Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойн далд уурхайн төсөл хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум долларын алдагдалд оржээ

 

 

Оюу толгойн далд уурхайн төсөл хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум долларын алдагдалд оржээ

 

Рио Тинто компани   Монгол  дахь томоохон зэсийн үйлдвэрийн төслийг 6.75 тэрбум ам доллараар өргөтгөхөөр болсон. Гэвч газрын нөхцөл байдал ач холбогдолгүйгээс үйлдвэрийн өргөтгөлийн ажил хойшилж, төсвийн хэмжээг бууруулсан гэж мэдээлсэн нь Рио Тинто компанийн тус асуудалтай холбоотойгоор өмнө нь гаргасан тайлбартай зөрчилдөж байна. Англи-Австралийн тус компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөс бараг хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум ам долларын алдагдалд орсонд уурхайн геологийн ач холбогдол таамагласнаас бага байсныг  буруутгаж, уурхайн төлөвлөгөөг дахин боловсруулах шаардлагатайг 2019 оны долдугаар сард мэдэгдэж  байв.Гэхдээ чулуулгын ач холбогдол таамагласнаас өөр байсан нь төслийг хойшлуулах шалтгаан болсон гэсэн нотолгоо байхгүйг тус бие даасан зөвлөхүүд мэдэгдлээ.


Харин "Financial Times” сонины олж авсан 157 хуудас тайланд газар шорооны ажлыг дуусгахын тулд газар доор ажиллах хүмүүсийн тоог хязгаарлаж,  нэг километр гүнтэй хоёр  хоолойг багтаасан дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарсан  нь төслийг хойшлуулах шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Рио Тинто компани Оюу толгойн бүтээн байгуулалтын дараагийн шатыг хэзээ эхлүүлэх талаар Монголын Засгийн газартай тодорхой шийдэлд хүрч чадаагүй эмзэг үед дээрх тайлан гарч ирлээ. Эхний үйлдвэрлэлийг 2022 оны аравдугаар сард хийхээр таамаглаж байсан ч санхүүгийн шинэ гэрээний талаар хоёр тал маргаантай байгаа тул энэ зорилтдоо хүрнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байна.


"Рио Тинто болон гүйцэтгэгч компани нарийн төвөгтэй төслийг хэрэгжүүлэх туршлагатай мэргэжилтэнгүй"


Английн санхүүгийн хяналтын байгууллагаас Рио Тинто компани Оюу толгойн 2018 оны есдүгээр сараас 2019 оны долдугаар  сарын хоорондох үнэ өртөгийг олон нийтэд ил болгохдоо бүртгэлийн дүрмээ зөрчсөн эсэхийг судалж байгаа гэж нөхцөл байдлыг маш сайн мэдэх хүн ярьжээ. Өмнө нь Рио Тинто Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг ил болгох үүргээ  "тууштай биелүүлсэн” гэж мэдэгдсэн.

Харин Монголын Засгийн газар даваа гарагт "Газрын гүний төслийг гүйцэтгэх явцад илэрсэн геотекникийн асуудлууд нь төсөл хойшлох болон төсөв хэтрэхэд нөлөөлөөгүй талаар тайлангаас олж мэдсэн нь бидний санааг зовоож байна. Энэ нь Рио Тинто болон Оюу толгой ХХК-аас Засгийн  газарт ирүүлсэн тайлбаруудаас эрс өөр байна. Тайланг бүрэн хянаж үзсэний дараа Рио Тинто болон бие даасан судалгааны тайлан хооронд зөрчил, зөрүү байгаа эсэх талаар Рио Тинто компаниас албан ёсны тайлбар авна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Оюу толгой компанийн хувьцааг эзэмшигч, уурхайг хамтран эзэмшдэг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын  нэмэгдсэн өртгийг хуваан төлж болзошгүй.

Харин Рио Тинто "нууц тайлан”-г нарийвчлан судалсны дараа төслийн бусад хувьцаа эзэмшигчидтэй  хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв. Тус компани "Бид гүний уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх, бүх оролцогч талуудадаа хамгийн  их үнэ цэнийг өгөхийн тулд Монголын Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллахад бүх анхаарлаа хандуулах ажиллах болно” гэж мэдэгджээ.


Оюутолгой бол Рио Тинтогийн хамгийн чухал, өргөжих боломж ихтэй компанийн нэг юм. Газрын гүний өргөтгөл дуусвал тус уурхай жил бүр  500 мянган тонн орчим металл үйлдвэрлэх хүчин чадалтай  дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох юм. Гэвч энэ төлөвлөгөө Монголын Засгийн газартай зөвшилцөлд хүрч чадахгүй асуудалтай тулгараад байна. Монголын Засгийн газар өнгөрсөн жил  төслийн хугацаа хойшилж, төсөв хэтэрсэн талаар олон мэдэгдэл хийж,  төслийн талаар тодорхой мэдээлэл олж авахын тулд төслийг бие даан хянах санал гаргасан. 2017-2019 онд Рио Тинтогийн Монгол дахь зэсийн төсөлд ажилласан Английн иргэн Ричард Боули Оюу толгойн асуудлуудыг хөрөнгө оруулагчдад зарлахаас хэдэн сарын өмнө Рио мэдэж байсан гэж мэдүүлэв.

Уул уурхайн тэргүүлэх хоёр инженерийн хийсэн бие даасан тайланд "Рио Тинто болон гүйцэтгэгч компани аль аль  нь ийм нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн төслийг хэрэгжүүлэх туршлагатай мэргэжилтэнгээр хангагдаагүй.  Үүний үр дүнд энэ төсөл анх төлөвлөсөн хугацаанаасаа зургаан сараар хоцорч эхэлсэн төдийгүй хугацаа өнгөрөх тусам улам бүр хоцорсоор байх юм” гэжээ. Дээрх тайланд зардал хэтэрсэн шалтгааныг ажиллах хүчин болон материалыг зэсийн хүдрийн биет рүү зөөхөд чухал үүрэгтэй дуураймал гол босоо хоолой болон дизайнд алдаа гарсанаас үүдэлтэй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж:FT

Оюу толгойн далд уурхайн төсөл хоёр жилээр хоцорч, 1.45 тэрбум долларын алдагдалд оржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани