- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой”-д хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарах вэ?
ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго одоогоос гурван сарын өмнө "Оюутолгой” төсөлд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зургадугаар сард гарна” хэмээн мэдэгдэж байв. Түүний хэлсэн хугацаа өнгөрчихөөд байхад хэн ч түүнээс энэ тухай асуусангүй. Ер нь бол тухайн үед хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг "Рио Тинто”-оос ихээхэн эсэргүүцэж байсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл хоёр өдрийн өмнө хуралдсан "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хурал дээр энэ талаар хөндсөнгүй. Тус хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон "Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн явцын талаарх Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг сонссоноос хэтэрсэнгүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын баг байгуулах санал гаргаж, Ш.Адьшаа гишүүн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, бусад асуудлаар шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын багийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй болсныг хэлжээ. Ингээд намрын чуулган хүртэл асуудлыг хойшлуулах санал гаргасан сурагтай. Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтсоноос өөрөөр Түр хорооны хурлаас шинэ мэдээ сонсогдсонгүй.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг Түр хорооны хуралд сонордуулсан. Түүний мэдээлэлд "Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй. "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын баг байгуулагдсан. Уг ажлын баг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчтэй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд уулзлаа. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн” гэж дурджээ. Ер нь бол өмнө ярьж байсан зүйлүүдээ давтсанаас өөрөөр тодорхой зүйл хэлээгүй аж.
Нэг зүйл анзаарагдаж байгаа нь "Рио Тинто” болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчид дараагийн уулзалтыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар цуцалсан” гэдэг хэр үндэслэлтэй вэ гэдэг асуулт бий. Нөгөө талаас хөрөнгө оруулагч талаас асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөржсөн нөхцөл байдлыг өнгөрүүлж байгаад дараа нь үргэлжлүүлье гэсэн гэх мэдээллүүд бас гарч байсныг саная. Үүнээс үүдэн шинэ нөхцөл байдалд, шинэ Ерөнхийлөгчийг сонгосны дараа хэлэлцээ үргэлжлэх нь гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.
Өнөөдөр Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгосон. Түүний ард түмэндээ амлалт мөрийн хөтөлбөр бол "Монголчууд бялагтаа эзэн байна” гэсэн зорилт байв. Мөн түүнийг шударга ёсыг тогтооно гэдэгт сонгогчид итгэл хүлээлгэсэн. Сонгуулийн өмнө тэрээр Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлснээс хүлээлт бас үүссэн.
Тэр нь юу вэ гэвэл, тэрээр МАН-ын даргын хувиар намынхаа 100 жилийн хуралд тавьсан илтгэлдээ "Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгуулсны дүнд Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн гэрээг сайжруулах боломж, нөхцөл бүрдлээ” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байна гэвэл энэ асуудлыг хариуцсан Түр хорооны ажил удаашралтай байгаа ч "Оюу толгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Оюутолгой”-д хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани