- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс Монгол" муу дүн тавиуллаа
Уул уурхайн салбарт хийдэг Баялгийн засаглалын индекс/БЗИ/-ээр төрийн өмчит компаниудын засаглал "хангалтгүй” үнэлгээтэй хэвээр байгаа нь Монгол Улсын 2021 оны БЗИ-т хамгийн муу үнэлгээ авсан үзүүлэлт болжээ.
2021 оны баялгийн засаглалын индексээр "Эрдэнэс Монгол”-ыг тусгайлан үнэлсэн хэдий ч Засгийн газар нь Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллаж буй хэд хэдэн ТӨК-аас ихээхэн хамааралтай байна гэж гарчээ.
2017 оны БЗИ нийтлэгдсэнээс хойш 5 сая төгрөгөөс дээш санхүүгийн бүх гүйлгээ, түүний дотор орлогоо ил тайлагнахыг үүрэг болгосон Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлснээр ТӨК-ийн санхүүгийн тайлагналд тодорхой ахиц гарсан юм. Гэвч баялгийн орлогыг ТӨК ил тод, хариуцлагатай удирдах явдлыг баталгаажуулахын тулд компаниуд ил тод байдлыг хангах хууль тогтоомжийг мөрдөх, тайлагнах, ил тод мэдээлэх нөхцөлийг Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн хангах шаардлагатай байгааг уг тайланд зөвлөсөн байна.
2021 оны индексийн зарим үзүүлэлтийн хувьд "Эрдэнэс Монгол” нь "муу” үнэлгээ авсан байна. Тус ТӨК нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээлэл, эрдэс бүтээгдэхүүний борлуулалтын орлого, бүтээгдэхүүний зах зээлийн талаарх ач холбогдол бүхий мэдээллийг олон нийтэд танилцуулж илээр нийтэлдэггүй. 2018 оноос хойш санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээлээгүй бөгөөд хамгийн сүүлийн жилийн тайлан нь 2017 онд нийтлэгдсэн аж. Түүнчлэн компанийн засаглалтай холбоотой асуудлууд байгаа төдийгүй "Эрдэнэс Монгол”-ын ёс зүйн дүрэм, ТУЗ-ийн бүрэлдэхүүний талаарх шинэчлэгдсэн мэдээлэл олон нийтэд нээлттэй бус байгаа тул иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тус компанийн үйл ажиллагаа, стратегийн чиглэлд хангалттай хяналт тавьж чадахгүйд хүргэж байна.
Цаашилбал, Засгийн газар "Эрдэнэс Монгол”-ыг төсвийн шинжтэй үйл ажиллагаанд татан оролцуулж ирсэн. Тухайлбал, дэд бүтэц барих ажилд оролцож ирсэн төдийгүй "Эрдэнэс Монгол”-ын нэг охин компани 2020 онд тэтгэврээр барьцаалсан зээлийн төлбөрөөс иргэдийг чөлөөлөх ажлыг санхүүжүүлсэн. Эдгээр бизнесийн үндсэн бус үйл ажиллагаанд ТӨК-ийг ашиглах нь Засгийн газрын санхүүгийн талаар бүрэн бус ойлголт авах, үнэн хэрэгтээ төсвийн гэж үзэж болох зарцуулалтад олон нийтийн тавих хяналтыг сулруулах талтай гэж тус тайланд анхааруулсан байна. .
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||