- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Рио Тинто”-г “шахаж” ажиллая! Ерөнхий Сайд аа
Оюутолгойн төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто” алдаа гаргасан нь нэгэнт тодорхой боллоо. Үүнийг нотолсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ч Монгол Улсын Засгийн Газрын ажлын хэсэгт ирснийг өчигдөр олон нийтэд мэдээлж, Монголчууд тодорхой ойлголт авлаа.
"Рио Тинто"-гийн мэдээллэснээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,45 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь Монгол мөнгөөр дөрвөн их наяд төгрөг буюу Монгол Улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Гэвч зардлын энэ өндөр хэтрэлтийг Рио Тинто компанийн зүгээс "Геотехникийн асуудлаас болж зардал хэтэрсэн” гэж тайлбарлаж ирсэн бөгөөд хөндлөнгийн шинжээчид үүнийг дүгнэлтээрээ няцаажээ. Өөрөөр хэлбэл "энэхүү зардлын хэтрэлт нь гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй” байна. Хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн баг ийм дүгнэлтийг Монгол Улс руу илгээжээ. Ингээд зогсохгүй уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсныг ч ил болгочихлоо.
Шулуухандаа "Рио Тинто” компанийн менежментийн алдаанаас болж Монгол Улсад Оюутолгойгоос ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан нь тодорхой болж байна.
Энэ талаар Монголд төдийгүй олон улсын хэвлэлүүдээр ч шуугиж "Рио Тинто”-д эргэлзсэн мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. Тухайлбал "Wall Street Journal”, "Financial Times” зэрэг дэлхийд нэр хүндтэй хэвлэлүүд дээрх мэдээллийг онцолж, "Рио Тинто” компанийн тайлбар эргэлзээ төрүүлж байна гэсэн агуулгыг илэрхийлжээ.
"Оюутолгой” компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг нь Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркойс Хилл” компани эзэмшдэг. Харин "Оюутолгой” төслийн үйл ажиллагааг өдөр тутамд хариуцаж удирдлагаар хангах үүргийг "Рио Тинто” компани хүлээж ирсэн бөгөөд үүнийхээ хөлсөнд жил бүр 200 гаруй сая ам.доллар авдаг.
Шижээчдийн дүгнэлтээс харвал "Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн Газарт удаа дараа ташаа мэдээлэл өгч, бодит байдлыг нуун дарагдуулжээ. Энэ бол бид өдий хэмжээгээр хохирол амссан гэсэн үг. Рио Тинто компани энэ оны нэгдүгээр сараас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлэх ёстой байсан. Энэ хуваариар явсан бол дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа энэ үед манай улсын эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал, Монголын ард түмний баялгаасаа хүртэх боломж улам бүр нэмэгдэх байв.
Гэхдээ бид үүнийг залруулах боломжтой боллоо.
Мөнхийн "шоуны сэдэв” Оюутолгой дээр бодит үр дүн гарна гэж олон нийт төдийлөн итгээгүй ч Л. Оюун-Эрдэнийн Засгийн Газар ахиц гаргалаа.
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа, "Оюутолгойн гэрээг засаж, сайжруулах үйл явц шууд мэдрэгдэхгүй. Гэхдээ аажим аажмаар Монголд ашигтай болгохын төлөө уйгагүй ажиллах болно” хэмээн мэдэгдэж байсан. Улмаар Засгийн газрын Ажлын хэсгийг ахлаж байх үедээ шийдэмгий ажиллаж чадсаны эхний үр дүн ийнхүү гарч, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж чадсан гэж магтаж болох юм. Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ч сайн ажиллалаа. Гэхдээ одоо бүрэн дүүрэн үр дүн хэрэгтэй байна.
Одоо Монгол Улс яах ёстой вэ? Менежментийн алдаа гаргасан "Рио Тинто”-д Монгол Улсын Засгийн Газар "юмны эзэн-сумны занги” гэдгээ сануулж, хуулийн дагуу шахаж ажиллах хэрэгтэй. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарахаас өмнө Рио Тинто манай талаас тавьсан санал бүрийг ихэнхдээ үл тоож, сав л хийвэл Арбитрын шүүхээр айлгадаг байсан. Тэгвэл цаашид ийм байдлаар хамтын ажиллагаа үргэлжлэх учиргүй. Бидэнд хууль болон гэрээгээр хүлээсэн өөр өөрийн эрх, үүрэг бий. Тиймээс Монголын Засгийн Газар хуулийн дагуу шаардлагаа "Рио Тинто"-д "хүчтэй” тавьж, ард түмэн ч хяналтаа сайжруулж, нэг талд зогсох хэрэгтэй байна. Ингэж байж бид Оюутолгойгоос жинхэнэ утгаараа ашгаа хүртэж "юмны эзэн шиг" байж чадна.
Д.Дандархүү
“Рио Тинто”-г “шахаж” ажиллая! Ерөнхий Сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани