Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид Зотол хан уулаа "Мон-Ураниум Ресурс” ХХК-д худалдсан гэв үү

Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид Зотол хан уулаа "Мон-Ураниум Ресурс” ХХК-д худалдсан гэв үү

 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын 19 төлөөлөгч 5-10 сая төгрөгөөр нутагаа худалдсан гэв үү-


           Эргэлт.мн мэдээллийн сайт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд хүн, малынхаа ундаа болсон таван голоо уул уурхайн компанид булуулж, ундны усгүй болсон талаар өмнө нь мэдээлсэн. Мөн Монголын хуулийн дээр "суусан" "Монгол Ураниум Ресурс”ХХК-ны хууль бус үйл ажиллагааны талаар таван цуврал сурвалжилга, нийтлэл бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Зотол хан уулын бэл хэсгийг худалдсан гэх тус сумын ИТХ-ын төлөөлөгчдийг онцолж байна.

ИРГЭД НЬ УНДНЫ УС ГУЙЖ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ НУТГАА ЗАРЖ БАЙГАА ЮУ

            Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг MV-021459 зөвшөөрлийн бичигтэй "Монгол Ураниум Ресурс” ХХК зам тавих нэрийдлээр тус сумын газар нутагт дэвсгэрээс газар авчээ. Угтаа бол тухайн хэсэг газар зам тавих төслийг хэдий нь Төхөмийн уурхай санаачлан, батлуулаад байсан аж. Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний 10:00 цагийн үед "Монгол Ураниум Ресурс” ХХК-нд газар олгох эсэх тухай Эрдэнэцагаан сумын ИТХ хуралджээ. Хуралд оролцох ёстой  27 төлөөлөгчөөс 21 нь оролцсон байна. Тэдний найм нь цахимаар бусад нь өөрийн биеэр хуралд оролцжээ. Хурал ширүүхэн болж, "худалдагдсан” төлөөлөгч нар үг хэл, үзэл санаа хоршиж, газар нутгаа гэж дугарсан нэгнийхээ амыг тагласаар 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ үеэр сумын тусгай хамгаалалттай байсан Бунхан тал орчмын тусгай зөвшөөрлийг цуцалж, тус компанид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Өөрөөр  хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна. Тус бүс нутагт 110 километр автозам байгуулна хэмээсэн ч уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа хэмээн нутгийн иргэд эрс эсэргүүцсэн байна. Түүх домгийн өлгий болсон Таван булшны хөндий, шүтлэг тайлгын сүмбэр Зотол хан уулын бэл зэрэг олон газрыг хамарсан учир "Өв соёл, түүх дурсгалыг минь авраач" хэмээн нутгийн иргэд уриалга гарган, жагссан ч үр дүнд хүрээгүй аж. "Монгол Ураниум Ресурс” ХХК-ны үйл ажиллагаа анхнаасаа хууль бусаар эхэлсэн гэдэг. Тодруулбал, Байгаль орчны улсын байцаагч М.Амарсүрэн орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт хийж, сумын Засаг дарга асан Ө.Батсайхан АМГТГ-т хууль бус тодорхойлолт хийж өгснөөр тус компанийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Уншигч та санаж буй бол бид энэ тухай өмнө нь баримттайгаар нийтэлсэн билээ. Ард түмэн нь эсэргүүцээд байхад, үйл ажиллагаа явуулах эсэх нь шүүх, прокурорын байгууллагад шалгагдаж байгаа компанид газар олгосон ИТХ-ын төлөөлөгч болон нутгийн иргэдийн хооронд томоохон маргаан үүсээд байгаа аж.

Өөрөөр  хэлбэл, хуралд оролцсон 21 төлөөлөгчийн хоёр нь газар нутгаа худалдахыг эсэргүүцсэн бол үлдсэн 19 төлөөлөгч нь зөвшөөрсөн байна.

 

"УУРХАЙН ХҮСЭЛТИЙГ БАТЛАХАД ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙДАГ” ГЭНЭ ЛЭЭ

            Өчигдөр болж өнгөрсөн хурал, хурлын шийдвэрийн талаар нутгийн иргэн "Сумын засаг дарга Г.Эрдэнэчулуун морины хөшөөн дээр очиж уурхайн хүмүүстэй замын асуудлаар уулзалт хийсэн байдаг. Гэтэл Усны тухай хуулийн 13.1.3-т заасан үндэслэлээр "Монгол Ураниум Ресурс” ХХК –ийн үйл ажиллагаа хаагдах ёстой байгаа. Мэргэжлийн хяналт, Прокурорын байгууллагыг хяналт шалгалт хийхээр ирэхэд Эрдэнэцагааны малчид элс, шавар малтаж, малын хөлийн орсон шавартай ус хүнсэндээ хэрэглэж байсан. Нэг малчин өрхийн худаг ширгэж 20 орчим километрийн зайнаас ус зөөж байгааг тэд нүдээрээ харсан. Гэвч хууль хяналтын байгууллагынхан ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Тэдний цаана ард иргэд л хохирч байгаа. Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн. Тэдэнд газар нутгаа аварч хайрла, авч үлд гэж мянга хэлээд нэмэргүй. Уул, уурхайн компаниас хүссэн газраа батлуулахын тулд 5-10 сая төгрөгөөр ИТХ-ын төлөөлөгчдийг худалдаж авдаг тухай сонсож байсан. Ийм ханш тогтсон гэдгийг манай нутгийнхан цөм мэднэ. Үнэхээр яах аа мэдэхгүй, хэнд хандах аа ойлгохгүй хэцүү байна. Төр засаг анхаарахгүй, төрийн байгууллагууд нь тоохгүй байна” гэв.

 Манай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь мөнгөний өмнө бөхөлзсөн.

СУМЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРАА ЦУЦАЛЖ УУЛ УУРХАЙН КОМПАНИД ШИЛЖҮҮЛСЭН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХЭН БАЙВ

   Эрдэнэцагаан сумын ИТХ нь зургаан байнгын хороотой аж. Гэвч Хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга, ИТХ-ын тэргүүлэгч гишүүн Ч.Адъяасүрэнгийн эсэргүүцлийг үл тоон тус шийдвэрийг гаргасан аж. Тэрбээр энэ талаар "Юун тулд энэ суманд зургаан байнгын хороо тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг ИТХ нь өөрөө ойлгохоо больчихсон байна. Хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан байнгын хороогоо сонсохгүй бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгаад яадаг юм. бүгдээрээ мөнгөнөөс болж нутгаа худалдсан" гэв. Сумын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтаас нь гаргаж уул уурхайн компанид олгоход ИТХ-ын 19 төлөөлөгч дуу нэгтэй дэмжиж, хоёрхон төлөөлөгч уг хүсэлтийг түдгэлзүүлсэн байна.

             ЗӨВШӨӨРСӨН                                                ТҮДГЭЛЗҮҮЛСЭН

  1. Г.Эрдэнэчулуун "сумын Засаг Дарга”               1. Ч.Адъяасүрэн
  2. Б.Энхтуул            "сумын ИТХ-ын дарга”          2. С.Буянаасүрэн
  3. Т.Болортуяа
  4. Р.Саранцэцэг
  5. Л.Владимор
  6. н.Янжмаа
  7. Ш.Банзрагч
  8. Ж..Болдсүрэн
  9. М.Наранцогт
  10. С.Ариунаа
  11. Б.Амарбаясгалан "сумын ЗД-ын орлогч”
  12. Г.Эрдэнэчимэг
  13. Д.Энхжаргал
  14. О.Энхтуяа
  15. Ц.Сүхбат
  16. Г.Гантулга
  17. М.Амарсайхан
  18. н.Жаргалбаяр
  19. Д.Эрдэнэтуяа
 
 
https://ergelt.mn/news/59/single/12859
Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчид Зотол хан уулаа "Мон-Ураниум Ресурс” ХХК-д худалдсан гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани