Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтан-Овоог ураны талбай болгосон С.Баярыг шалгуулна

Алтан-Овоог ураны талбай болгосон С.Баярыг шалгуулна

"Мон-Атом” төрийн өмчит компанийн дотоод, гадаад өр 4.5 тэрбумаас хэтэрч, захирал Ж.Билэгсайхан нь АТГ-ын хаалгыг татсан бол  саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Түүний хэрэг ганц өрийн асуудал биш, мөн ганц нэг хүнээр ч хязгаарлагдахгүй бололтой. Учир нь тус компанийн захирал болохоос өмнө Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байх үеийн болон ер нь "Мон-Атом” компани анх байгуулагдсанаас эхлэн ураны хайгуул, олборлолтын зөвшөөрөл олгож ирсэн хууль бус үйлдлүүд сөхөгджээ.

 

"Арева-Монгол” ХХК   ердөө гуравхан хоногийн дотор   тус  аймгийн долоон  сумын нутагт цацраг идэвхт бодисын  26 лицензийг бөөндөж авчээ

Зарим асуудлыг  улсын нууцтай холбоотой  тул дээгүүр төвшинд, хөшигний ард хэлэлцэх шаардлагатай гэсэн бол дээрх  хэргийн нэг хэсэг болсон Сүхбаатар аймгийн 13 сумын 12-т  нь ураны лиценз олгож, Дарьгангын байгалийн цогцолбор, Алтан-Овоо орчим   цацраг идэвхт бодисын зөвшөөрөл өгсөн гэх асуудлаар нэр бүхий эрхмүүд  дуудагдах бололтой.  Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, түүний халааг авч Стандарт бус Засгийн газрын тэргүүнээр ажилласан Ерөнхий сайд асан Сү.Батболд, "Мон-Атом”-ын захирал асан Р.Бадамдамдин нарыг шалгаж болзошгүй гэнэ.  Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухайд цацраг идэвхит бодисын зөвшөөрлөөс  өөр асуудал ч бас сөхөгдөж болзошгүй гэсэн яриа гарчээ. Тэр нь түүний Засгийн газрын үеэс эхлүүлсэн  Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Дарьгангын байгалийн цогцолбор газарт газрын тос олборлох "Дарьганга-24” төсөл гэцгээж байна. Дорнод аймгийн Тамсагийн тал нутгийг  "Хар дарсан там”  болгосон газрын тосны "дажин” Дарьгангын үзэсгэлэнт байгалийг там болгох ёсгүй хэмээн нутгийн иргэд нь үзэж байгаа ажээ. Тиймээс нутгийн иргэд, байгаль хамгаалах иргэний хөдөлгөөн, ТББ-уудын зүгээс ийм шаардлагыг эхнээсээ  тавьж  эхэлсэн сурагтай.

Одоогоор чих дэлсч буй мэдээлэл гэвэл,  Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны ил тод байдалд хяналт тавих зөвлөлийн хурлаар энэ тухай сэдэв хөндөгджээ. Тухайлбал, зарим ТББ-ын зүгээс Алтан-Овооны ар шил орчмын газарт өгсөн ураны лицензийн учрыг лавлаж  асуулга тавьсан ч холбогдох албаныхан бултаж, хариу хэлээгүй гэсэн мэдээлэл чих дэлсч байгаа юм.  Тус газарт  нутаг усны нэршилд  огт байхгүй нэрээр зөвшөөрөл өгсөн  нь саяхнаас илэрсэн гэлцэж байна. Ийм жишээ өмнө нь  тус аймгийн Эрдэнэцагаан суманд гарч байсан гэнэ. Эрдэнэцагаан сумын  нутаг дахь  Зотол уулыг "Хайрхан” нэрээр ураны зөвшөөрөл болгосон байдаг ажээ.  Дашрамд сонирхуулахад, энэ асуудлаар цухас боловч дурдсан /гэхдээ нууц байдалд/  Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны   ил тод байдалд хяналт тавих зөвлөлд   Ерөнхий сайд багтдаг бол, төрийн болон ТББ-ын нийт 30 төлөөлөл ордог. Зөвлөлийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх тэргүүлдэг юм байна. Зөвлөлөөр ярьсан сүүлийн үеийн асуудал нь  "Мон-Атом” компанитай холбоотой олон нийтэд төдийлөн ил болоогүй, магадгүй хөшигний ард ярьж буй сэдвүүдийн  нэг байж болох юм. Учир нь  Сүхбаатар аймагт олгосон  цацаг идэвхит бодисын зөвшөөрлүүд нь "Мон-Атом” компани байгуулагдсанаас хойш олгогдсон, 2009 онд С.Баярын Франц улсад айлчлал хийсний дараагаас Алтан-Овоо, Дарьгангын бүст  зөвшөөрөл олгох ажил идэвхижсэн гэсэн үндэслэлд багтаж байгаа юм.  

