- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.Нямдорж өөрийн нэрийг хэлэхээс ичив
Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийх явцад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "байгалийн баялагтай холбогдох хуулиудад гадны нөлөөлөл их байна, ялангуяа энэ парламентад гадны гар хөл болж ажилладаг хүмүүс байна” гэж ил тод мэдээлсэн. Тэрээр энэ хуулийг шинэчлэн гаргахгүй, олон жил болсон нь ч учиртай. 5 дугаар сарын 16-нд УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт орсон ч санал тэнцсэн учраас батлагдаж чадсангүй харамсалтай зүйл боллоо гэжээ.
Хууль унамагц Засгийн газраас дахин өргөн барьсан газрын тосны тухай хууль батлагдсан ч Монгол Улсад хэрэгтэй сайн хууль гарахгүй байх магадлалтай юм байна.
Бие даагчид 2000 оноос хойш газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж буй компаниудын гэрээг заавал өөрчлөх шаардлага байхгүй. Учир нь эдгээр гэрээнүүд харилцан ашигтай байх зарчимд тулгуурлагдсан, Засгийн газраас хайгуулын талбайг зарлах үед сонгон шалгаруулалтаар хийгдсэн гэрээнүүд. Харин 1993 онд хийгдсэн 19 дүгээр талбайн гэрээ нь шууд хийгдсэн, Монгол улсад алдагдалтай гэрээ болсон бөгөөд нийт газрын тосны олборлолт, экспортын 90 хувийг хамрах уг гэрээг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа аж.
Уг гэрээгээр манай улс газрын тосныхоо 24 хувийг л хүртдэг. Гэтэл дэлхийн бусад орнууд 50-иас дээш хувийг авдаг жишигтэй. Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээг анхлан нэвтрүүлсэн, туршлагатай Индонез улс газрын тосныхоо 71 хувийг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр, харин Норвеги улсын хувьд 78 хувийг татвар хэлбэрээр авдаг байна.
Монголын бусад бүх компани байгалийн нөөцийн татвар төлж байхад хятадын төрийн өмчит Дачин тамсаг компани газрын тос гол олборлож буй 19 дүгээр талбайдаа огт төлдөггүй бөгөөд харин бүр хилийн чанад дахь захиргааны зардал нэрээр Монголд гаргасан зардлынхаа 10%-ийг олборлосон газрын тосноосоо суутган тооцож авдаг аж. Энэ зардлыг тооцвол зөвхөн 2013 онд л гэхэд 37 сая доллар буюу 66 гаруй тэрбум төгрөг болж байх жишээтэй. Гэтэл тос олборлож буй орон нутагт газрын тосноос огт орлого ордоггүй юм байна. Ер нь бид байгалийн баялаг түүн дотор газрын тосоо бусдын жишгээр хүртэх эрхтэй бус уу?
Харин энэ муу гэрээг өөрчлөхгүй хэвээр үлдээх санаатай гишүүн нь Ц.Нямдорж бололтой. Тэрээр хуулийн хэлэлцүүлгийн явцад гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх талаар асуулт асууж, санал гарган үүнийгээ төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэнд тусгуулсан байна. Гэхдээ тэрээр байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа өөрийн гаргасан саналаа хэлэхдээ өөрийнхөө нэрийг дурдалгүй, хасаж уншчээ. Ц.Нямдорж өөрийнхөө нэрийг хэлэхээс ичив бололтой. Тэрээр хэний эрх ашгийг хамгаалж дуугарсандаа ичсэн бэ...?
Д.БУРИАД
http://politics.news.mn/content/181020.shtml
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||