- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Financial Times: Рио Тинто шинжээчдийн тайлантай танилцсаны дараа тайлбар хийнэ гэв
Монгол Улс дахь Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь Рио Тинто компанийн 2019 онд мэдэгдэж байсанчлан геотихникийн асуудлуудаас шалтгаалаагүй гэдгийг хөндлөнгийн дүгнэлтээр тогтоогоод байна. Англи-Австралийн компани болох Рио Тинто 2019 оны долоодугаар сард Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөсөө хоёр жил хоцорч, нэмэлт 1.45 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай болсон талаар мэдэгдсэн билээ. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил хойшилж, зардал нэмэгдэж буйг геотехникийн асуудалтай холбон тайлбарлаж байв. Харин хөндлөнгийн шинжээчид бүтээн байгуулалтын ажил болон нэмэлт зардал геотехникийн асуудалтай холбоогүй гэсэн дүгнэлтийг танилцуулаад байна.
"The Wall Street Journal” сонины нягталсан нийт 157 хуудас бүхий тайланг Оюутолгой уурхайн эзэмшигчид болох "Turquoise Hill Resources” болон Монголын төрийн өмчит компани далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрсэн шалтгааныг тогтоохын тулд гаргуулжээ. Энэ нь Оюутолгойн ордын ашиглалтын хуваарийн талаар Монголын Засгийн газартай тохиролцож чадаагүй байгаа Рио Тинтогийн хувьд эмзэг асуудал болоод байна. Далд уурхайн олборлолтыг 2022 оны аравдугаар сард эхлэхээр төлөвлөж байгаа боловч бүтээн байгуулалт хойшилсон, нэмэлт зардал гарсан зэрэг маргаанаас үүдэлтэйгээр тогтсон хугацаандаа олборлолтоо эхлүүлэх боломжгүй гэж шинжээчид үзэж байна.
Харин Рио Тинтогийн зүгээс уг асуудалтай холбоотойгоор хөндлөгийн шинжээчдийн гаргасан тайланг бүрэн хянаж үзсэний тайлбар хийнэ гэж мэдэгдээд байна. Түүнчлэн тус компани мэдэгдэлдээ "Бид гүний уурхайн бүтээн байгуулалтыг цаашид улам ахиулахын тулд Монгол Улсын Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллахад анхаарлаа хандуулсаар байх болно” гэдгийг мэдэгдэлдээ онцолсон байна.
Дүгнэлтийг хийсэн "Хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг”-ийн мэдээлснээр, хөрсний чулуулгийн чанар, газрын ерөнхий нөхцөл нь 2016 онд уурхайн эзэмшигчдийн гаргасан урьдчилсан таамаглалаас ихээхэн өөр байжээ. Харин ч зарим тохиолдолд чулуулгийн чанар илүү сайн байсан аж. Оюутолгой бол Риогийн хамгийн чухал төслийн нэг. Цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хэрэглэгдэж байгаа зэс нь чулуужсан түлшнээс татгалзах эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх тул уг металлын нийлүүлэлт нь эрэлтээсээ үлэмж хэмжээгээр давна хэмээн шинжээчид таамаглаж байгаа энэ үед Оюутолгой нь дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болох төлөвтэй байгаа юм. Газар доорх бүтээн байгуулалт дууссаны дараа Оюутолгой жилд бараг 500 мянган тонн металл үйлдвэрлэх чадвартай дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно гэсэн судалгаа ч гараад байгаа билээ. Хугацаа хоцорч, зардлаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор Монголын Засгийн газар өнгөрсөн онд бие даасан шалгалт хийх санал гаргасан.
2017-2019 онд Монголд ажиллаж байсан Рио Тинтогийн ажилтан, Их Британийн иргэн Ричард Боули Риогийн талд ч, Монголын талд ийм нарийн төвөгтэй төслийг хэрэгжүүлэх туршлагатай хүн байгаагүйг онцолсон байдаг. Тэрбээр "Эцсийн үр дүн нь эхний зургаан сарын хугацаанд төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч, цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр удааширсан төсөл болж хувирсан” гэжээ. Риогоос гаргасан тайланд зардал хэтэрснийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарласан байдаг бөгөөд зэсийн хүдрийг зөөхөд шаардлагатай гол босоо амны дизайтай голчлон холбосон байдаг. Оюу толгойн үйл ажиллагаа нь өмчлөлийн нарийн төвөгтэй бүтэцтэй. Тодруулбал, "Rio Tinto” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill” компанийн 50.8 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд "Turquoise Hill” нь "Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг. Харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||