Сүхбаатар аймгийн  хувьд хүн ам цөөн, нийт   13 сумтай,   газар нутгийн хэмжээ 82.9 мянган шоо метр юм. Гэтэл ганц сум /Түмэнцогт/ -аас  бусад буюу нийт 12 сум, газар нутгийнх нь 20 орчим хувь нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай болсон байдаг. Ингэхдээ  "Арева-Монгол” ХХК   ердөө гуравхан хоногийн дотор   тус  аймгийн долоон  сумын нутагт цацраг идэвхт бодисын  26 лицензийг бөөндөж авсан байгаа юм. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 9-нд  зургаа, долдугаар сарын  22-нд найм,  наймдугаар сарын 18- нд  таван  лиценз авчээ.  Энэ нь нийтдээ  590841 га талбайг  эзэлдэг аж. Гэтэл үүнээс жилийн дараа буюу  2009 оны хоёрдугаар сарын 9-нд  "Арева Монгол” ХХК тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг эртний тахилгат  Зотол уулын   орчим   дахин дөрвөн лицензийг нэмж авснаар нийт талбайн хэмжээ  881373 га болжээ. Үүнээс харахад,  тэд улсын баяр наадам, цагаан сар гэхчлэн олон нийтийн анхаарал сарнисан үеэр лицензийн зөвшөөрлийг үзэглэсэн байна. Сүүлд  нэмж авсан дөрвөн  зөвшөөрлийн тухайд С.Баярын барууны орнууд,  Францад хийсэн айлчлалын дараа олгогдсон. Өдгөө Францын "Арева”-ийн охин компани "Кожеговь” компани 16, ОХУ, АНУ, Монгол Улсын хөрөнгө оруулалттай  "Гурвансайхан  ХХК”  хоёр, "Монгол Ураниум Ресурс” ХХК "Хүйтэн уул” нэрээр хоёр   тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж, 2013-2014 онд  уран боловсруулах үйлдвэр  барих   гэрээ  хийсэн байдаг.

Сүхбаатар аймаг ийнхүү цацраг идэвхит бодисын идэвхтэй бүс болсон тухай мэдээлэл сая гарч ирж буй шинэ мэдээлэл биш. ТББ, иргэний хөдөлгөөн, уран эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэгсэд энэ тухай 2008 оноос ярьсан. Тухайлбал,  "Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бор Сүхбаатар аймагт олгогдсон ураны зөвшөөрлийн тоо, эрх мэдэлтнүүдийн  гар хөлийн үзэг зурсан ил, далд бүхий л баримтыг ил  болгож, нутгийнхаа  ард түмний   өмнөөс  холбогдох албан тушаалтнуудаас тодруулахаар уйгагүй  хөөцөлдөж  ирсэн. Тэрээр  энэ асуудлаар нутгийнхаа  иргэдэд  сэрэмжлүүлээд зогсохгүй  "Жажны нутгаа цацраг идэвхит бодисын аюулаас аваръя” гэсэн уриалгыг    гаргаж байв.  Монгол Улсын Засгийн газар гадаадын компаниудтай цацраг идэвхит бодисын гэрээ хэлэлцээр хийж ирсэн  эхний жилүүдэд Сүхбаатарын иргэд төдийгүй  монголчуудын хувьд  ураны тухай ойлголт, мэдээлэл хомс байснаас асуудал газар авсныг үгүйсгэхгүй.   Тэгвэл өнөөдөр  цацраг идэвхит бодисын хууль бус зөвшөөрлүүдийн сураг нэхэгдэж, хариуцлагын асуудал  сөхөгдөж байгаа нь  шинэ  сэдэв болж байна.

Ч.ЗОТОЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Алтан-Овоог ураны талбай болгосон С.Баярыг шалгуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани