Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”-гийн “хамтран зээлдэгч” байхаа больж, 34 хувийнхаа ашгийг хүртэх хугацааг наашлуулах уу?

“Рио Тинто”-гийн “хамтран зээлдэгч” байхаа больж, 34 хувийнхаа ашгийг хүртэх хугацааг наашлуулах уу?

 

Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээчдийг ажиллуулжээ. Шинжээчдийн багт Америк, Канад, Австрали, Монголын нийт найман хүний бүрэлдэхүүнтэй бие даасан шинжээчид багтжээ. Тэд таван сар гаруйн хугацаанд ажиллаад дүгнэлтээ гаргасан байна. Дүгнэлтийн ерөнхий агуулгыг Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийнхэн өчигдөр нийтэд танилцууллаа.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ талаар "Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсан. Оюутолгойн төслийн менежментийн багаас "Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр өсөж, бүтээн байгуулалтын ажил бараг хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцөлөөс болж байгаа” гэсэн тайлбарыг Засгийн газарт удаа дараа ирүүлж байсан.
 
Эцэст нь дэлхийн нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулъя, дээр дурдсан хоёр асуудал дээр дүгнэлт гаргуулъя гэсэн. Хөндлөнгийн шинжээчид 2021 оны гуравдугаар сард томилогдон өнгөрсөн таван сар гаруйн хугацаанд ажиллаад өнөө өглөө дүгнэлтээ ирүүллээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн нь ямар нэгэн геотехникийн асуудлаас болоогүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Ямар ч байсан эхний шатанд бидэнд ийм дүгнэлт ирлээ. Энэ нь хэлэлцээрийг цааш урагшлуулж ахиулахад тодорхой хувь  нэмэр оруулах байх. Өнөөдөр Оюутолгойн хэлэлцээрийг цааш нь урагшлуулах, ахиулах явц үргэлжилж байгаа.
 
 
 
...Ер нь бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшх 12 жил, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хойшх зургаан жил гаруйн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс "Рио Тинто”-д ийм хэмжээний хариу үйлдэл үзүүлж байгаагүй юм.
 
 
 
Дуулгавартай, томоотой, хэлсэн үгийг нь ёсчлон биелүүлж ирсэн Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнөөс "өрвөлзөж” эхэлсэн байдаг...
Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг аваад "Рио Тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал болон "Рио Тинто”-д  тодорхой албан  тушаал хашдаг С.Мөнхсүх захиралтай уулзалт  хийсэн. Энэ үеэр хоёр зүйлийг  онцолж хэллээ. Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд  албан ёсоор тайлбар хийгээч. Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч. Та бүхний хүсч байгаачлан Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарчихаад байхад бид далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Иймд өмнө батлагдсан ТЭЗҮ-гийн хүрээнд, өнөөдөр алт, зэсийн үнэ өндөр байгааг бодолцож, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг  хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтыг эхлүүлээч гэсэн шаардлагыг  тавьсан” гэлээ.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Энэ төслийн хамгийн гол нөөцийг бүрдүүлж байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажлууд тодорхой шалтгаануудын улмаас хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудлыг 2019 оны долдугаар сард "Рио Тинто” болон  "Оюутолгой” компанийн зүгээс Монголын Засгийн газарт анх танилцуулсан байдаг. "Энэ нь урьдчилан тааварлаж болзошгүй геотехникийн нөхцөл байдал, гүний уурхайн чулуулгаас болж зардал хэтэрлээ” гэдэг асуудлыг Монголын талд тавьж байсан. Тухайн үедээ зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалтын ажил 30 хүртэлх сарын хугацаагаар хойшиллоо гэсэн асуудлыг ярьж байсан.
Ингээд сая хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа. Үүнд зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон нь  геотехникийн асуудалтай шууд хамааралгүй  гэдгийг тодорхойлчихсон байна.
 
 
 
Хөндлөнгийн шинжээчдийн ажлын хэсэгт "Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилдөөнгүй шинжээчдийг томилох асуудал  Засгийн газрын хувьд эхэндээ нэлээд хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн  томоохон төслүүд дээр 20-40 жил ажиллаж байсан маш туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж чадсан. 
 
 
 
Дээрээс нь "Хөндлөнгийн шинжээчдийн энэ дүгнэлт хэр зэрэг бодитой вэ” гэдэгт бид өөр нэг дүгнэлтийг бас  гаргуулсан.  Ийм дүгнэлтийг "Оюутолгой” төслийг хэрэгжүүлж байгаа "Рио Тинто” компанид төслийн менежерээр ажиллаж байсан мэргэжилтэн,  туршлагатай хүмүүс давхар дүгнэлтийг  гаргасан. Тэд  Монголын Засгийн газрын зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг  үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хэлэлцээр цаашид энэ нөхцөл байдалд тулгуурлаад явагдана гэсэн үг” гэж ярив.
Түүнчлэн "Оюутолгой” компанийн  ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир  "Оюутолгойн  төслийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс  Оюутолгой” компанийн хүсэлтээр 2020 оны арваннэгдүгээр  сард "Оюутолгой” компанийн  ТУЗ-өөс  бие даасан шинжээчдийн багийг гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар  дүгнэлт гаргуулах ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд тусгай хороог байгуулсан. Үүнд  Монгол Улсын талаас "Эрдэнэс  Оюутолгой”  компанийн хоёр, "Туркойз  Хилл” команиас хоёр төлөөлөл  орсон. Тусгай хороо нийтдээ найман гишүүнээс  бүрдсэн бие  даасан шинжээчдийг томилсон.
Бие даасан шинжээчид бол уул уурхайн төлөвлөлт, барилга  угсралт  төслийн менежмент, геотехникийн гэсэн чиглэлээр 35-40 жил  ажилласан туршлагатай ажилтнууд юм. Америк, Канад, Австрали, Монголоос бүрдсэн нийт найман гишүүн ажиллаж,  дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт тусгай хороонд хүлээлгэн өгч, улмаар "Оюутолгой” компанийн  ТУЗ-д хүлээлгэн өгсөн.
Энэ дүгнэлтийн хүрээнд гарсан асуудлыг хувьцаа эзэмшигчид болон "Оюутолгой” компанийн ТУЗ авч хэлэлцэнэ. Мөн цаашид далд уухайн бүтээн байгуулалтад дахин зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаас ямар арга хэмжээ авах вэ. Засаглалыг сайжруулах талаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Төслийн хувьцаа  зэмшигч "Эрдэнэс Оюутолгой”, "Эрдэнэс Монгол” компанийн зүгээс мөн яаж ажиллах вэ  гэсэн цаашдын арга хэмжээг аваад явах байх” гэлээ.
Ажлын хэсгээс ийм албан ёсны мэдээлэл өгч байна.
 
 
 
Ер нь бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойшх 12 жил, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хойшх зургаан жил гаруйн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ийм хэмжээний хариу үйлдэл үзүүлж байгаагүй юм.
 
 
 
Дуулгавартай, томоотой, хэлсэн үгийг нь ёсчлон биелүүлж ирсэн Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнөөс "өрвөлзөж” эхэлсэн байдаг.
Үр дүнд нь өнгөрсөн хавар татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг "Оюутолгой” ХХК-аар бүрэн төлүүлсэн. Ингэж Оюутолгойгоос гарвалтай мөнгөнөөс хөл хорионы үеэр хүн бүр 300 мянган төгрөг хүртсэн.
Харин энэ удаагийн хэлэлцээрийн явцад хөндлөнгийн шинжээчид Оюутолгойн гэрээг "ном ёс”-ны болгоход маш чухал нөлөө үзүүлэхүйц дүгнэлт гаргасан байна.
 
сонин mn
 
Гагцхүү "Рио Тинто” хэрхэн хандах вэ гэдэг л үлдэж байгаа юм.
Жил гаруйн өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ЭЗБХ-нд тайлангаа тавьж байсан. Тэгэхэд тэрхүү ажлын хэсгийн дүгнэлтээр Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргасан байв. Түүнээс гадна "Оюутолгойн төсөл барьцаанд тавигдсан байна” гэсэн маш ноцтой дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойн төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа тухайн үед буюу жил хагасын өмнө 1.79 тэрбум ам.долларын өрөнд орчихсон. Үүнээс гашуун нэг дүгнэлт нь "Хувьцаа эзэмшигчид 2038 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэж тооцоолсон ч бодит байдалд 2050 оноос ашиг хүртэж эхэлнэ” гэж гарсан байв.
Харин өнөөдөр "Рио Тинто” компани дэлхийн зах зээлд дээрх том тоглогч гэдгээ харуулж, хэм хэмжээг бариад хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж авбал Оюутолгойн төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын өр хуваахгүй болж, ашиг хүртэх хугацаа наашлах "хаалга” нээгдэнэ. Товчхондоо "Хонь бүрэн, чоно цатгалан” болж, өнөөг хүртэл бугшиж ирсэн үл ойлголцол дуусах юм.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Рио Тинто”-гийн “хамтран зээлдэгч” байхаа больж, 34 хувийнхаа ашгийг хүртэх хугацааг наашлуулах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани