах зээлийн индексүүд цар тахлын үед бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрлээ. Хөрөнгө оруулагчид инфляциас хамгаалах санхүүгийн хэрэгсэлд ихээр хөрөнгө оруулж байна. Мөн дээр нь цар тахлын үед Amazon, Apple зэрэг технологийн компаниуд маш хурдан сэргэсэн нь нөлөөлсөн.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн энэ сэргэлтэнд мэдээж коронавирусын вакцинууд сүүлийн үед ихсээд байгаа дельта, ламбда зэрэг коронавирусын хувилбаруудад хэрхэн үйлчлэх вэ гэдэг чухал нөлөөтэй юм.

Манай улсын хувьд цар тахлаас үүдсэн хил гаалийн асуудал, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс болоод компаниудын үйл ажиллагааны зардал ихэссэн нийтлэг дүр зураг байгаа. Бизнесийн сул зогсолт ч их байлаа. Харин нөгөө талаар дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт манай нийт индексийг хэвийн түвшинд аваад гарч байна.

Ярилцсан З.Боргилмаа

Н.Мөнхнасан: “Эрдэнэс Тавантолгой” бондын төслүүд бусад салбаруудад ч өгөөжтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани