Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

​Аюулгүй аялал III

Э.Зоригт

mongolianeconomy.mn/mn/i/5915

mongolianeconomy.mn/mn/e/5921

Согтуу шил 

Баяжуулах үйлдвэрээс гараад  "Эрсдэл үзүүлэх сургалтын төв”-д ирэв. Аяллын багийнхан баяжуулах үйлдвэрээр явж, маш их ядарсан байсан тул тус төвийг үзэхгүй явбал яасан юм бэ гэхэд Оюутолгойн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэг "Ядарсан ч гэсэн сэтгүүлч хүмүүст сонирхоход илүүдэхгүй зүйлс байгаа” гэж сонирхол хөдөлгөв. Ийм сургалтын төвтэй уурхай дэлхийд цөөхөн байдаг гэдгийг Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Б.Долгион онцолсон. Уг төвийг Хөдөлмөрийн аюулгүй орчин, осол гэмтэлгүй нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлэх зорилгоор 2013 онд байгуулсан байна. Энд уурхайн ойр орчимд учирч болзошгүй бүхий л аюул эрсдэлийг тооцоолон нүдэнд харагдахуйц, гарт баригдахуйц байдлаар үзүүлэх ажээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмж цахилгаан, эрчим хүчтэй холбогддог учир энэ тал дээр Оюутолгойн аюулгүйн ажиллагаа нарийн дүрэм журамтай. Тоног төхөөрөмжүүд өөртөө энерги хуримтлуулдаг тул цахилгаанаас салгасан хэдий ч инерцээрээ гэмтэл учруулж болзошгүй байдаг байна. Мөн согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний биед гардаг өөрчлөлтийг мэдрүүлдэг тусгай шил хүртэл энд бий. Согтууруулдаг шилийг зүүгээд тэгшхэн шугамыг дагаж алхах шиг хэцүү зүйл үгүй. Мөн тухайн шилийг зүүгээд удирдлагатай машиныг жолоодож, согтуу машин баривал ямар байдгийг үзэж дэггүйтэж  ч болно. Түүнчлэн аюулгүй ажиллагааны УХААН-ы талаар богинохон хичээлийг энд заадаг.
 
Тэр нь: 
Урьдаар нарийн тооц
Хор хөнөөл,аюул бүрийг тодорхойл
Аюул дагуулсан эрсдэлийг таньж мэд
Аюул хөнөөлийг хяна
 
Нэн тэргүүнд аюулгүй байдлаа ханга гэсэн таван өгүүлбэрээс бүрдэх УХААН мөрдлөг юм. Энэ бүхний эцэст ажилдаа ирэхдээ осол гэмтэлгүй ирсэн бол гэртээ харихдаа ч гэсэн тийм л байх хэрэгтэй гэх Оюутолгойнхны алтан дүрмийн дагуу аюулгүй аялсан бидний хоёр өдрийн албан ёсны арга хэмжээ дууссан юм. 
 
Гомдол 
 
Лхагва гариг л биш бол Оюутолгойн залуучууд ажлын бус цагаар буюу оройн хоолныхоо  дараа  зохих хэмжээний  шар айраг тусгай зориулалтын газар шимэх эрхтэй. Албан ёсны аяллын арга хэмжээ дууссан тул бид ч тийшээ зүглэсэн юм. Хар, шар, бор, цагаан арьстай дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуус хэсэг хэсгээрээ бөөгнөрөн задгай талбайд шар айраг шимингээ элдвийг хуучилна. Гэхдээ Оюутолгойн нэгддүгээр шатны бүтээн байгуулалт дууссан учраас  хятад ажилтнууд нутаг буцжээ. Тийм болохоор гаднын ажилтнууд харьцангуй цөөхөн зааж сургах түвшний Австрали, Канад, Индонези  зэрэг орны мэргэжилтнүүд мэр сэр бий аж. Бүжиг дуу сонирхож байгаа нь дотогшоо орсон ч болно. Мөн энд тэндгүй согтуурлын хэмжээг сайн дураар тодорхойлох цэгүүд ч бий. Хэрвээ ажилдаа согтуугаар гарах юм бол  ямар ч тайлбаргүйгээр халагдана.Тиймээс ухаанаа алдтал согтуурсан хүн байхгүй. Энд бид олон залуутай танилцсан.
 
 Дэлхийн уурхайг Монголд байгуулцаж  буй мянга мянган монгол залуусын төлөөлөл болгож  мэргэжилдээ дуртай, яриа хөөрөө сайтай геотехникийн ахлах мэргэжилтэн Б.Баатарзоригт, Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Б.Долгион нартай  нэлээд яриа өрнүүлсэн юм. Баатарзоригттой Оюутолгойн уурхайчин  залуусын хүсэл мөрөөдөл, ажил мэргэжилдээ өсөн дэвжих байдал, геологич хүний амьдралын мөн чанар зэрэг олон асуудлаар  дэлгэрэнгүй ярилцлага хийсэн байгаа. Түүний ярилцлагыг дараагийн удаад хүргэх болно. Тэрбээр Оюутолгойд ажилд ороод арван жилийг үджээ. Оюутан цагаасаа энд ажилласан тэрбээр өдгөө Монголд бараг байдаггүй гэж хэлж болох геотехникч мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа сэтгэл туйлын ханамжтай тэрбээр Оюутолгойн талаар ам нээх бүртээ л магтана. Арга ч үгүй биз. Дэлхийд тэргүүлэгч компанид ажиллах нь уурхайчин хүний бахархал яах аргагүй мөн. Баатарзоригт, Долгион нар хоёулаа далд уурхайд ажиллаж байсан туршлагатай. Гэтэл санхүүжилт зогссоноор тэд ажлаа сольсон байна. Тэдний зарим найзууд нь бүр орон тооны цомхотголд оржээ. Тэд  "Оюутолгойг манайхан их улстөржүүлэх юм. Уг нь хий дэмий улстөржих хэрэггүй л юм шиг санагдах юм. Эндээс хоолоо олж иддэг жирийн ажилчид бидний хувьд сэтгэлийн дарамт болоод байна. Сая л гэхэд далд уурхайн санхүүжилт зогссонтой холбоотой  олон мянган хүн ажилгүй болсон” гэв. Далд уурхайд 1700 хүн ажиллаж байжээ. Тэдний ихэнх нь ажлын байрны цомхотголд хамрагдсан гэсэн үг. Одоогийн байдлаар  Оюутолгойн төслийн талбайд нийт 2800 хүн ажиллаж байгаа гэнэ. 
 
Далд уурхай хаагдсан болохоор биднийг тийш аваачаагүй. Угаасаа тэнд ажил бүрэн зогссон тул үзэж харуулах зүйл ч байхгүй гэсэн. Уурхайн 1000 метрийн гүнд 192 км урт хонгил ухах учиртай байжээ. Гэтэл ердөө 14 км хонгил ухаад ажил нь зогссон байна. 
 
Тэдэнтэй энэ мэт ярилцсаны дараа бид ажилчдын гэртэй танилцсан юм. Тэр нь боловсон жорлон, шүршүүр, кабелийн суваг, үнэгүй интернэт, өргөн ор, эйр кондейшн гээд хүний хэрэглээ цөм бүрэн орчин үеийн тохижолттой таван ханатай монгол гэр. Оюутолгойн ажилчид ийм гэр аль эсвэл яг ийм тохижолттой нэг өрөө нийтийн байранд амьдардаг аж. Үүнийг "Мастер гэр” гэх бөгөөд  дөрвөн гэрийн дунд тус бүрдээ  нойл,  дүүштэй сэндвичэн барилгаар холбожээ. Сурвалжлах багийн биднийг  ч гэсэн ийм VIP гэрт байрлуулсан. Ямар сайндаа манай сурвалжлах багийн маань  нэг сэтгүүлч "Бат-Үүл дарга хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно гэж бүтэхгүй зүйл ярьж байхаар нь Оюутолгойд ирж үүнийг сонирхмоор юм” гэж байх вэ. Нээрээ Улаанбаатарын гэр хороололд харьцангуй хямд төсөр аргаар хялбархан хэрэгжүүлж болох технологи байхыг ч үгүйсгэхгүй. 
 
Говийн бүгчим салхи шөнийн агаарт сэвэлзэх нь сэтгэлд нэн таатай. Говь нутагт барагтай бол ордоггүй хур тавдугаар сарын 22-ны өглөөнөөс бүтэн өдөр орж, шороон хөрсний цангааг тайлж, хот руу яарсан бидэнд "Онгоц саатах вий дээ” гэсэн болгоомжлолыг төрүүлж байв. 
 
Оюутолгой дэлхийд тэргүүлэгч Монголын уурхай болоход ойрхон байна.
​Аюулгүй аялал III
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани