Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2021-06/1623055871_712-1622944448otgo6548.jpg| --> Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна <!-- MEnd -->

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалтай ярилцлаа.
 
-Юуны өмнө танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд баяр хүргэе. Таныг гавьяат цол хүртэж байгаа гэсэн хүлээлттэй байлаа?
 
-Тийм ээ. Гэнэтийн үйл явдал боллоо. Маш өндөр сэтгэгдэлтэй, хэлэх үг олдохгүй байна. Юутай ч намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа.
 
-Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр таны удирдсан "Тавантолгой төмөр зам” ХХК амжилттай ажиллаж байгааг үнэлж, энэ шагналыг өгсөн байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Ер нь монголчууд яагаад чаддаггүй юм бэ гэсэн асуулт байсан. Гурван жилийн өмнө надад төр засаг маш том үүрэг даалгавар өгч, Засгийн газрын тогтоол хүлээлгэн өгсөн. 10 жил гацсан төслийг явуулах боломж байна уу, чи л чадах юм байна гээд. Одоо манай хамт олон 380 инженер, техникийн ажилтантай. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналтыг амжилттай хийж дуусгаад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл дээр захиалагчийн хяналтаа хийгээд ажиллаж байна. Одоо манай төслийн талбай дээр 2,300 хүн ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна.
 
-"Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэлэхдээ онцолж байсан. Энэ хоёр төсөл бол монголчуудын өөрсдийн хүчин чадлаар барьсан анхны томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болох уу?
 
-Бололгүй яах вэ. "Улаанбаатар төмөр зам” ХНН хамгийн сүүлд 1955 онд төмөр замаа Замын-Үүд хүртэл барьж, өргөн царигийн төмөр замыг БНХАУ-ын хилд хүргэсэн. 1994 онд нарийн царигийн төмөр зам орж ирснээр хоёр талын технологийн паркууд байгуулагдаж байсан. Яг үүн шигээр, энэ гол замаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, үндсэндээ 700 км орчим төмөр зам салаад, улсын хил дээр Гашуунсухайт гэдэг өртөөг бий болгож байна. Одоо Гашуунсухайт, Ганцмод өртөөдийн царигийн паркийг байгуулах асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал, түүний өмнө Гадаад харилцааны сайдын тус улсад хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдана.
УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт 6,000 гаруй км урттай төмөр замыг барихаар тусгасан байдаг. Ямар ч байсан эхний ээлжинд инженеринг компанийг нь бий боллоо. Инженеринг компани бий болно гэдэг нь техник, эдийн засгийн үндэслэлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Бүх шатны технологийн хяналтаа өөрсдөө хийж байна. Төслийн удирдлагын баг, барилга угсралтын багтай.
 
 
 
Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян төслийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас санхүүжүүлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт төсөл дээр улсын төсөв, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр санхүүгийн тусгай схем боловсруулж хэрэгжүүлсэн. Газар доорх байгалийн баялгаас буюу төмөр замын ашиглалтын явцад төлбөрөө төлж барагдуулна. Энэ төслийн хөрөнгө болох 1 тэрбум ам.долларыг босгосон онцлогтой. Монгол Улс асар их байгалийн баялагтай. Энэ байгалийн баялгийн өгөөжийг дэд бүтэц, бүтээн байгуулалт руу оруулж байгаа анхны том тохиолдол болж байгаа юм.
 
 
 
–Үндсэндээ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан 6,000 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж чадахаар боллоо шүү дээ?
 
-Бид хангалттай чадна. Монгол Улсад метро болон цахилгаанжсан галт тэргийн түвшинд гадны тусламж, зөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ бид суралцаж болно гэж бодож байна. Төмөр замыг аваад үзвэл, бид нэг, гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барьчихлаа. Төмөр замын гүүрэн байгууламж, дэд бүтцийг бид өөрсдөө барьж байгуулж чадахаар боллоо. Иймээс 6,000 км төмөр замаа өөрсдөө барьж чадна гэж үзэж байна.
Одоо Засгийн газар дээр Богд хан төмөр замын төсөл яригдаж байна. Энэ төмөр зам 12-13 км туннельтэй зам байх юм. Монголчууд анх удаа уул нүхэлж туннель барих ажил руу орно. "Тавантолгой төмөр зам” ХХК энэ төсөл дээр инженерингийн зөвлөгөө өгч оролцох бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.
Мөн манай компани Зүүн Азийн эдийн засгийн коридор гэж ярьдаг зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, тухайлбал, Бичигт-Эрээнцав чиглэлийн судалгааны ажил руу энэ долдугаар сараас орж байна. Цаашлаад баруун бүсийн 1,200 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын инженер, технологийн асуудлыг бүрэн шийдээд явах боломжтой 100 хувь төрийн өмчит компани болж байна.
Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс инженерингийн компани, барилга-инженерийн цэргийн анги, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай боллоо. Сүүлийн 30 гаруй жилд зөвхөн авто зам дээр ажиллаж байсан олон зуун компани энэ бүтээн байгуулалтын төсөлд оролцож, инженерингийн хяналтын доор төмөр замыг яаж барих ёстой талаар мэдлэг, туршлага хуримтлууллаа. Тэгэхээр Монгол Улс цаашдаа төмөр замын энэ хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг гадны тусламж аваад байхааргүйгээр барих боломжтой болсон гэдгийг л онцолж хэлмээр байна.
 

 

-Танд баярлалаа.
Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани