Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийн ил болсон ч илчлэгдээгүй баримтууд

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ил болсон ч илчлэгдээгүй баримтууд

 

Монгол Улсын нийт өрхийн болоод 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл "Эрдэнэт” үйлдвэр даахаар болсон. Үүнд шаардагдах 650 тэрбум төгрөгийг тус үйлдвэрийн орлогоос гаргаж буй юм. Анх удаагаа "Эрдэнэт”-ийн ашгийг эгэл монголчууд нийтээрээ хүртсэн нь энэ. Ашиглалтад орсноосоо хойш үе үеийн улстөрчид, дарга нарын амьдралаа өөд нь татах эх үүсвэр, хаана ч байхгүй өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн шахах барагдашгүй ундарга болсоор ирсэн "хөгшин үнээ”-ний сааль сүү татрах болоогүй ажээ.

Ердөө долоон сарын өмнө тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн баримтын "Шилэн” гэх Цогоо ил болгосон агаад 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласан нь олноо ил болсон ч дээлээ нөмөрсөнгүй. Хохирлоо барагдуулсангүй.

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр "Эрдэнэт" төрийн өмчит үйлвэрийн захирал Х.Бадамсүрэнг жигнэмэг 105 сая, задгай хар чавга 48 сая төгрөгөөр авах тендер зарласан тухай араас нь хэвлэлээр шуугиж байна. Нийт монголчуудын цахилгаан, дулааны мөнгөтэй харьцуулахад "Эрдэнэт” үйлдвэрийн цайны мөнгө ам ангайлгана. 107 сая 928 мянга 588 төгрөгөөр үйлдвэрийн хэрэгцээнд цай авахаар тендер зарлажээ.

Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл 2.353.725.168 төгрөгөөр мах авах тендер зарлажээ. Зах зээлийн ханшаар буюу нэг кг махны үнийг 15 мянга байгаа гэж тооцвол энэ хэмжээний мөнгөөр ойролцоогоор 156 тонн мах авна гэсэн үг. Олон улсын хэмжээнд насанд хүрсэн хүний махны хэрэглээ өдрийн 90 гр байдаг бол манай улсад 265 гр мах оногдож байна. Энэ тооцооллоор бодвол "Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилчны 98 өдрийн махны хэрэгцээ гэсэн үг. Гэхдээ тендерийн мэдээлэлдээ нэг кг махны үнэ, худалдан авах хэмжээг заагаагүй болохоор хэдээр хэдэн кг мах авч, хэдэн өдрийн ажилчдын хоолонд зарцуулах нь тодорхойгүй гэсэн үг. Үүний цаад нарийн задаргааг нь харвал улсын үйлдвэрийн мөнгө дарга нарын салаагаар урсаад байна уу эсвэл яагаад байна вэ гэдэг нь тодорхой болно.

2,3 тэрбумаар мах авсан "саалийн үнээ” маань ажилчдад халуун хоолоор үйлчлүүлэхэд 1,2 тэрбум төгрөг зориулж "Хаан хүнс Эрдэнэт” ХХК-д төлжээ. Ингээд зөвхөн хоол, түүний үндсэн орц болох маханд гэхэд л 3,5 тэрбум зарцуулсан байна. 

Дээр нь Соёл урлагийн цогцолборын музейн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажилд 1,1 тэрбум,  Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ авахаар "Өнгөт бэх” ХХК-тай 25 сая төгрөгийн гэрээ, "Зөв эхлэл стандарт мед” ХХК-тай 90 сая, "Алтан ном” ХХК-тай 40 сая, "Тод өнгө” ХХК-тай 90 сая төгрөгийн гэрээ байгуулсан бол 169 сая төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг "Баяжуулагч одод” ХХК-иас авахаар гэрээ хийжээ. 169 сая төгрөгөөр хэдэн литр сүү авч болохыг бодоод үзээрэй.

Ариун цэврийн цаасанд л гэхэд 26 сая төгрөг, ажилчдын цэвэр усанд 191 сая төгрөг, тээврийн хэрэгсэлд /хүнд машин механизм, автобус биш/      699 сая төгрөгийг зарцуулсан байх юм. Тээврийн хэрэгсэл гэдэгт аль даргын ямар үнэтэй унаа явааг мэдэх боломж алга.

Нэг ойлгомжтой зүйл гэвэл ЗИЛ-43362 маркийн машины хөдөлгүүр худалдан авахад 8,4 сая төгрөг зарцуулсан байна. Цоо шинэ биш ч Монголдоо бол шинэд тооцогдох хэрэглэж байсан дээрх маркийн машин нь ОХУ-ын сайтад бүтнээрээ 15 сая төгрөгөөр зарагдаж байна.

Хүүхдүүдэд шилний цаанаас мөхөөлдөс долоолгох мэт битүү хатуу энэ их мөнгөний цаана чухам юу нуугдаж байгаа бодит задаргааг нь харж л мэдэх нь. Ганцхан зүйл тодорхой байгаа нь машины хөдөлгүүр бөгөөд тэр нь ямар зөрүүтэй байгаагаас үүдвэл ажилчдын 00-ийн цаас, сүү, мах, жимс, чихэр, комьютер, цайны цаана хэр хэмжээний мөнгө шамшигдуулж байгааг бид эргэн хөндөх болно.

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол компани авснаар тус үйлдвэрт өндөр үнээр хэрэгтэй, хэрэггүй бараа шахдаг нь арилна гэж найдаж байсан ч тэгсэнгүй. Өмнө нь улстөрчид шахаа хийдэг байсан бол 49 хувийг авсан компани л шахаа хийдэг болсон. Монголын ард түмний өмч байх ёстой үйлдвэрийг өөрсдийнх нь мөнгөөр нэг этгээд луйвардаад авчихлаа гэж үхэн хатан улстөрчид зүтгэсээр улсын мэдэлд авсан. Ингэснээр тэд дахин шахаагаа хийж эхэлсэн бололтой. Дарга нарын тансаглал нь ил болсон ч хариуцлага тооцохгүй байгаа нь тэднийг байлгах ашиг сонирхол "хонгил”-ынхонд байгаа бололтой. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиолд гардагчлан Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ гэдэг шиг монголчуудын цахилгааны төлбөрөө төлүүлсэн, дарга нарынх нь зарцуулсантай тэмцэнэ гэдэг эргэлзэх зүйл алга.  

"Эрдэнэт" үйлдвэрийн 2021 оны эхний 4 сарын худалдан авалтаас түүвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт 

Д/д

Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр

Гэрээний дүн

Санхүүжилт /өссөн дүнгээр/

Бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгч

 

 

 

 

 

Нэр

Хаяг

1

Компьютер и Windows /ХМТАЦех/

65194146.87

65194146.87

MINE sofe  Ltd

USA 

23

Ажилчдад халуун хоолоор үйлчлэх

Тарифаар

1202407225

Хаан хүнс Эрдэнэт ХХК

  Эрдэнэт Рашаант 8 гудамжны зуун тал

24

Ажилчдад халуун хоолоор үйлчлэх

Тарифаар

592132136.8

Хаан хүнс Эрдэнэт ХХК

  Эрдэнэт Рашаант 8 гудамжны зуун тал

58

Цахилгаан хөдөлгүүр

270000000

259500000

Техникийн цогц шийдэл ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалт 16-р байр 22 тоот

59

Спорт цогцолборын Хангарьд паласын өргөтгөлийн ажил

303890000

16984740

Золотое руно ХХК

Орон аймаг БО сум Зэст баг Захиргааны 3-р байр 106 тоот РД:ФД:86021010

64

Соёл урлагын цогцолборын музейн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажил

1101272797

54968522

Воком технологи  ХХК

УБ БЗ дуурэг 14-р хороо МНДД оффис 2-р давхар

71

Цахилгаан тоноглолын сэлбэг хэрэгсэл

470000000

444496589

Эм Ай Эс Эс ХХК

Улаанбаатар Сонгинохайрхан дуурэг 19-р хороо 58-н айл  8-3

85

Ариутгал, халдваргүйжүүлэлт /ковид-19/

Тарифаар

13398000

Үрст бүрд ХХК

 

86

Ариутгал, халдваргүйжүүлэлт /ковид-19/

Тарифаар

45397201

Ногоон ариусгал ТББ

БО Бусийн эмчилгээ оношилгооны товийн хог хаягдал халдваргуйжуулэх тов БО 15-Р БАГ РАШААН 30 16 А тоот

117

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ

25000000

7500000

Өнгөт бэх ХХК

Орхон аймаг Баян-ондор баг 5-р хороолол 21-р байр 6-р подвол

118

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ

90000000

29325648

Зөв эхлэл стандарт мед ХХК

Орхон аймаг БО сум

119

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ

40000000

17899750

Алтан ном ХХК

  Баян-Ондор ДГТ-2

120

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ

90000000

64891140

Тод өнгө ХХК

Орхон аймак 3- микр дом-17 Монголия

121

Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ

50000000

20940590

Эрдэнэсийн өнгө ХХК

  Орхон Баян-Ондор Уурхайчин баг 3-22-75 тоот

137

Сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх /ажилчдад/

169400000

59448641.46

Баяжуулагч одод ХХК

Орхон аймаг Баян-Ондор сум уурхайчин баг Дэлгэрэх тов

159

Суурин утасны аппарат

28380000

21680000

Энхбаясгалангийн орон ХХК

Орхон аймаг Баян-Ондор сум 2-р баг Оюут баг 2-р хороолол 13-38 тоот

229

Соёл урлагын цогцолборын тайзны материал

34980000

34980000

Монголтуйвар транс  ХХК

УБ хот баянзурх дуурэг 25-р хороо Ойн 59а

237

Бараа материалын үнэ

42385715

42385715

Тийм Эттэ ХХК

Орхон аймаг Баян-Ондор сум 4-р баг Хурэнбулаг баг 4-р хороолол 14 68 тоот

245

Ажилчдын хувцас солих өрөөний душ болон дагалдах хэрэгсэл

32219000

32219000

Монголтуйвар транс  ХХК

УБ хот баянзурх дуурэг 25-р хороо Ойн 59а

249

Сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх

174240000

86706808.7

Эрдэнэт хаан сүү ХХК

Орхон

289

Ариун цэврийн цаас, салфетка /ААҮЦехэд/

26488800

26488800

Гранд макс  ХХК

УБ хан-уул дуурэг 15-р хороо нархан 61-49 тоот

369

Зайнаас биеийн халууныг хэмжиж, дэлгэцээр хянадаг ухаалаг төхөөрөмж

30000000

27272727.27

Энхбаясгалангийн орон ХХК

Орхон аймаг Баян-Ондор сум 2-р баг Оюут баг 2-р хороолол 13-38 тоот

370

Ариутгал, халдваргүйтгэлийн бодис /ковид-19/

99984000

99984000

Монос Орхон фарм ХХК

 

374

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нөөцийн удирдлагыг сайжруулах судалгааны ажил

158870000

95322000

МУИС.Бизнесийн сургууль

Улаанбаатар Сухбаатар дуурэг 8-р хороо Залуучуудын оргон чолоо Оорийн байр-01

377

Ажилчдад цэвэр ус нийлүүлэх

191180000

80975000.1

Баруун бүс ХХК

УБ СХД 20-р хороо Тээвэрчид Энхжин хцдалдааны тов

411

Тээврийн хэрэгсэл

699000000

699000000

Моннисмоторс  ХХК

Улаанбаатар СБД 2 хороо 5 хороолол Ниссан тов оорийн байранд

417

Хөдөлгүүр ЗИЛ-43362

8450000

8450000

Гантавилга ХХК

Улаанбаатар Сонгинохайрхан дуурэг 28-р хороо Сансар 3-14

512

Нэг удаагийн хамгаалалтын комбинезон

52800000

52800000

Бэкко ХХК

Орхон БО сум 2- р баг Оюут 2-р хороолол 2-6 тоот

513

Ариутгал, халдваргүйтгэлийн бодис /ковид-19/

49250000

49250000

Түмэн гива ХХК

 

514

Нэг удаагийн амны хаалт /Шуурхай штаб/

30000000

30000000

Ботгон жин ХХК

Орхон баян-ондор Рашаант 2-35

Эх сурвалж: Eagle.mn
“Эрдэнэт” үйлдвэрийн ил болсон ч илчлэгдээгүй баримтууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани