Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио тинто” Оюутолгойн зардлыг хуурамчаар өсгөсөн болохыг хөндлөнгийн шинжээчид тогтоолоо

“Рио тинто” Оюутолгойн зардлыг хуурамчаар өсгөсөн болохыг хөндлөнгийн шинжээчид тогтоолоо

 

Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио тинто”, "Туркойс хилл” компаниудын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын явцад хөрсний  чулуулгийн хүнд нөхцөл таарч, улмаар эрсдэл үүсэх магадлалтайг  геотехникийн нарийвчилсан судалгаагаар тогтоосон талаар мэдэгдээд байгаа. Улмаар далд уурхайн бүтээн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлох тооцоо танилцуулсан.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчид,  "Оюутолгой” компанийн хүлээн зөвшөөрсөн хөдлөнгийн шинжээчдийн зүгээс зардал, ашиглалтад орох хугацааны тооцооллыг геотехникийн нөхцөл байдлаас үүдээгүй гэж дүгнэсэн байна. Энэ талаар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлсэн юм. Хөндлөнгийн шинжээчдийн баг өнгөрсөн гуравдугаар сард томилогдсон бөгөөд өчигдөр дүгнэлтээ Засгийн газрын ажлын хэсэгт ирүүлсэн байна.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар "Хөндлөнгийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь геологийн бүтцээс шалтгаалаагүй гэж гарсан. Оюутолгойн менежментийн багийн зүгээс өнгөрсөн хугацаанд Оюутолгойн далд уурхайн зардал өссөж, бүтээн байгуулалтын ажил хоёр жилээр сунаж байгаа нь гоетехникийн нөхцөлөөс шалтгаан гэдэг тайлбар өгч ирсэн. Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг гүний уурхайн зардал өссөн болон хугацаа хойшилсон явдлыг ямар нэгэн геотехникийн хүндрэлээс шалтгаалаагүй гэдэг дүгнэлт өгсөн байна. Оюултолгойн үр ашгийг сайжруулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Энэ дүгнэлт  хэлэлцээг нааштайгаар урагшлуулахад тодорхой хувь нэмэр болно. Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор "Рио тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал нартай уулзалт хийлээ. Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар шаардсан. Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэх шаардлага тавиад байна. Монгол Улсын Засгийн газар далд уурхайн ТЭЗҮ-г хөрөнгө оруулагчдын санал болгосноор батлах боломжгүй. Шинжээчдийн дүгнэлт ингэж гарсан учраас далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өмнө нь батлагдсан ТЭЗҮ-ийнхээ дагуу, өнөөдөр зэсийн ханш өндөр байгааг харгалзан, том, жижиг хувьцаа эзэмшигчдээ эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлэх шаардлага  тавилаа” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оюутолгойн гол нөөцийг бүрдүүлж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалтын явц тодорхой шалтгаануудын улмаас хугацаа хойшилж, зардал хэтэрсэн тухай асуудлыг 2019 онд долдугаар сард Оюутолгой компани анх удаа Засгийн газарт танилцуулсан байдаг. Тухайн танилцуулгад, урьдчилан тааварлашгүй геотехникийн нөхцөл байдал, газрын гүний чулуулагийн онцлогоос болж зардал хэтэрлээ гэх асуудлыг тавьсан. Гэтэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудлыг геотехникийн асуудалтай шууд хамааралгүй гэдгийг тодорхойллоо. Шинжээчдийн ажлын хэсэгт "Рио тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох асуудал эхэндээ хүндрэлтэй байсан.  Гэсэн хэдий  ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, гэрээ байгуулсан. Гэрээ хэлцлийн асуудал цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан үргэлжилнэ. "Рио Тинто” дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох хүндрэлтэй байсан. Гэхдээ 20-40 орчим жил ажилласан туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, энэ оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. Уг багийн дүгнэлтийг хэр бодитой вэ гэдгийг "Рио тинто” компанид ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр хянуулсан. Тэд мөн хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн” гэлээ.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж "Туркойс хилл” компанийн Монголын Засгийн газраас өөр жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа.  Тэдний дунд "шүгэл үлээгчид” багтсан бөгөөд  шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг "Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгч "Редпат” компанид ажиллаж байсан нэгэн байдаг.  "Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан тэрбээр "Геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ. Тэд далд уурхайн төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг тодотгож буй. Мөн уул уурхайн портал "Mining” цахим хуудаст  далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэлтийг өгүүлсэн байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Рио тинто” Оюутолгойн зардлыг хуурамчаар өсгөсөн болохыг хөндлөнгийн шинжээчид тогтоолоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани