- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хууль ёс байдгийг "Рио Тинто"-д сануулсан ч тэд Засгийн газрыг үл тоосоор байна
Оюутолгой төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн багаас бүрдсэн ТУСГАЙ ХОРОО байгуулагдсан ч, Рио Тинто компани хараат бус дүгнэлт гаргахад шаардлагатай зарим мэдээллүүд, тайланг гаргаж өгөхгүй байна гэсэн мэдээллийг Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсгээс хэдэн сарын турш өгч байна.
Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх талаар "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд асуудал үүсээд буйтай зэрэгцэн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд ТУСГАЙ ХОРОО байгуулах шийдвэр гарсан байдаг.
"Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, "Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдсэн Тусгай хорооны шинжээчдийн баг төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлаад, дүгнэлтээ хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн мэдээллийг тухайн үед засгаас өгч байсан.
Тэгвэл Тусгай хороо байгуулагдах шийдвэр гарснаас хойш найман сар өнгөрөх нь.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо сүүлд өгсөн мэдээлэлдээ, "Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байна. "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөлтэй 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр биечилсэн уулзалт хийсэн. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор ажлын даалгавар боловсруулж, "Рио Тинто" компанитай илтэд ашиг сонирхлын зөрчилгүй хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хуулийн фирмүүдэд хүргүүлээд байна. "Рио Тинто" компанийн үйл ажиллагааны цар хүрээ, "Оюу Толгой" компанийн төсөлд санхүүжилт олгосон банк олон байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага төдийлөн их биш байна. Гэхдээ ажлын хэсгээс 2021 оны долоодугаар сард багтаан нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн зөвлөхийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөсөн.
Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долоодугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна. "Рио Тинто" болон "Оюу Толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байна” гэсэн байсан.
Албаны хүн ингэж буй ч энэ янзаараа бол энэ сард Тусгай хорооны дүгнэлт гарч амжихгүй л болов уу.
Ингэж үзэх үндэслэлүүд бий. "Рио Тинто" олон сарын турш гэдийж буй. "Эрдэнэс Оюу Толгой” ХХК өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдэл хүртэл гаргаж, "Рио Тинто"-д анхааруулсан ч, үл тоосон хэвээрээ л байна.
Мэдэгдлээс эшлэхэд, "Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч "Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу "Рио Тинто” компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн...
Гэсэн ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг "Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.
Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. "Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг "Эрдэнэс оюу толгой” ХХК бүрэн дэмжиж байна.
"Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсес” Лимитэд компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг "Эрдэнэс Оюу Толгой” ХХК шаардаж байна.
Хэрэв "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурсес Лимитэд” компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал "Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна.
"Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа "Рио Тинто” компани зөрчиж байгааг дурдья.” гэсэн юм.
Ийм мэдэгдэл гарснаас хойш 60 гаруй хоног өнгөрсөн ч, Монголын Засгийн газар "Рио Тинто"-гийн ааш аягийг олж чаддаггүй ээ.
https://news.zindaa.mn/3se0

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||