- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа ч нүүрсний экспорт багассанаар төсөвт эрсдэл учирч болзошгүй
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн гүйцэтгэлийг танилцуулсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Тус хөтөлбөр гуравдугаар сард эхэлснээс нийт гурван их наяд 183.4 тэрбум төгрөгийн зээл олгосон буюу 70 хувиийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, дээрх зээлийн хүрээнд 204 290 ажлын байрыг хамгаалжээ. "Хөтөлбөрийг эхлүүлэхэдээ 120 мянган ажлын байрыг хамгаална гэж байсан ч хангалттай давуулсан. Энэ бол түүвэр судалгаа биш, зээлдэгч тус бүрийн и-баримтын мэдээллээр тогтоосон бодит статистик" хэмээн Сангийн сайд мэдээллийн эхэнд онцлов.
Хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа гурван зээлийг задалбал, гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлээр хоёр их наяд төгрөг гарах ёстойгоос, нэг их наяд 701.5 тэрбум төгрөгийг 22 661 зээлдэгчид олгосон байна. Үүгээр 91 582 ажлын байрыг дэмжжээ. Харин репо санхүүжилтээр 593 тэрбум төгрөгийн зээлийг 2645 зээлдэгчид олгож 26 069 ажлын байр хамгаалсан бйна. Ипотекийн зээлээр, 512 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 6917 өрхөд олгоод байна. Тус зээлийн хүрээнд 700-800 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөөд байсан бол гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байгааг Сангийн сайд тодотгов. Ипотекийн зээлийн хүрээнд, барилга угсралт, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн 86.6 мянган ажлын байрыг хамгаалсан гэсэн судалгаа гарсан байна.
Засгийн газрн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд, 2020 онд уналттай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, 15 хувиар өссөн байна. Харин цар тахалгүй байсан 2019 оны үеийнхээс 3 хувиар өсжээ. Энэ өсөлтийг хадгалж чадвар оны эцсээр 6.5 хувийн өсөлттэй байх зорилгодоо хүрэх тооцоо гарсныг салбарын сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
Мөн хөтөлбөрийн үр дүнд, ААНОАТ, НӨАТ-ын орлого нэмэгдсэн гэдгийг дурдлаа. Тодруулбал, ААНОАТ нэгдүгээр улиралд 886 тэрбум төгрөг буюу 2019 оныхоос 12 хувь, 2020 оныхоос 57.6 хувиар нэмэгдэж эдийн засаг сайжирсан. Мөн НӨАТ-ын орлого 2020 онтой харьцуулахад 24.7 хувь, 2019 оныхоос 20.8 хувиар өсжээ. Мөн НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин нэмэгдсэн аж.
АМНАТ-ын татвар өнгөрсөн оныхтой харьцуулбал, 135 хувиар өссөн, 2019 оныхооос 24.2 хувийн өсөлттэй байна. Гэхдээ АМНАТ-ын орлого бүгд төсвийн орлогод биш, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан руу орж ирээдүйн эрсдэлийг үүрэх бодлогыг хангадаг хэмээн тодотголоо.
Эдийн засаг сайжирч байгаа ч нүүрсний экспорт удааширч байгаатай холбогдуулан төсөвт эрсдэл учирч болзошгүйг мэдээллийн үеэр тэмдэглэв. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтод ачаа бөөгнөрч саарсан, цар тахлын улмаас өмнөд хөрш манай ачааг хүлээн авахгүй байсаар хоёр сар болсон. Мөн долоодугаар сараас бага хэмжээгээр ачаа гарч байгаа ч энэ байдлаар үргэлжилбэл төсөвт хүнд цохилт амсана. Тиймээс ачаа хэвийн нэвтрэх чадварыг сайжруулахаар бүхий л арга хэмжээг авч ажиллана гэлээ. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ачаа тээврийн жолооч нарыг хил давахгүйгээр хилийн бүсэд чингэлэг, ачааны нүүрсээ буулгах шинэ терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгааг дуулгав. Баяр, наадмын амралтаар ч бүтээн байгуулалт үргэлжилсэн бөгөөд наймдугаар сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг хэллээ.
Б.Жавхлан: Эдийн засаг сэргэж байгаа ч нүүрсний экспорт багассанаар төсөвт эрсдэл учирч болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани