Хятад, Оросын зүүн хэсгийн байгалийн хий дамжуулах хоолой 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орсноос хойш 10 тэрбум гаруй шоо метр байгалийн хийг дамжуулан хүргэсэн тухай энэ сарын 11-ний өдөр Хятадын Дамжуулах хоолойн сүлжээний группээс мэдээллээ.
Хятад улсын дамжуулах хоолойн сүлжээний группийн хариуцлагатан хэлэхдээ "Одоогийн байдлаар Хятад, Оросын зүүн хэсгийн байгалийн хий дамжуулах хоолойн өдөр тутмын хий дамжуулах хүчин чадал 28 сая шоо метр хүрч байгаа бөгөөд энэ оны сүүлчийг болтол 43 сая шоо метр хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь өнөө өвөл, ирэх хавар байгалийн хийн нийлүүлэлтийг үр дүнтэйгээр баталгаажуулж чадсанаар өвлийн олимпын эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой болно" гэв.
Хятад, Оросын зүүн хэсгийн байгалийн хийн хоолой нь Хятад улсын 9 муж, ӨЗО, хотыг дамжин өнгөрдөг бөгөөд шинэ дамжуулах хоолойн хэсэг нь 3371 километр, ашиглалтад орсон хоолой нь 1740 километр байж, хойд, дунд, өмнө хэсгийг нь хэсэгчлэн барьж байна. Одоогийн байдлаар хойд, дунд хэсгийг ашиглалтад оруулсан бөгөөд өмнөд хэсгийг 2025 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Дууссаны дараа хий дамжуулах хамгийн дээд хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метрт хүрч, маршрутын дагуу 400 сая хүнд ашиг тусаа өгөх болно.