Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын зураггүй ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

Газрын зураггүй ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

 

1.3 сая тонн. Энэ ямар тоо гэж үү. Монгол Улс дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэргүйн улмаас жилд импортолдог шатахууны тоо. Ялангуяа  ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос гэсэн гурван улсаас бид шатахуун импортолж байна. Зөвхөн ОХУ-ын Роснефть компаниас импортын шатахууны 80-аас илүүг нь авч байгаа. Импортлогч улс учраас гадаад орчинд нэг чулуу үсрэхэд л шатахуунаас хамааралтай "шок”-нд орсоор 20 илүү жилийн нүүрийг үзжээ. Хамгийн сүүлийн шоконд бид ороод удаагүй байна.


 

Бодож чадаагүй салбар

 

Ардчилсан нийгэмд шилжсэнээс ердөө гурван жилийн дараа буюу 1993 онд газрын тосны хайгуулын ажил Монгол Улсад анхлан эхэлж байжээ. Хуучин нийгмийн үед газрын тосны үйлдвэр байгуулах гэж үзээд 70-аад оны эхээр татан буугдаж байснаас өөрөөр газрын тосны салбараа тордож чадаагүй. Үндсэндээ хүч хүрээгүй юм.

Ингэж явсаар шинэ нийгэмд шилжсэн ч газрын тосны үйлдвэр хөгжөөгүй учраас  хүссэн хүсээгүй ОХУ-аас импортлохоос өөр сонголт байсангүй. Одоо ч өөр сонголт алга. Хайгуулын ажил эхэлсэн 1993 оноос 14 жилийн дараа эрдэс баялгын салбарыг анхаарах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар хэлэлцэж, баталсан байдаг. Гэвч УИХ-аар хэлэлцүүлэхэд 2008 оны УИХ-ын сонгуулийн жил таарсан учраас хэлэлцэлгүй хойшлуулж байсан удаатай.

"Газрын тосны салбарыг бүрэн дэмжиж, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт 2011 оны хоёрдугаар сард ярьж байлаа.

Ингэж нэг улстөрчид, нам хооронд шидэгдсээр 2012 онд "Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг эцэслэн баталсан. 2017 он хүртэл хэрэгжих байсан уг баримт бичигт боловсруулах үйлдвэр байгуулах, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс шингэн болон хийн түлш боловсруулах зэрэг заалтууд тусгасан байжээ.

Засгийн газрын 169 дүгээр тогтоолоор "2018-2027” он хүртэлх бодлогын баримт бичиг батлагдсан. Монгол Улс энэ хугацаанд газрын тосны салбарт ажиллах гадаадын боловсон хүчний тоог бууруулж, ажилчдын чадварыг сайжруулах талаар тусгасан байна. Хамгийн гол нь гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасган, хөрөнгө оруулалтыг нэмж, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн тоог нэмэгдүүлэхээр заажээ. 10-аад жилийн өмнө бодож байсан төсөөлөл, дэвшүүлж байсан лоозон 2027 он хүртэл цаасан дээр бичигдэнэ. Удаан хэлэлцэн байж үр дүнд хүрээгүй анхны баримт бичгээс ялгаатай нь боловсруулах үйлдвэрийн сураг Дорноговийн Алтанширээд гарч, дэд бүтцээ эхэлсэн явдал байв.

 

Тэлсээр буй эрэлт

 

Газрын тосны салбарт гаднаас хамааралтай Монгол Улсын эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр байгааг та мэдэх үү. Монгол Улсын хэмжээнд шатахууны хэрэглээ жил ирэх бүр өсч байгаа бөгөөд 2020 онд 1.6 сая тонн, 2022 онд 1.9 сая тонн болж нэмэгдэхээр байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд шатахууны импортын дийлэнхийг АИ-92, АИ-95 төрлийн автобензин эзэлсэн гэх судалгаа гарчээ. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, уул уурхай гэх ганцхан салбар дээр дэнжигнэж байгаа өнөө цаг үед хэрэглээ нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. 

"Бензин шатахууны үнийн өсөлт Монгол Улсын нийт инфляцийн 0.8 хувийг эзэлдэг. Инфляцид голлон нөлөөлдөг бүтээгдэхүүн бол мах, бензин хоёр” гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярьж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтан орсон нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсон. Хөтөлбөрийн хүрээнд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг үе шаттайгаар нэмэх арга хэмжээ нь импортлогч орны хувьд сөрөг үр дагаврыг авчирсан. Гэсэн ч Засгийн газраас онцгой албан татварт өөрчлөлт оруулах, татварын хугацааг сунгах зэрэг ажлыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй.

 

Цаашид хаашаа зүглэх вэ

 

Бидэнд газрын тосны салбараа хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бий. 2017 оны байдлаар 10 талбайд газрын тосны, таван талбайд нүүрсний давхаргын метан хийн, гурван талбайд шатдаг занарын эрлийн гэрээ хийжээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 25 талбайд газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байгаа гэсэн судалгаа бий.

Гадны хөрөнгө оруулагчид ялангуяа зүүн хойд ази, европ тивийн улс орнууд Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах саналаа дэвшүүлж буй. Үүний хамгийн сүүлийнх нь "Elixir Petroleum” компани. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, хайгуулын ажлаа эхэлжээ.

Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд 5,9 сая тонн тос олборлож, 5,6 сая тонн тосыг БНХАУ-д экспортолж, улсын төсөвт 1,2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд хоногт дунджаар 2742 тонн газрын тос олборлож, 2803 тонн газрын тос экспортолж байна.Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ.

Хөрөнгө оруулагчид дүрэм нь тодорхой тоглоомонд оролцоно. Одоогоор манайх газрын тосны салбарт дүрмээ тодорхойлж чадаагүй. Бид одоогоос дөнгөж зургаахан жилийн өмнөөс газрын тосны салбарыг бодлогоор дэмжих болсон. Бодлого тодорхой болсноос хоёр жилийн дараа 2014 онд Газрын тосны хуулиа шинэчилсэн найруулгаар баталж байлаа. 45 зүйл, заалттай уг хууль тунхагийн шинжтэй учраас салбарыг үндсэнд нь тодорхойлж чадахгүй гэж салбарынхан дүгнэдэг.

Бодлогоор зохицуулалгүй орхисон, хуулиар хүрээлэлгүй удсан газрын тосны салбар одоо ч гаднаас хамааралтай. Дэлхийн санхүүгийн шинжээчид газрын тосны салбарт үнийн хэлбэл өндөр байна гэж таамаглаж буй. Хамгийн гол нь цар тахлаас шалтгаалж нийлүүлэгч гол таван улс тоглоомын дүрмээ тодорхой болгох юм. Газрын тосны салбар цаашид сэргэх хандлагатай байгаа ч жижиг улс орнуудад нөлөөлөл нь дэндүү мэдрэгдэнэ гэж дүгнэжээ. Топ гүрнүүд дүрмээ тогтоосноор жижиг улс орнуудад газрын тосны дутмагшил үүсэж болзошгүй. Тиймээс бид яаралтай дотоодын хэрэгцээгээ хангах бодлого боловсронгуй болгох шаардлагатай. Монгол Улс 2018-2027 оны хооронд Газрын тосны салбарт баримтлах бодлого гээчийг баталсан. Нийтдээ хоёр үе шаттай үргэлжлэх энэ бодлогын эхний үе шат энэ жил дуусна. Энэ жил дуусахад дэд бүтцийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой газрын тосны компани байгуулж, улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадвар дээшлэх ёстой. Харин хоёрдугаар үе шат 2027 онд хэрэгжээд бодлого нэг мөр дуусахад бид гаднын хамаарлыг сөрөн зогсох дотоод чадамжтай болсон байна. Хамгийн гол нь дэвшүүлсэн бодлогоо хэрэгжүүлдэггүй хөндлөн тогтолцоо энэ удаад ч давтагдах вий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Газрын зураггүй ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани