Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашгийг нь “Рио Тинто” шуудайлж, ажилгүй болохыг нь Монголчууд хүртсээр байх уу

Ашгийг нь “Рио Тинто” шуудайлж, ажилгүй болохыг нь Монголчууд хүртсээр байх ууӨнгөрсөн оны өдийд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Рио Тинто”-г гурван үндэслэлээр НҮБ-ын Дээд зөвлөл, Гаагийн олон улсын шүүхэд өгч байв. Учир нь Монгол Улсын иргэд байгалийн нөөцдөө эзэн байх халдашгүй эрх зөрчигдөж байгаа учраас олон улсын төвшинд асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь тэр. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэтэрхий нэг талыг барьсан, эрх тэгш биш болсныг тухайн үед С.Ганбаатар гишүүн тодотгож байсан. 1803 хэмээх олон улсын конвенцийн шийдвэрийг Оюутолгойн гэрээ зөрчсөн. Энэ гэрээн дээр бага буурай хөгжиж байгаа орон байгалийн нөөцдөө эзэн нь байх халдашгүй дархан эрхийг тунхаглаж өгсөн байдаг.

Үүнийг зөрчсөн тохиолдолд Олон улсын Гаагийн шүүхэд хандана гэсэн заалт ч бий. Иймээс Гаагийн шүүхэд "Рио тинто”-г өгч, НҮБ-ын удирдлагад мэдээлэл явуулах болсноо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байлаа. Өмнийн говийн ус сүүлийн 40 мянган жил бүрэлдэн тогтсон. Гэтэл энэ усыг гурван жилийн дотор л ашиглана гэсэн тооцоо гарсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас жилд 27 сая м/ куб ус ашиглахаар заасан заалт бий. Гэтэл энэ компани өдөрт 100- 150 тонн хүдэр боловсруулна гэж тооцоолсон. Нэг тонн хүдрийг 1.5 м/куб усаар боловсруулдаг. Үүгээр тооцоолоод үзвэл жилдээ 50 орчим сая м/куб ус ашиглах бөгөөд гурван жилд л бүх усыг ашиглана гэсэн үг.

Энэ нь Монгол орны байгаль орчин аюултай байдалд орж, говь нутаг элсэн цөл болон хувирна гэсэн үг юм. Уг нь Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27.4 сая м/куб. Гэтэл Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг нь тооцвол уг үйлдвэр нь гүний хоолойн усны тогтоогдсон нөөцөөс /жилд 35.4 сая м3/ хамаагүй давж байгаа. Энэ мэт уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулж Монголын ард түмнийг баян чинээлэг амьдруулах гарцыг нээсэн гэх "Рио Тинто”-ийн үйл ажиллагаа Монгол орны говийн бүсийг устгаж үгүй болгож байна гэвэл нэг их буруудахгүй болжээ. Нөгөө талаар "Рио Тинто”-ийн удирдлагууд яаж дуугарч байна тэр хэрээр Монгол Улсын Засгийн газар өмнө нь бөхөлзөж байна гэсэн хардалтыг давхар дагуулж байгаа юм.

Ер нь "Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар хоёр хэл амаа ололцолгүй зөрөлдөх, зөрчилдөх үе бий. Тухайлбал босоо амны хөрөнгө оруулалт дээр манай хоёр хэл амаа олохгүй бөөн юм болж байв. Үүнээс үүдэн Монголын тал эхэлж буулт хийн алдаа завхралаа засч "Том толгой” гаргасан Ц.Сэдванчигийг өөрчилж, Да.Ганболдоор сольсон түүхтэй. Айл гэрийн хооронд болоод геополитикийн асуудалд ч хувь хүмүүсийн харилцаа асар хүчтэй нөлөө үзүүлдэг. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрхтэй "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагыг сольсон нь үнэндээ зөв шийдвэр байсан уу үгүй юу гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа. Өмнө нь ч тус компанийн ТУЗ-ийг сонгосон. Харин энэ удаа гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн орчин цагийн бизнесийн "олон улсын хэлтэй” Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн нарыг энэ албан тушаалд томилсон.

Үүгээр Монголын тал асуудлынхаа нэгээхэн хэсгийг шийдлээ гэж харж болно. Үүнтэй адил "Рио Тинто”-д багагүй "но” байсан. Монголчуудын дотоодын үл ойлголцлыг ашиглан Хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа үнийг унагах, босгох замаар өөрийн эзэмшлийн хувийг тэд нэмсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа "Эрдэнэс Оюутолгой” ХХК- ийн захирал асан Ц.Сэдванчиг ингэж мэдэгдлээ хэмээн гаднын нөлөө бүхий хэвлэлээр бичүүлж хувьцааныхаа үнийг навс унагаад өөрсдөө эргүүлэн худалдан авах замаар багагүй хөрөнгөжөөд авсан сураг ч бий. Энэ мэт бизнесийн арга ашиглан олон зүйлийг өөрийн гарт оруулсан "Рио Тинто” нэг л өглөө босоход Монгол Улсын Засгийн газрыг гартаа оруулчихсан сууж байхыг үгүйсгэх арга алга. Ийнхүү ажилгүй хүнийг ажилтай болгож алтан дээр суусан гуйлгачин заяаг нь өөрчилнө хэмээн томрох "Рио Тинто” хэмээх мөнгө ихтэй газар Оюутолгойг эзэмшилдээ бүрэн аваад зогсохгүй монгол ажилчдыг хэдэн зуугаар нь гудамжинд хөөж гаргаж эхэллээ.

Сүүлийн үед уул уурхайн салбарууд үүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа явуулах нь хэцүүхэн болж байгаа нь үнэн. Гэхдээ 300 хүнийг нэг өдөр ажлаас нь чөлөөлчихөөд үүнд Монголын тал буруутай гэж хэлэх нь тэдний хувьд энгийн зүйл байж болох ч ажилгүй болсон хүмүүст юм. Энэ асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ "Оюутолгой” ХХК 300 орчим ажилтанд цомхотгох мэдэгдэл өгсөн талаар мэдээлэл тархсан. МҮЭХ-ны үзэж буйгаар аливаа цомхотгол, бүтцийн өөрчлөлт хийхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гэрээ хэлэлцээ хийдэг байх ёстой. Ажлаас хална гэдэг бол хамгийн сүүлчийн арга хэмжээний нэг гэж үзэж байгаа юм. Тиймээс МҮЭХ-ноос "Оюутолгой” ХХК-д хандаж, хуулийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбарын үйлдвэрчний эвлэлүүдтэй ажилчид цомхотгох, бүтэц зохион байгуулалтын асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух, нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой асуудлаар тусгай гэрээ байгуулахыг нэг талаас уриалж, нөгөө талаас шаардаж байна гэсэн юм.

Хүнийг ажилгүй болгох шиг амархан зүйл байхгүй. Эргээд энэ ачаалал Монгол Улсын Засгийн газар, төр нийгэмд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт "Оюутолгой” ХХК удирдах албан тушаалтнууд хичнээн хүн яаж цомхотгох талаар албан ёсны мэдээллийг өгөхгүй байна. Жишээлбэл эдийн засгийн хүндрэл гарах болгонд ажилчдаа цомхотгоод байх уу, хамгийн түрүүнд монголчуудыг халах уу гэсэн шаардлагыг мөн тавьж байна” гэж мэдээлсэн.Үүнээс үзэхэд монголчууд "Рио Тинто” буюу Оюутолгойд бүрэн дарлуулчихсан бололтой. Мөн баттай эх сурвалжаас харахад Оюутолгой зөвхөн 300 хүний ажлын байр төдий бус 2000 гаруй хүн ажилгүй болж байгаа гэнэ.

Яг Оюултолгой компаниас 62 хүн одоогоор ажилгүй болох бичгээ гардан авсан бол түүний дагавар нэг компани л гэхэд 700 гаруй ажилчнаасаа 300 хүнийг халах болсон гэнэ. Энэ мэтээр 2000 хүн ажилгүй болох албан бичиг гардан авсан сурагтай. Үүнд Монгол Улсын Засгийн газар хэрхэн хандаж байна гэдэг нь хачирхалтай. Ийнхүү зуны халуун өдрүүдэд ажилгүйчүүдийн тоо хэдэн мянгаар нэмэгдэж байна. Ер нь энэ сар гарсаар зөвхөн Оюутолгой ч биш уул уурхайн толгой компаниуд ажилчдаа халах шийдвэр гаргаад байгаа. Жилийн жилд "Оюутолгой” ажилчдаа хэдэн мянгаар нь хоморголон халах шийдвэр гаргалаа хэмээн шуугиан тарьдаг. Тэр бүхэнд Монголын тал л буруутай болж үлддэг гаж тогтолцоо бий боллоо. Ер нь эх орондоо ажиллаж амьдарч байгаа энгийн иргэд зүгээр сууж байгаад гэнэт ажлаасаа халагдах шийдвэр хүлээж авдаг ёс сүүлийн үед тогтоод байгаа. Үүний бурууг "Рио Тинто” үүрдэггүй.


Тэдэнд хүн алжаасаа халагдах нь тийм ч их чухал зүйл биш гэдэг санаагаар ханддаг. Хэрэв Монголын тал "Рио Тинто”-г буруутгавал өөр хэлбэрээр өшөөгөө авах гэж зүтгэдэг өш хонзон санадаг хүүхэд шиг хачин зантай гэж зарим хөндлөнгийн ажиглагчид дүгнэдэг. Ийнхүү өнөөх бидний сандайлж байсан хөрсөн доорх баялгийг ил гарган эзэмшиж буй хөрөнгөтнүүд монголчуудыг хэдэн зуугаар нь ажилгүй болгосоор л байх уу. Үүнд анхаарал тавьж тэмцэл хийдэг цорын ганц байгууллага нь МҮЭХ-ныхон. Гэвч тэдний дуу хоолой шаргал ордон хүрээд л замхран алга болдог. Энэ нь мөн л хөрөнгө оруулагчидтай холбоотой байж болох юм.
 
В.НЭРГҮЙ 

Эх сурвалж: www.unen.mn

Ашгийг нь “Рио Тинто” шуудайлж, ажилгүй болохыг нь Монголчууд хүртсээр байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани